Зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна | News.MN

Зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна

Зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна

Зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна

Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бүх боловсролын шатны байгууллагуудад хөл хорио тогтоож, оюутан сурагчид теле хичээлд хамрагдаж буй. Ерөнхий боловсролын сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орох эрсдэл тулгараад байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийн үед сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа сургалт, багш -эцэг эхчүүдийн харилцаа холбоо, сурагчдын теле хичээлд бүрэн хамрагдаж байгаа эсэх асуудалд судалгаа хийж, теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан Ерөнхий боловсролын сургуулиудаар ажиллаж байна.

Албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84 дүгээр сургууль дээр ажиллаж, цахим сургалт, онлайн хичээл, теле хичээлүүдийн зохион байгуулалт, сурагчдын теле хичээлд хамрагдаж буй үр дүнгийн талаар болон ЭЕШ-ын бэлтгэлийн явцтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84 дүгээр сургууль нь нийт 185 багш сурган хүмүүжүүлэгчтэй бөгөөд 3 хэсэгт хуваагдаж цахимаар хичээллэж байгаа аж. Дэлхийн олон улсад тархаад буй коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд багш-сурагчид онлайн хэлбэрээр холбогдож, хичээл заах, шалгалт авах боломжтой Google plus room, Zoom  системийг ашиглаж байна. Тус сургуулийн хувьд 2007 оноос эхлэн цахим сангийн программыг хэрэглээндээ нэвтрүүлсэн Монголын анхны цахим сургууль юм. Ингэснээр гадаадад түр зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй сурагчид e-хичээл, e-тест, e-ном зэрэг программуудыг ашиглан сургалтын хөтөлбөрөө нөхөж үзэх боломжтой гэдгийг тус сургуулийн захирал С.Марта онцоллоо.

Сургуулийн цахим сургалт болон теле хичээлийн үр дүнд сургалтын хөтөлбөрийг сурагчид бүрэн эзэмшиж буй эсэхэд судалгаа хийж байгаа бөгөөд цаашид хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдэг асуудлаар талууд санал солилцсон юм. Сургуулийн захиргаанаас теле хичээлд хамрагдаж буй сурагчдын дунд судалгаа хийж, цахим сургалтуудын чанар үр дүн сар бүр гаргадаг байна. Судалгаанаас харахад бага болон дунд ангийн сурагчдад эцэг эхчүүдийн оролцоо маш чухал байгаа нь ажиглагдсан бол төгсөх ангийн сурагчид теле хичээлд идэвхтэй  байгаа аж.

Тус сургуулийн зүгээс теле хичээлд бүх сурагчдыг хамруулахын тулд эцэг эхчүүдэд хандаж уриалга гаргасан байна. Мөн бага дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан жишиг даалгавар, сорилын тестуудыг бэлтгэж цахимаар тогтмол хүргэдэг бөгөөд анги удирдсан багш бүр 2,4,6 дахь өдрүүдэд лайв хэлбэрээр сурагчидтай холбогдож үзсэн хичээлүүдээ бататгадаг байна. Теле хичээлийн хэлбэрт шилжсэнээс хойш багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын ачаалал 2 дахин нэмэгдсэн ч сурагчдыг хичээлийн хоцрогдолгүй байх зорилгоор ажиллаж байгаа талаар 84 дүгээр сургуулийн захирал С.Марта мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Сургуулийн зүгээс теле хичээл дээр нэмээд цахим сургалтыг зохион байгуулж байгаа нь сурагчдыг хичээлийн хоцрогдолгүй байх өндөр ач холбогдолтой байна. Цаашид сургалтын чанарыг дэмжих  үр дүнтэй болгоход цахим сургалтуудыг бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангаж байна. Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулахад дан ганц багш сурган хүмүүжүүлэгчид гэхээсээ илүүтэй эцэг эхчүүдийн оролцоо чухал байна ” гэв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс болон сургуулийн захиргаанд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой бэлтгэл ажлыг сайн зохион байгуулах, “Би Хариуцлагатай аав, ээж” аян, “Хотын соёл”-ыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж