UFC 249: Ирэх сарын 10-нд Флоридад зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

UFC 249: Ирэх сарын 10-нд Флоридад зохион байгуулагдана

UFC 249: Ирэх сарын 10-нд Флоридад зохион байгуулагдана

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын UFC ээлжит өдөрлөгөө ирэх тавдугаар сарын 10-нд албан ёсоор АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт "Фэнүүддээ гайхалтай тулаануудыг хүргэнэ гэхээс хүлээж тэсэхгүй байна. Жексонвилл хотын захирагч Көрри, ВиСтар Ветеранс Мемориал цэнгэлдэх болон Флорида мужийн боксын комиссын ерөнхийлөгч Патрик Каннинхэм нарт энэ бүхнийг боломжтой болгоход мөн ESPN, ESPN+ сувгийнхандаа бидэнтэй хамтарч ажиллаж байгаад маш их баярлалаа" хэмээжээ.

UFC 249 өдөрлөгт өмнө нь төлөвлөгдсөн тулаанаас гадна нэмж хоёр тулаан зохион байгуулахаар болжээ.

Ийнхүү дэлхийн спортын тэмцээн, уралдаанууд эхнээсээ эргэн ирж байна. Дана Уайт хэлэхдээ UFC холбооны тулаанууд хөл хорионы дараа дэлхийн спортын тэмцээнүүдээс хамгийн түрүүнд эргэн ирэх болно гэж мэдэгдсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж