Хувийн хэвшлийнхэн жагсана

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийнхэн жагсана

Хувийн хэвшлийнхэн жагсана

Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног эдийн засагт учирч буй хямралыг даван тууллаа. Гэвч нөхцөл байдал улам дордож, дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй эрэлт нийлүүлэлтийн шок үүсчихлээ. Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч, гуравдугаар сарын байдлаар 46 мянган хүн нэмж ажилгүй болоод байна.

Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй болж байна. Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдэв.

Иймээс тавдугаар сарын 1-ийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, тайван жагсаалд хувийн хэвшлийнхнийг уриалжээ. Энэ үеэр "Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал"-ыг сонгуульд дэвших бүх намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт гардуулах ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж