300 гаруй аж ахуйн нэгжид хяналт, шалгалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

300 гаруй аж ахуйн нэгжид хяналт, шалгалт зохион байгуулав

300 гаруй аж ахуйн нэгжид хяналт, шалгалт зохион байгуулав

“Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газраас дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт шалгалтын арга хэмжээ зохион байгууллаа.

Тус хяналт шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт,стандартын шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах юм. Мөн орчны 50 метрийн зураглалд  хамаарах талбайн тохижилт, гадна фасад, гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх шаардлага тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж