О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай | News.MN

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


О.БААСАНХҮҮ: МАХН-ДАА АМЖИЛТ ХҮСЬЕ, НАДГҮЙГЭЭР ЯЛААРАЙ

Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, үнэмлэхээ гардан авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-МАХН-аас гарч та Ардчилсан намд албан ёсоор элслээ. МАХН-аас яагаад гарах болов. О.Баасанхүү МАХН-ын ачаар УИХ-ын гишүүн, улстөрч болсон гэх шүүмжлэл ч сонсогдож байна?

-Миний намаас гарч, орох нь хэнд ч хамаагүй зүйл. Би ямар гэр бүлээсээ салж байгаа биш. 2016 онд МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь, явцын дунд МАХН-ын удирдлагууд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тиймээс  2020 оны сонгуульд бие дааж эсвэл аль нэг улс төрийн намд орох хоёр сонголт байсан. Хоёрдугаарт, 1994-2011 он хүртэл би АН-ын гишүүн байсан. Тэгэхээр шинэ намд элссэн биш намын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн үг.

Өнөөгийн  сөрөг хүчин АН-ын нөхцөл байдал ямар байна вэ гэхээр УИХ-д бүлэггүй. Тиймээс яаралтай бүлэг байгуулах шаардлагатай. Ингэхийн тулд найман гишүүнтэй байх ёстой. Бүлэг байгуулж, хүчтэй сөрөг хүчнийг оруулж ирэхгүй бол Монголд коммунизм тогтох нь. Коммунизмын хамгийн аюултай нь итгэл үнэмшил, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх боломжгүй болно.

УИХ-д хүчтэй сөрөг хүчин бий болж чадах уу. Сонгууль хаяанд ирчихлээ, арай л оройтож АН-д элсэх шийдвэр гаргачихав уу гэж харагдаж байна?

-Оройтоогүй ээ. Энэ жилийн сонгууль маш онцлогтой болно.Коронавиустэй үеийн сонгууль ямар ч сурталчилгаа хийгдэхгүй, зөвхөн зурагт, нийгмийн сүлжээгээр явагдах хэмжээнд л болно. Сонгууль болох хүртэл коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байхыг хэн ч мэдэхгүй. Ард түмэнд өөрийгөө таниулах боломж нь хаагдсан ийм үед эрх баригч нар дураараа дургиж байна. Энэ дураараа үйлдлийг нь таслан зогсоохын тулд хүчтэй сөрөг хүчин мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлэх  цаашлаад бүлгээс ажлын хэсэг гаргах боломжтой. Монгол Улсын хуульд УИХ дахь зөвлөл гэсэн хуулийн заалт, статус байхгүй. Бүлэгтэй болох нь өнөөдөр  хамгийн чухал алхам. Сөрөг хүчин нь хүчтэй байвал эрх баригчид давардаггүй юм. Сөрөг хүчин бол эрх баригчдыг бодитой хянах ёстой. Би бодит хяналтыг тавина. Би хуульч хүн. С.Зориг агсныг хэн хөнөөсөн талаарх  надад таамаглал байдаг. Гэвч, надад эрх мэдэл алга. Би хэрэв ХЗДХ-ийн сайд байсан бол олж илрүүлж зарлах байсан. Хэрэв  би эрх мэдэлтэй, байнгын хорооны дарга байсан бол Оюутолгой руу бичиг бариад гүйхгүй. Харин Оюутолгой төслийн гэрээг нь засах байсан. Эрх мэдэл бол боломж. Би АН-ыг  УИХ-д багадаа 39 суудалтай болгохын төлөө ажиллана.

-Танд  улс төрийн олон намаас санал цөөнгүй ирсэн гэсэн. Яагаад заавал Ардчилсан намыг сонгов. АН танд юу амалсан бэ?

-2012-2016 онуудад МАХН, АН хамтдаа засаг барьж байсан. Муу засаг барьсан гэж хамтдаа бид буруутгагдлаа. 1996 оныг эргээд харахад одоогоор коронавирусийн үеийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээл учирсан. 2012-2016 оныг мөн л коронавирусийн эдийн засаг гэж нэрлэж болно. Ийм хүнд  эдийн засгийг тухайн үеийн засаг хүлээж авсан гэсэн үг. АН дангаараа нэг ч удаа 39 суудал УИХ–д авч байгаагүй. Тиймээс аль нэг улс төрийн хүчинтэй хамтардаг байсан. Харамсалтай нь, 2016 оны сонгуулиар ард түмэн муу дүн тавьж, АН-ын ес, МАН-ын 65 гишүүнийг сонгосон. Дөрвөн жил эрх баригч намыг харлаа, юу ч хийсэнгүй. Орон нутаг, УИХ-ын аль, алинд нь үнэмлэхүй олуулаа, дээр нь байнгын алдаа гаргах бүртээ л МАХН эсвэл АН-ын алдаа гэж бухдаг.

49 ЖДҮ-чинтэй МАН-д удахгүй ард түмэн дүн тавина, энэ үед болдогсон бол сөрөг хүчингүүд бүгд нэгдээд МАН-аас хариуцлага нэхмээр байгаа юм. МАН өмнө нь 45 суудал, 72 суудалтай засаг барьж байсан, 2016 оны сонгуулийн үр дүнгээр  65 суудалтай засаг барьж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар өөр улс төрийн хүчний орон зайг гаргаж  ирж үзье л дээ. Бүх намд муу хүмүүс бий. МАХН, МАН, АН-ын аль алинд нь муу хүмүүс бий. Гэхдээ төрийн эрхийг барина гэдэг нь хариуцлага. МАН-ын хүмүүс нь намаасаа уучлалт гуйгаад намаасаа гарахгүй байна. Зарим нь УИХ-аас уучлал гуйгаад гарлаа. Ийм тохиолдолд би МАН-д орох уу. Нөгөө хүмүүстэй чинь нийлээд МАН-д хоол идээд, цай уугаад явах уу. Тийм учраас АН-ыг сонгосон. Жишээ нь "Эрдэнэт" үйлдвэрийг гэхэд  100 хувь төр авчихсан атлаа яагаад онцгой дэглэм тогтоосон хугацааг дахиад зургаан сараар сунгав, ямар зорилгоор сунгаад байгаа зэрэг ойлгомжгүй асуудлууд их байна. Мөн 22 жил болоход яагаад С.Зориг агсны амиа алдсан хэргийг МАН илрүүлэхгүй байгаа юм. 22 жилийн турш МАН төр барилаа, МАН-аас Хууль зүйн сайд хийлээ, одоог хүртэл илрүүлсэнгүй.

-Улс төрийн энэхүү сонголтдоо та хэр итгэлтэй байгаа вэ. Амьдрал баялаг хойно, магадгүй нэг өдөр үзэл бодол тань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй?

-Ирээдүйн тухай өнөөдөр ярих нь утгагүй биз дээ. Би тууштай хүн. АН-аас урваж эсвэл хаяж би нам, намыг дагаагүй. Хэрэв би Иргэний хөдөлгөөн гэдэг нам байгуулж эсвэл Хүн намыг байгуулж тэндээсээ гараад ШИНЭ намд орчхоод дараа нь АН-д орж байгаа бол хүмүүс намайг тогтворгүй, буурь суургүй гэж хэлэхсэн. Гэтэл би 1994-2011 он хүртэл буюу 17 жил АН-ын гишүүн байлаа. Бусдыг хавчин гадуурхах ямар байдгийг би өөрөө мэддэг  учраас  Н.Энхбаяр гэдэг хүнийг өмөөрч, өмгөөлж хамгаалсан. Дараа нь тэр хүн надад улс төрийн боломж өгснийг нуухгүй.  Гэхдээ өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн бие дааж улс төрөө хиймээр байна, О.Баасанхүү хэрэггүй гэж хэлэхийн оронд надад нэг удаа боломж өгье, чадахыг нь харъя гэсэн бол өөр байлаа. Сонгуульд ороогүй буруугаа надад тохохоор би гайхаж, гомдсон. Үүний оронд над дээр ирээд “Миний дүү, ахыг нь сонгуульд оруулахгүй гэж хавчин гадуурхдагийг чи сайн мэднэ, наадуул чинь ингэхэв, тэгэхэвгээд санаа зовоод анхаарч байх ёстой атал эсрэгээрээ О.Баасанхүү намайг сонгуульд оруулаагүй гээд Эрдэнэт даяар ярьж байна шүү дээ. О.Баасанхүүг унагаая гэсэн бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлж байх жишээний. Э.Эрдэнэжамъяанг эсвэл Босоо Ганбаатарыг явуулж  жирийн гишүүдийг миний эсрэг болгох гэж худал гүтгэлэг тараагаад байхад хүн тэсэх үү.

-Өмнө яагаад АН-аас гарсан юм?

-Н.Энхбаярыг өмөөрч, хамгаалахын тулд гарсан. Одоо Н.Энхбаяр дарга маань өөрөө надаас явлаа. Би нам дагаж явсан хүн биш учраас АН-ын удирдлагуудад “1994 онд элсэж байсан намдаа буцаж оръё, 1994 оны гуравдугаар сарын 7 ны өдрийн үнэмлэхээ авъя” гэж хэлсэн. Яагаад гэвэл  1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан намын түүхэн үйл явдал болж байх үед би гишүүнээр элссэн. Тэр үед би 19 настай, хоёрдугаар курсийн оюутан байлаа. МУИС-ийн Философийн танхимд Должинсүрэнгийн Баттөмөр багштай С.Зориг агсан шатар тоглож байхдаа намайг АН-д  элсээч гэж хэлж байсан юм. Тухайн үед би  улс төр  огт сонирхдоггүй байлаа.

Өнгөрсөн хугацаанд би ганц Н.Энхбаярыг биш хэлмэгдлээ, хэцүүдлээ гэсэн хүн бүрийг өмгөөлдөг байсныхаа хувьд хүний эрх, ардчиллыг би дээдэлдэг. Тийм ч учраас миний сонирхол гэхээс илүүтэй энэ нь нийгмийн эрх ашгийн төлөө сонголт гэж ойлгож болно.  Мэдээж, МАХН-даа амжилт хүсч байна. Та нар минь надгүйгээр ялаад гараад ирээрэй.

-Та одоо бол  АН-д шинэ хүн. Танд улс төр хийх дэмжлэг болоод орон зайг хэр өгөх бол?

-Би ямар жаахан хүүхэд биш. Эсвэл хэн нэгэн айлд өргүүлж байгаа юм шиг сонин асуулт асуулаа.

-Таны анх элсэж байсан үеэс АН өөрчлөгдсөн шүү дээ. Хүмүүс нь ч, дүрэм нь ч?

-Шинэ намд биш хуучин намдаа ирж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


"ХЯТАДЫГ ТҮШИЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ"

Коронавирус дэлхийн аялал жуулчлалд хохирол авчрах нь тодорхой болсон. БНХАУ-ын жуулчид дэлхий даяар асар олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. АНУ болон Европын орнуудын жуулчдын дийлэнх нь хятадууд. Үүнийг дагаад агаарын тээврийн компаниудын нислэгийн орлого ч буурна. Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарт хямрал хэдийнэ нүүрлээд эхэлсэн. Энэ талаар Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн бус байгууллагын тэргүүн  Ч.Буянбадрахтай  ярилцлаа.


-Цар тахлын гамшиг дэлхийн эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт том цохилт  өгч байна.  Улс орнууд үүдээ хааж, хорио цээрт орсноор дэлхийн аялал жуучлалын салбар асар их хохирол дагуулж буй. Монгол Улс ч энэ хямралыг тойрсонгүй, аялал жуулчлалын салбарынхан  хүнд байдалд орсон. Үүнийг давах туулахын тулд мэдээж, төр засгийн дэмжлэг их чухал байх?

-Коронавирусийн цохилтод хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбарууд бол агаарын тээвэр болон аялал жуулчлал. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын  аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийхэд тун  ойрхон байна. Олон улсын  нислэг хийгдэхгүй болохоор  үйлчлүүлэгчгүй болсон хотын төвийн олон зочид буудал үүдээ барьсан.  Монгол Улс гурван сар гаруй хугацаанд хилээ хаасан, тэгэхээр нэг ч жуулчин ирсэнгүй.  Улс орнууд аж, ахуйн нэгжээ амьд авч үлдэхийн тулд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, мөнгө санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байна. Монголын Засгийн газар ч тодорхой дэмжлэг үзүүлэхээр болсон. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засгийн эрсдэлийг бууруулахын тулд зарим нэг компанид татварын  хөнгөлөлт үзүүлэх, ажилтнуудад нь улсаас тэтгэмж олгох зэрэг  олон бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Төрийн зүгээс бодлого, шийдвэр гаргахад Худалдаа аж үйлдвэрийн танхимын багагүй хувь нэмэр оруулсан байх.

Гэтэл танхимын гишүүн компаниудын дунд аялал жуулчлалын салбарынхан  маш бага хувийг эзэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, яг аялалт жуулчлалын чиглэлээр ажилладаг байгууллага МҮХАҮТ-д цөөхөн байдаг.

Аялал жуулчлалын салбарт хамаарах зочид буудал, ресторан, нислэгийн компани зэрэг нь худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага  гээд явчихдаг учраас илүү хөрвөх чадвар сайтай байдаг. Нэг  талаасаа гадаад харилцаа, нөгөө талаасаа худалдаа үйлчилгээний байгууллагад ч хамаарагдаж болно. Гэтэл аялал жуулчлал  тур оператор компани дээр явагддаг. Харамсалтай нь,тур оператор компаниуд өдийг хүртэл нэгдсэн зохион байгуулалтад ороогүй. Монголын  аялал жуулчлалын холбоо байдаг ч зөвхөн өөрт нь гишүүнээр элссэн хэдэн компанид  анхаарал тавихаас биш аялал жуулчлалын салбарыг нийтэд нь харж, том өргөн хүрээгээр ажиллаж чаддаггүй гэхэд болно. Үүнээс харахад төр засгийн хэмжээнд  авч хэрэгжүүлээд байгаа эдийн засгийн хөнгөлөлт тэтгэмжид аяллын компаниуд нийтээрээ нэгдсэн журмаар хамрагдах тал  дээр шаардлага хангадаггүй  юм байна гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийгээд байна. Ер нь одоогийн нөхцөлд хүлээж харзнахаас өөр арга алга.

-Ерөнхий тоймоор нь харахад Монголын  аялал жуулчлал хөгжиж байгаа боловч  маш замбараагүй бас чанаргүй үйлчилгээтэй гэсэн шүүмжлэл дагуулдаг. Тур оператор компаниуд өдийг хүртэл нэгдсэн зохион байгуулалтад орж чадаагүй нь хүнээ алдахгүйн төлөөх өрсөлдөөнөөс болов уу,  өөр шалтгаан байна уу?

-Аялал, жуулчлалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг 600 орчим компаниас Монголын аялал жуулчлалын холбоонд татвар төлж элсэж орсон гишүүн байгууллага нь 100 хүрэхгүй байх. Гэхдээ коронавирус  аялал жуулчлалын салбарт маш том сануулга боллоо. Энэ салбарын алдаа дутагдал , эв нэгдэлгүй байдал зэргийг эргэж харахад хүргэлээ. Ер нь манай салбар “хулгай” ихтэй л дээ.

Нэг компани дээр аяллын хөтчөөр ажиллаж байгаад жуулчдыг нь булаагаад авчихдаг.  Аяллын хөтөч хийдэг, тур оператор компани байхгүй мөртлөө гадаад хүмүүстэй мэйлээр харьцаад жуулчид авчирдаг хувиараа тоглогч нар ч  их бий.

Энэ салбарт гадаад хэлтэй нэртэй монголчууд дайран орсон. БНСУ-д ажиллаж байгаад ирсэн хүн бүр шахам аяллын компани байгуулж байна. Хоёр дахь шалтгаан нь нөгөө л эв нэгдлийг хангаж хамтран ажиллаж чаддаггүй, дарга байх дуртай зан юм. “Монголчууд бид хэзээ нэгдэж, хамтарч ажиллаж чадаж байсан юм бэ” гэж их ярина, түүнийгээ өөгшүүлнэ. Таарахгүй бол салаад явна, тусдаа ажиллана гэдэг. Мөн  цэгцтэй бодлого алга. Ялангуяа газар олгох талд ер анхаардаггүй. Нэг нуур тойруулж маш олон байгууллага, хувь хүмүүст газар олгох жишээтэй. Аялал жуулчлалын бизнесийг чанартай хийе гэсэн байгууллагууд хэдэн зуун саяын хөрөнгө зарж бааз байгуулаад байхад бусад байгууллага, хүнд түрүүчийн баазын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйцээр газар олгодог. Ойр орчмын малчдад ч газар өгчихдөг. Тэгэхээр газартай болчихсон хүмүүс хоорондоо жуулчнаа булаацалдаж “дайсагналцаж” эхэлдэг. Одоо энийгээ болиод нэгдэх хэрэгтэй.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"ВАЛЮТЫН НӨӨЦ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙН ТОМ АЧААГ ҮҮРНЭ"

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Covid-19 вирусийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурах шинжтэй байна. Монголбанкны зүгээс энэ онд эдийн засгийн өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголбанк эдийн засгийн суурь төсөөллийг 1.8 хувь гэж харж байна. Энэ бол суурь төсөөлөл тул үүнээс ч доогуур түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Төв банк жилд дөрвөн удаа хуралдаж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулдаг. Тэгэхээр ирэх зургадугаар сард дээр төсөөлөл шинэчлэгдэнэ. Covid-19 вирусийн цар тахлаас улбаатай эдийн засгийн сулрал богино хугацааных гэж харахгүй байна, цаашид ч үргэлжилнэ. Гол нь өвчний эсрэг вакцин, эмчилгээнээс нөхцөл байдал маш их шалтгаална. Гэхдээ цар тахал намжсан ч түүхий эдийн үнэ богино хугацаанд сэргэхгүй байх эрсдэл байна. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтөө 2.4 хувь руу буулгалаа. Ирэх оны эдийн засгийн төсөөлөл нь ч даруухан орж ирж байна. Тэгэхээр экспортын салбарт сэргэлт ажиглагдахгүй байна. Ямартай ч энэ оны төгсгөл хүртэл эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

-Төлбөрийн тэнцэл энэ оны эхний улиралд 360 сая төгрөгийн алдагдалтай гарлаа. Экспорт, импортын хувьд нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Газрын тосны үнэ саяхан уналаа. Энэ нь Монголын эдийн засагт хэр нөлөөтэй гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засагт хамгийн гол эмзэг зүйл бол гадаад сектор. Энэ оны төлбөрийн тэнцэл 1.5 тэрбумын алдагдалтай байна гэсэн урьдчилсан төсөөлөл байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөц буурах эрсдэлтэй. Экспорт энэ оны эхний гурван сарын байдлаар 42 хувиар буурсан, жилийн дүнгээрээ экспорт уналттай гарах нь тодорхой болж эхэлж байна.

Импортын хувьд газрын тос үнэгүйдэж байна гэж ярьж байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын татвар шингэсэн дүнгээр бид импортолдог гэсэн үг. Хоёрдугаарт, бид түүхий эд биш, газрын тосны бүтээгдэхүүн авдаг тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зардал нэмэгдэнэ. Газрын тосны импорт жилд нэг тэрбум байдаг байсан бол одоогоор 600 сая ам.доллар руу буухаар байна гэсэн төсөөлөл байна. Цаашид үнэ буурвал 400 сая ам.доллар руу орох боломжтой.

Мөн гарах урсгалын хувьд ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Мөн оны төгсгөлд хувийн аж ахуй нэгжийн гадаад өртэй холбоотой 300-400 сая ам.долларын асуудал байна. Эдгээр нь төлбөрийн тэнцэл 1.5 тэрбумын алдагдалтай байхад хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйлс болно. Энэ үүднээс өнөөдөр төвлөрсөн валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн нэлээд том ачааг өөр дээрээ аваад гарна гэсэн үг юм.

-Азийн хөгжлийн банкны тайланд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын төлөвийг саяхан танилцуулсан. Энэ үеэр Монголын эдийн засаг 4 гаруй их наяд төгрөг илүүдэлтэй байна. Үүнийгээ эдийн засагтаа эргэлдүүлэх нь өнөө цаг үед авах ёстой арга хэмжээ гэж хэлж байсан. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Банкуудын эзэмшиж буй төв банкны үнэт цаас гэж бий. Тэр нь өнөөдөр 4.5 их наяд төгрөг байна. Үүний тал орчим хувь нь банкинд заавал хөрвөх чадвартай актив гэж байх ёстой бол нөгөө талаасаа зээл гаргахад бэлэн эх үүсвэр байна. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал гэвэл зээл авах гэж буй тэр хэсэг нь өөрөө эрсдэлтэй гэж харагдаад байна. Үүнээс гадна өмнө нь зээл авчихсан иргэд чанаргүй эсвэл хугацаа хэтрүүлсэн зээлийг бий болгож байгаа тул банкууд зээл гаргах нь эрсдэлтэй гэж хараад байна. Үүнийг шийдэхийн тулд төсвийн дэмжлэгээр зээлдэгч талуудын санхүүгийн байдлыг сайжруулах итгэлийг арилжааны банкинд өгөх нь чухал. Хүчээр банкуудыг зээл өг гэж хэлж болохгүй, тэгэх юм бол чанаргүй эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өснө. Иймээс эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах төсвийн дэмжлэг чухал. Тэрхүү төсвийн дэмжлэг эдийн засагтаа ямар үр нөлөө үзүүлж байна вэ гэдгийг ажиглаж байна.

Нөгөө талаас бодлогын хүү бууж байна гэдэг бол банкийг зээл гаргах гарцаагүй байдалд оруулж байна гэсэн үг. Яагаад гэвэл банкууд 11 хувиар татсан эх үүсвэрээрээ 9 хувийн хүүтэй төв банкны үнэт цаас авахгүй. Эсрэгээрээ тэрхүү эх үүсвэрээ зах зээлд зээл болгон гаргана. Гэтэл зээлдэгч маань эрсдэлтэй гэж харагдаад байна. Иймээс төсвийн дэмжлэгээр иргэдийн, аж ахуй нэгжийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж, банкуудад тэдгээр зээлдэгчдийг эрсдэлгүй гэдэг итгэлийг өгөх ёстой.


"ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРЭГ 44 ХУВИАР БУУРСАН"

Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.


-Хөл хорио тогтоосноос хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?

-2020 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 310 бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хүүхэд хохирсон гэмт хэрэг 44 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

-Он гарсаар хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, амь насаа алдсан тохиолдол бий юу?

-Энэ оны эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн улмаас 11 хүүхэд амь насаа алдсан. Шалтгааныг нь судлаад үзвэл эцэг эхийн хараа хяналт, хэнэггүй байдал, санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй байсан.

-Хөл хориотой үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү.

-Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 30 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй харьцуулаад үзвэл ахуйн хүрээний архидалт, хүчирхийллийн дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 57 хувиар өссөн байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн нэг золиос нь хүүхэд болдог. Хүүхэдтэй холбоотой бие махбодийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хорио цээрийн энэ үед хэр нэмэгдсэн бэ. Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадаж байгаа юу?

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь иргэн гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дараа илэрч байдаг. Хохирогч юм уу, хөршүүд ихэвчлэн мэдээлдэг. Үүнээс гадна сургууль, орон нутгийн захиргааны байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, ЕБС-аар дамжин мэдээлэгддэг байсан. Одоогийн байдлаар дээрх байгууллага хаагдсанаар хүүхэд хүчирхийллийн хохирогч болсны дараа мэдээлж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл боловсролын орчноос мэдээлэгддэг байсан бол сургууль, цэцэрлэг хаагдсанаар энэ гэмт хэрэг мэдээлэгдэхгүй “дарагдах” эрсдэл бий болсон.

-Төрсөн болон хойд аав, ах гээд ойр дотныхоо хүмүүсийн бэлгийн хүчирхийлэлд хүүхдүүд их өртдөг. Сургууль, цэцэрлэг карантилсан энэ өдрүүдэд  бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үү?

-Хүүхэдтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 буюу 20 орчим хувиар буурсан байна. Уг гэмт хэргийн үйлдэгдэж буй байршлыг авч үзэхэд хөдөө орон нутагт үйлдэгдэх нь их байна. Мөн үйлдэгдэж буй газар орныг судлахад ахуйн хүрээнд танил, хүүхэдтэй хамаарал бүхий хойд эцэг, төрөл садны эрэгтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг. Хохирогчдыг насны хувьд авч үзвэл 11-17 насны хүүхэд ихэвчлэн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Нийслэлд энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй бага, харин орон нутагт өсөлттэй байгаа.

-Аймаг, нийслэлээр харьцуулбал?

-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дуудлага мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн гаралт их байдаг бол орон нутагт Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад их байдаг. Улсын хэмжээнд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг Орхон, Хөвсгөл аймагт өндөр байна.

-Хөл хорио тогтоосноос хойш бага насны хүүхэд сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл хэр ирж байна вэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд алга болсон хэчнээн хүүхэд байгаа вэ?

-Ерөнхийдөө энэ төрлийн дуудлага мэдээлэл багассан. Хүүхэд сураггүй алга болдог дөрвөн шалтгаан бий. Тухайлбал, хамран суралцах сургуульд нь явуулдаггүй, бага насны хүүхэд хичээлээ тарж яваад гэрээсээ төөрдөг, осолддогоос болж хүүхэд алга болдог. Хоёрдугаарт, цахим тоглоомонд донтож, гэрээсээ алга болох, гуравдугаарт, хөдөө орон нутагт бага насны хүүхдийг малд явуулдаг гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг. Одоогоос гурван жилийн өмнө Хөвсгөл аймагт малдаа яваад сураггүй алга болсон хүүхдийн хэрэг одоог хүртэл шалгагдаад явж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сураггүй алга болсон 15 хүүхдийг эрэн хайж байна. Гэхдээ эдгээр хүүхдүүд нь урьд өмнө нь сураггүй алга болж байсан эсвэл цахим тоглоомонд донтсон, өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан хүүхдүүд байгаа. Цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь урьд өмнө нь эрэн хайж байсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй, гэрээсээ дайждаг хүүхдүүд байдаг. Гэхдээ утас нь холбогдоод ар гэрийнхэндээ хэлээд явж буй хүүхдүүд ч бий.

Жилд улсын хэмжээнд 1000 орчим хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл шалгагддаг. Үүний 900 орчмыг цагдаагийн байгууллагаас тухайн өдөрт нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг. Үлдсэн 100 орчим нь хэрэг бүртгэлт нээгээд эрэн сурвалжилж ар гэрт нь хүлээлгэн өгдөг.

-Хил хааснаар бага насны хүүхдүүд сураггүй алга болох нь багаслаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд их цацагдаж байна. Энэ үнэхээр бодит мэдээлэл үү?

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбож үзээд байгаа ийм зүйл байгаа. Өнөөдрийн байдлаар хүүхдийг хил давуулсан мэдээлэл бүртгэгдээгүй байна. Хүүхэд гэрээс гарах шалтгаангүй болсон болохоор алга болсон гэх дуудлага мэдээлэл буурсан.

-Сураггүй алга болсон охидтой холбоотой шинэ мэдээлэл гарч ирэв үү?

Сүүлийн дөрвөн жилийн байдлаар гурван хүүхэд ор сураггүй алга болсноор бүртгэгдсэн. Тухайлбал, Замын-Үүд сумын Д.Сэржмядаг охины хэрэг, Сэлэнгэ аймгаас алга болсон О.Ундармаа, Хөвсгөл аймагт 13 настай охин хөдөө малд яваад сураггүй алга болсон. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгагдаад явж байна. Эрэн сурвалжлах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ


“ААВ МИНЬ НАМАЙГ КИНО УРЛАГТ ХӨТӨЛСӨН”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгогч 2020-04-25 66.181.191.194

Баасанхүү бие даагаад үзсэн бол арай улс төрийн соёлтой харагдах байсан болов уу даа. Одоо бол нам намын өвөр дамжсан улс төрийн я***н л харагдаж байна. Сонгогчид яаж хүлээж авах бол доо!

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.182

Эрдэнэтийн 49 хувийг хэдэн нөхөд луйвардаж авахад Баасанхүү цаагуураа тусалсан гэж хүмүүс ярьдаг нь ортой бололтой. Одоо тэр шагналаа хүртэж АН-д элсэж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм байна. Хаирн иргэд түүнийг сонгох болов уу. Тэр хэрүүл хийхээс өөр зүйл хийсэнгүй

Avatar

Зочин 2020-04-25 64.119.17.81

Ха ха ха долоож долоож босохдоо нулимаад надгүйгээр хир хол явхыг харья ч гэх шиг арга ч үгүй юм биздээ сонгуульд орох эрхийг нь хаалгаж аваад сэтгэл ханав

Avatar

Зочин 2020-04-25 107.77.173.26

БААС хөвж АЛТ живдэг хорвоо…..Р.Чойном

Avatar

Зочин 2020-04-25 66.181.161.70

Зүгээр зайлж чадахгүй байна уу

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.163

КОММУНИСТ НАМЫН ГИШҮҮН КАПИТАЛИСТ НАМД УРВАХ БОЛ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ЖИРИЙН ҮЗЭГДЭЛ !

Avatar

Зочин 2020-04-25 202.70.34.114

БААС АН ХҮҮ

Avatar

00000 2020-04-25 103.10.23.119

С Эрданэ дарга АНийг хулгай луйвараар баяжсан хулгайч нарын нам болгож хулгайч нарт 100 ,100,100,100, саяа төгрөгөөр АНийг худалдаж байгааг АНийн дотрох эрүүл сарууль улс төрчөд Ардчилсан хувсгалын анхдагч нар үл зөвшөөрөн АНаас татгалзаж байхад Баасанхүү ялагдас үзэл бодолоосоо ба сонгоч нараасаан урваж албан тушаал эрх мэдэл горилож
Эрдэнэ хулгайчыг дагаж нохой нь болон бороон гүүсээр Эрдэнд өнөөдөр өөрий нь хэлсэнээр мэдрэл муутай хүн хэрэгтэй болжээ

Avatar

Зочин 2020-04-25 60.104.114.248

y****n p***a bnaa

Avatar

Зочин 2020-04-25 66.181.161.46

МАХН-ын нүүрээр сонгогдсон болохоос Баасанхүү гэдэг нэрээрээ сонгогдоогүй гэдгээ ойлгодоггүй л юм байх даа. Би хүн харж биш итгэж байгаа намд саналаа өгдөг. Харин МАХН-д сүүлийн жилүүдэд саналаа өгч байгаа. Хүмүүс ч гэсэн над шиг сонголт хийгээд энийг гаргаж ирсэн байлгүй дээ

Avatar

Маск 2020-04-25 202.126.88.137

Баасанхүү гуай та бүү гайхуул. Чи ярдаг нохойн дүрд сайн тоглосон, одоо болно. Чамаас хүсээд байх сайн зүйл байхгүй. Миний дүү бага шиг гай болоод,нүднээс далд дуугүй сууж бай. Чамаас илүү хүмүүс олдоно.

Avatar

БЦ 2020-04-25 103.10.23.119

Чааваас адгийн хүн сүг чамайг Эрдэнэ мэдрэл муутай гэж их хурлын чуулган дээр хэлэж байсан Өнөөдөр Эрдэнэд мэдрэл муутай хүнийг олож ашиглах хэрэг болоод чамайг унтаад сэрхэд чинь 100 сая төгрөгөөр худалдаад авчхаж тэнгээ чи үүнийг ухаар
Унтаад сэрсэн чинь миний өмнөөс 100 сая төгрөг төлсөн байсан гэж чи Баасанхүү чии хэлсэн дээ

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.182

Эрдэнэтийн 49 хувийг АН-ын нөхөд улсын мөнгөөр луйвардаж авах гэж оролдсон. Одоо ард түмэн минь үндсэн хуулийг цэцийг хянаж мафийн ажиллагааг нь зогсоож баялагаа ард түмэн нь авьяа. Энэ үйлдвэр нэг их наяд төгрөгний ашигтай ажилласны хүчин улс ядарсан ард иргэд минь мөнгөтэй байна. АН-ын нөхөд олонх болвол Эрдэнэтийн 49 хувь шууд тэдний мэдэлд очиж нэг их наядыг 10 гаруй хүн жил тутам хувааж идэх нь байна шүү дээ. Сайханбилэг, Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны С.Эрдэнбилэг гэх мэтийн хүмүүс

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.182

Баасанхүү гэдэг хүн сонгогчдын өмнөөс ярьж болохгүй. АН-аас нэр дэвшсэн тэр олон хүнийг яаж ялуулна гэж тооцсон нь сонин байна.Согох сонгохгүйг ард түмэн мэддэг баймаар юм. Энэ хүн хэрэлдэхээс өөр сайн зүйл хийгээгүй. Эрдэнэтийг ард түмний мэдэлд өгье гэж Оюун-эрдэнэ, Нямдорж нар хөөцөлдөж байна. Гэтэл энэ хүн тэндээс сонгогдчихоод олигтой хөдлөөгүй. энэ хүнийг дахин сонгож болохгүй

Avatar

зочин-2 2020-04-25 64.119.26.106

Зайлуул Баасанхүү нь Энхбаярын хамгаалагчаар тодорч нэр нүүр олж авсан гөлөг.Одоо Хурцын хонины машины хонхорт тээглэж яваа хоргол шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-25 103.229.121.58

"Гишүүн" буюу оросоор "Член" болох сонирхлын үүднээс нам, намын өвөр дамжиж явдаг хүнийг юу гэж нэрлэдэг юм бол оо, улс төрчид…О.Баас ингэж Эрдэнийг дагаад эрдэнэ олно гэж бодсон юм байх даа…

Avatar

Зочин 2020-04-25 192.119.160.52

цаадах чинь эрдэнийн член- н чилээг гаргах байлгүй дээ, бас нөгөө мохооч бил үү хэн ч бил үү түүний банди нь болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж