Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.04.25/ 06.00 цагт нээлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм.
Зам хаасан шалтгаан нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлаад байв. Гэхдээ зайлшгүй шалтгаантай иргэдийг Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу нэвтрүүлж байв.
Цагдаагийн байгууллагаас хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзсэн тул ийнхүү нээж байна. Олон нийтийн зүгээс гэнэт зам хаасны улмаас хүндрэл үүслээ гэх шүүмжлэл ирсэн гэдгийг албаныхан хэлж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ