ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, WFF хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Hогоон дуу хоолой” нэртэй нэг сарын аян эхлүүлсэн билээ. Энэхүү аянд "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун нэгдсэн байна.
Тус аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршгийг нь таниулах зорилготой аж.
Аяныг хэрэгжүүлэгчид “Бид нэгэндээ байгальд ээлтэй зөв шаардлага тавьж байж цэвэрхэн, аюулгүй орчин амьдарч чадна. Уух ус, амьсгалах агаар, амьтад, гишгэх хөрс шороо, мод ургамал бүгдэд ээлтэй амьдарцгаая!” хэмээн уриалж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ