“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон” | News.MN

“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон”

“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон”

“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон”

Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуулийн багш цар тахалтай энэ хүнд үед сурагч бүрийнхээ тоогоор өөрөөсөө материалыг нь гарган 900 ширхэг амны хаалт оёжээ. Түүнийг Х.Долгорсүрэн гэдэг. Тэрбээр аймгийнхаа ууган сургуульд 25 жил тасралтгүй ажиллаж байна. Ингээд түүнтэй цахимаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Сургуульдаа хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сайн байна уу. Намайг Хаянхярваагийн Долгорсүрэн гэдэг. Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуульдаа 1995 оны есдүгээр сараас одоог хүртэл дизайн технологийн багшаар 25 ажиллаж байна.

Цар тахалтай энэ хүнд үед сурагч бүрийнхээ тоогоор өөрөөсөө материалыг нь гарган, 900 ширхэг амны хаалт оёсон гэж дууллаа. Анх энэ ажлыг хэрхэн эхлүүлэх болсон бэ?

-Анх дөрөвдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэж байсан болохоор сургуулийн захирал Ч.Оюун-Эрдэнэтэй ярилцаад хүүхдүүдээ хичээлдээ ирэхэд нь маск оёж өгөхөөр болсон юм. Өдөрт хоёр цаг тутам амны хаалтаа солино. Нэг сурагчид гурваас доошгүй амны хаалт шаардлагатай тул нэг ээлжинд зүүх маск хийж өгье гэж бодоод даавуун амны хаалтны талаар судалж эхэлсэн. Тэгээд сурагч бүрийнхээ тоогоор 900 ширхэг маск оёсон.

-Ирэх намар бүх сурагчиддаа амны хаалтаа үнэгүй тараах юм уу?

-Тэгэлгүй яахав. Хөөрхөн хүүхдүүдээ баярлахыг харах сайхан шүү дээ. Би өөрөө эх хүн, миний үр хүүхэдтэй ялгаа юу байхав гэж боддог. Хэдийгээр хавар хичээл ороогүй ч намар бид амны хаалтаа зүүж цар тахлаас урьдчилан сэргийлнэ.

Амны хаалтаа оёхдоо бага, дунд, ахлах анги, эрэгтэй, эмэгтэй гээд өнгө, хэмжээг нь нарийн гаргаж оёсон байгаа.

-Амны хаалт оёх материалаа хэрхэн сонгож, бэлдсэн бэ. Хэд хоног зарцуулав?

-Хүүхдүүддээ оёж өгөх амны хаалтны материал сонгох хамгийн чухал байсан. Миний нэг найз эрүүл мэндийн газрын хувцас хэрэгсэл оёдог хувийн жижиг үйлдвэртэй тул надад материал сонгоход тусалсан. Амны хаалтаа хийхэд нийт долоо хоног зарцуулсан.

Цар тахалтай энэ үед олноороо цуглах боломжгүй. Тийм учраас зарим багш нар маань ээлж, ээлжээр ирж тусалж байсан. Жишээлбэл, манай сургуулийн захирал, нарийн бичиг, нягтлан, багийн сургалтын менежер хүртэл оёсон. Зарим багш нар маань өдрийн хоол цай авчирч өгсөн. Хамтын хүч гэж үнэхээр гайхалтай юм билээ.

Багш хүнд чадахгүй зүйл байхгүй гэж үнэн шүү. “Олны хүч оломгүй далай “гэгчээр бид богино хугацаанд амны хаалтаа хийж дуусгасан.

-Дахин маск оёх уу?

-Оёно. Ахлах, дунд ангийн сурагчдадаа цахим хичээлээр маск оёх арга зааж өгөх бэлтгэл хийж байна.

-Дархан-Уул аймаг амны хаалт хэдэн төгрөгийн үнэтэй байна. Иргэд маскаа тогтмол зүүж байгаа юу?

-Манай аймагт оёсон амны хаалт 1000-1500 төгрөгийн үнэтэй байна. Дарханчууд маскаа тогтмол зүүдэг. Маскгүй хүн гадуур явж байгаа нь тун ховор доо.

-Анх багш мэргэжлийг сонгох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?   

-Би хүүхэд байхаасаа л юм оёх дуртай байсан. Сурагч байхдаа дүрэмт хувцас, цагаан хормогчоо төрөл бүрийн загварт оруулж  oёоод өмсчихдөг охин байлаа. Багш мэргэжилтэй болоход хадам аав маань их нөлөөлсөн. Насаараа энэ сургуулийн хичээлийн эрхлэгч байсан хүн.

-Ийм сайн жишгийг олон сургууль хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Мэргэжил нэгт багш нар сурагчдадаа хандан юу гэж хэлэх вэ?

-Эрүүл хүүхэд бол бидний ирээдүй хойч үе. Багш нар бол тэднийхээ чиглүүлэгч найз нөхөд нь шүү дээ. Маскаа сайн зүүж, гараа тогтмол угааж, гэртээ байж цар тахлаас өөрийгөө, гэр бүлээ хамгаалья гэж уриалъя.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Otgoo 2020-04-25 66.181.161.47

Mundag bvsguichvvd olon baigaasai

Avatar

Зочин 2020-04-25 64.53.234.130

sain baina saihan busgui mini!

Avatar

Зочин 2020-04-25 202.179.24.164

90eed onoos umnu emnelgiin emc suwilagc nar maskaa bintiig hed dawharlaj oeood zuudeg baisan.harin ene bagshiin oeson maskuudad suragcdaa gesen hair shingesen ucraas bajarlah heregtei.muu komment bicsen humuus uhwar mucud muuhai humuus baina.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2020-04-25 76.120.135.96

МИНИЙ ГЭР БҮЛ АХ ДҮҮ НАР, МОНГОЛЫН АРД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСТ БАХАРХАН БАЯРЛАЖ
БАС ӨРӨВДӨН ХАЙРЛАЖ ЯВААГАА
ХЭЛЭХИЙГ ХҮСЛЭЭ.
БИД ТЭДЭНД ТУСЛАХ ЁСТОЙ. ХАНДИВ ТУСЛАМЖЫН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛМЭЭР БАЙНА
БАЯН БИШ Ч ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ БИЛЭЭ !

Avatar

БАЯРЛАЖ БАС БАХАРХАЖ БАЙНА 2020-04-25 76.120.135.96

ҮНЭХЭЭР БАХАРХАМААР БАС ТУСЛАМААР !!!!
БИ ХОЛИЙН ХОЛООС БИЧИЖ БНА. ЭХ ОРОНД МИНЬ ҮР ХҮҮХЭД ЭЭЖ ДҮҮ, ЭЛГЭН САДАН МИНЬ БАС МОНГОЛ ХЭМЭЭХ НЭГЭН ОВОГТ АХАН ДҮҮС МИНЬ БИЙ .
ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД УЛС ТӨР ХИЙХИЙГ ХҮССЭНГҮЙ.
ГЭХДЭЭ МОНГОЛ ТҮМНЭЭ ЭНЭ АЮУЛТ ТАХАЛААС ХАМГААЛАН АМЬ ЭРСДСЭН ТЭМЦЭЛ ХИЙЖ БУЙ ТӨР,ЗАСГИЙН ГАЗАР
ШАДАР САЙД ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САРАНГЭРЭЛ НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН БАГ ТЭДНИЙ УДИРДЛАГА ДОР АМЬ НАСАА ДЭНЧИН ТАВЬЖ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ МИНИЙ ГЭР БҮЛ АХ ДҮҮ НАР, МОНГОЛЫН

Avatar

зочин 2020-04-25 59.153.112.71

Bayr xvrgie 👏👏 setgelee shingeej tsag zaw xvch xodolmor zartsuulj olon xvvxdiig uridchilan sergiilex mask oeson bn. Xiij bvteej baigaa 1nee demjix uramshuulax xeregtei. Darxan-uul aimgiin ene surguuli nen yduu aaw eejgui asran xamgaalax xvngvi nen yduu xvvxdvvd ix ywdag, ter olon xvvxdvvdiin umnuus tanid bayrlaaa

Avatar

Зочин 2020-04-25 112.199.237.100

Сэтгэл нь сайхан байна. Гэхдээ эмнэлгийн зориулалтын маскны стандарт огт өөр шүү дээ. Зүгээс даавуу оёоод болчихдог юм биш

Avatar

Зочин 2020-04-25 182.160.35.136

Өөдгүй муу атаач зан чинь чамайг залгихви дээ. Хэ хэ бурхан өршөө

Avatar

Зочин 2020-04-25 202.21.108.227

Хиамны цехийг торгоод байсан мөртлөө иймэрхүү газрыг торгодоггүй юм уу? Ёс зүйн хүрээнийх учраас торгохгүй байна уу, хууль дүрэм нь байхгүй учраас торгохгүй байна уу. Холбогдох газар нь тайлбар хийхийг шаардаж байна! Мөн сэтгүүлчид энэ талаар эрэн сурвалжлах хэрэгтэй!

Avatar

х***а 2020-04-25 84.17.58.42

Чам шиг хятадын эрлийзүүд Монголоос зайлчихвал амьдрал сайхан болох гээд бна.

Avatar

Зочин 2020-04-25 202.9.40.87

ӨӨРСДӨӨ САНААЧЛААД ХИЙДЭГГҮЙ АРЧААГҮЙ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА НЭГЭНДЭЭ АТААРХАЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА НӨХДҮҮД ХАМТ ОЛОН ДУНД ХЭСЭГ БҮЛЭГ НӨХӨД БАЙНАА БАЙНА. ХАӨРХИЙ ДӨӨ ӨӨРӨӨ ХИЙХ ДУРГУЙ ЗАЛХУУ БАЙЖ ДУУГАЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ!

Avatar

bbb 2020-04-25 64.119.18.213

Shijgin bohir orchind hirtei garaar oyoson mask

Avatar

х***а 2020-04-25 84.17.58.42

х***а руугаа яваа ахын дүү.

Avatar

Зочин 2020-04-25 202.9.46.18

ЧИ ДААВУУН МАСКЫГ ХУДАЛДАЖ АВААД АРАЙ УГААЛГҮЙ ЗҮҮДЭГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ОРОН НУТАГТАА БОЛОМЖООРОО СЭТГЭЛЭЭРЭЭ ЮМ ХИЙСЭН Л БАЙНА ШТЭ . ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ АВЧ ОЧООД УГААГААД ЗҮҮНЭ БИЗ ,ЧИ 900 Ш МАСК ОЁЖ ЧАДАХУУ БУСДАД ТҮГЭЭЖ ЧАДАХ УУ БОД БОД

Avatar

Зочин 2020-04-25 202.179.31.10

UUgaagaad indruudeed omsohoo Mongolchuud bid mednee!!! Hyatad tsustai humuus 1 iimerhuu setgehuitei yariatai. Har talaas ni hardag setgedeg.

Avatar

Зочин 2020-04-25 203.91.115.48

сайн үйлс хийж байгаад талархаж байна. стандарт хэмжээг анхаарах хэрэгтэй. аптекаас дотроо 3 ширхэгтэй нэг иймэрхүү хэлбэртэй маск авсан чинь дээшлүүлэхээр ам гараад доошлуулахаар хамар гараад байх юм билээ.хамар ам битүү тагласан, завсраар нь бохир агаар орохгүй, нүүрэнд яв цав тохирсон тийм л хэлбэрийн маск хүүхдүүдэд хэрэгтэй байнадаа

Avatar

Зочин 2020-04-25 202.179.24.164

ju c hiigeegui baij bitgii cecerhee.

Avatar

Зочин 2020-04-25 202.179.31.10

Belenchleh setgehuitei tolgoi ni chuluu bolson humuus bn sh dee

Avatar

Зочин 2020-04-25 122.201.21.252

Сайхан санал санаачилга байна. гэртээ сууж байгаа охид бүр маск оёод сурчихаасай. Айл гэрийн охид эмэгтэйчүүд юм оёож сурах хэрэгтэй. Хөх зүү хөндлөн барьж үзээсгүй гэдэг чинь гайхууулах зүйл биш ажил хийж чадахгүй гэдгээ л илэрхийлж байгаа нь тэр. ур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж