Гурвалжингийн гүүр хугацаандаа ашиглалтад орно | News.MN

Гурвалжингийн гүүр хугацаандаа ашиглалтад орно

Гурвалжингийн гүүр хугацаандаа ашиглалтад орно

Гурвалжингийн гүүр хугацаандаа ашиглалтад орно

Нийслэлийн авто зам хөгжлийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хүрээнд Гурвалжингийн гүүрийг энэ дөрөвдүгээр сарын 22-ноос 27 хүртэл хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлаж байгаа билээ. Өнөөдрийн/2020.04.24/ байдлаар гүүрний засварын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-ны 06:00 цаг гэхэд хугацаандаа замаа нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тус гүүрэн дээр 2010 онд шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засвар огт хийгдээгүй бөгөөд хоёр газраа гажилт үүссэн байжээ. Харин одоогийн байдлаар засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байна. Мөн эдгээр өдрүүдэд гурвалжингийн гүүрний ачаалал ихээхэн нэмэгдэж байгаа тул тухайн замаас зайлсхийж, Моносын уулзвар, Таван шарын уулзвар, Энхтайваны гүүр болон Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн мэдээлснээр энэ жил Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км шинээр автозам, 17.5 км зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлт, 178.6 у/м гүүр засварын ажил, төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц хийгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 59.153.113.195

чи чи чи чи нохой юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж