Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг маргааш нээнэ | News.MN

Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг маргааш нээнэ

Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг маргааш нээнэ

Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг маргааш нээнэ

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш /2020.04.24/ өглөөний 06:00 цагт нээнэ. Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон билээ.

Зам хаасан шалтгаан нь энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлаад байв. Гэхдээ зайлшгүй шалтгаантай иргэдийг Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу нэвтрүүлж байсан юм. Зам хаасан үеийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас 17:00 цагт мэдээлэл өгнө.

Цагдаагийн байгууллагаас хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзсэн тул нээхээр болжээ. Олон нийтийн зүгээс гэнэт зам хаасны улмаас хүндрэл үүслээ гэх шүүмжлэл иржээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.АМГАЛАН:
-Энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр коронавирус илэрсэн тээврийн жолоочтой холбоотой асуудлаар Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан руу орох, гарах тогтоол гаргасан. Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, УОК-ын Шуурхай штаб, цагдаагийн байгууллагын хамтарсан судалгаа явуулж, маргааш өглөө 06:00 цагаас зам нээх боломжтой гэж үзлээ. Маргааш өглөөнөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Цар тахлын аюул гэнэт гарч ирдэг. Монгол Улс дотроосоо халдвар гаргахгүйн тулд бүгд хичээж байна. Гэхдээ иргэд тайвширч болохгүй. Иргэн бүр онцгой анхаарч, хорио цээрийн дэглэмийг чанд сахих шаардлагатай. Зам хаах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, дуусах шатандаа орж байна.
О.ОСОРЖАМААГИЙН ЯРЬСАН ШИГ ХЭРГИЙГ НЬ ШАЛГАХГҮЙ УДААШРУУЛААГҮЙ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр, иргэн О.Осоржамаагийн гаргасан гомдол мэдээллийг шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Иргэн О.Осоржамаа нь энэ сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад гэрээс зурагт, зарим эд зүйлс алга болсон гэх гомдол мэдүүлжээ. Уг хэрэгт 1972 онд төрсөн иргэн Ц-г холбогдуулан шалгаж байгаа аж. О.Осоржамаагийн өчигдөр /2020.04.23/ Папараци.мн сайтад өгсөн мэдээлэлд дурдсан шиг цагдаагийн байгууллага хэргийг нь огт шалгахгүй байна гэх мэдээлэл ташаа болохыг залрууллаа.
Мөн нийтийн тээвэрт камерын бичлэгт халаас ухсан бичлэг цахим орчинд цацагдсанаар иргэдийн зүгээс гэмт этгээдийг шалгасан уу гэх гомдол, шүүмж илэрхийлжээ. Уг бичлэг нь 2018 онд болсон үйл явдал учраас тухайн үед гэмт этгээдийг шалгаж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 66.181.177.39

Угаасаа зам хаах зайлшгүй шаардлага байсан юм уу?

Avatar

Зочин 2020-04-24 103.80.210.183

дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагт хүртэл

Avatar

Зочин 2020-04-24 202.179.27.226

МАРГААШ ГЭХЭЭР 4 САРЫН 25 БОЛДОГГҮЙ ЮМ УУ. НИЙТЛЭЛИЙНХЭЭ АЛДААГ САЙН ХЯНАЖ БАЙГААЧЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж