
“Монгол газар” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр “Анод” банкнаас таван аж ахуйн нэгжийн нэр дээр 20 тэрбум, “Зоос” банкнаас найман аж ахуйн нэрээр 41.2 тэрбум төгрөгийн зээлийг хуурамч баримт бүрдүүлж авсан гэх хэргийг нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт хянаж дуусаад харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал ирэх долоо хоногт болох гэнэ. Сэжигтэн Ц.Мянганбаярыг уг хэрэгт холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөөс УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг мөрдөн байцаалт дуусч нийслэлийн Прокурорын газарт зургаадугаар сарын 14-ны өдөр шилжүүлсэн юм. Харин прокуророос хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүдэхээр харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Н.Түвшин