Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ | News.MN

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.04.25/ 06.00 цагт нээлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм.

Зам хаасан шалтгаан нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлаад байв. Гэхдээ зайлшгүй шалтгаантай иргэдийг Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу нэвтрүүлж байв.

Цагдаагийн байгууллагаас хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзсэн тул ийнхүү нээж байна. Олон нийтийн зүгээс гэнэт зам хаасны улмаас хүндрэл үүслээ гэх шүүмжлэл ирсэн гэдгийг албаныхан хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-25 202.126.88.168

Хүрэлсүх Энхтүвшин нар сүржитнэхээ ЗОГСОО

Avatar

Алдаагүй аж 2020-04-25 202.179.24.249

Шал дэмий сүржигнэсэн болж таарав уу

Avatar

zochin 2020-04-25 59.153.114.89

ontsgoi tohioldold olon niitiin shuumjees aikh hereggui

Avatar

Зочин 2020-04-25 66.181.161.123

Цагдаагийн байгууллага зам нээх боломжтой эсэхийг шийддэг юм уу? КОВИД 19-ийг эмч нар л мэдэх ёстой биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж