Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна

“Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аяллын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд 321 жолооч, 475 ачигч ажилладаг. Эдгээр ажилтнаас өнгөрсөн хоёр жилд 40 хүнийг гадаадад аялуулан туршлага судлуулсан юм. Энэхүү аялал нь тохижилт үйлчилгээний ажилтнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж цаашид улам сайн ажиллах урам зориг өгдөг онцлогтой. 

Батламж гардуулах үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлагууд “Та бүхэн мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулзаж туршлага солилцон, олон шинэ зүйлийг сурч шинэлэг арга барилыг ажилдаа нэвтрүүлэх боломжийг нийслэлийн зүгээс олгож байгаа юм. Улам сайн ажиллах урам зориг өвөртлөн ирнэ гэдэгт  итгэлтэй байна” гэдгийг онцлон хэллээ.

Батламж гардан авсан ажилтнууд “Өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд наршин байж нийслэл хотоо өнгө үзэмжтэй болгохын төлөө хичээж ажилласан бидний зүтгэлийг үнэлж гадаадад аялуулж байгаад баяртай байна. Цаашид ч хичээж ажиллах болно” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-12-03 122.201.24.157

Jolooch achigch nariig uram shuulakh n zuv ch, khuurhii tseverlegch narig iluu olnoor n uramshuulmaar bn!!!

irgen 2015-12-03 103.229.122.78

Ажлаа сайн хийж байгаа нь үнээн. Гэхдээ бөхийн өргөөний замын хойд хэсгийг өглөө хүний хөл эхлэхээс өмнө л шүүрддэг болмоор байна. Ид ажил алба сургуульдаа явж байхад шороо тоос босгоод, буудал дээр автобус хүлээж байгаа хүмүүсийг дайжиж зугттал нь шүүрдээд арай л дэндүү байдаг, Шаардлага тавихаар ажлын цаг ийм гэх юм. Зохицуулж болмоор л байгаа юм!!!

Баяр 2015-12-03 150.129.142.101

Болж байна.

ужу 2015-12-03 202.170.65.137

Нэг л их аялсан хүмсүүд. Больчооч. Ер нь тухайн ажлыг болон цалинг болж байна гээд ажиллах бол байх ёстой л зүйл. Тэрнээс бид тэрийг цэвэрлээд өг гэж гуйгаад тэд нар буян хийгээд байгаа юм огт байхгүй. Ажил бол ажил. Цалин бол цалин. Гүйцээ. Тэр аялуулах мөнгөөрөө харин та нар тэр шар хантаазтангуудаа механикжуулах, тухайн ажлын байранд нь зөөвөрлөж аваачих, цуглуулсан хогийг нь дор бүр нь зөөх гэх мэт зүйлд зарцуул.

Зочин 2015-12-03 103.9.88.149

За болж дээ. Хотын өнгө зүсийг нэмэх гээд жилийн 4 улиралд халуун хүйтэнг тоохгүй зүтгэж явдаг энэ хүмүүсийг сайн урамшуулж баярлуулж байх хэрэгтэй. Сайн байна .

Зочин 2015-12-03 103.57.93.50

зөвөө явуулах хэрэгтэй