Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын бизнесийн зөвлөл сэтгүүлчдийг чадваржуулах зорилгоор эдийн засгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулсан байна | News.MN

Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын бизнесийн зөвлөл сэтгүүлчдийг чадваржуулах зорилгоор эдийн засгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулсан байна

Канад сангийн дэмжлэгтэйгээр Монголын бизнесийн зөвлөл сэтгүүлчдийг чадваржуулах зорилгоор эдийн засгийн сэтгүүлчдийг сургалтад хамруулсан байна

Канад сан Сэтгүүлчдийг чадваржуулах зорилгоор хамтран ажилласан Канад сангийн Орон нутгийн санаачилга нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөр дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Канад сангийн хөтөлбөр 1997 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн байна.

Энэ хугацаанд /1997-2019/ нийт 434 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 7,154,497 Канад долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр шимийг 6,069,799 орчим хүн хүртсэн бөгөөд тэдний 273,700 гаруй нь хүүхэд, залуучууд, 68,330 гаруй нь охид, эмэгтэйчүүд, 26,650 гаруй нь өрх айл байна. Нийт төслийн 62 орчим хувь нь орон нутагт, 38 орчим хувь нь Улаанбаатар хотод хэрэгжжээ. Канад Сангийн гол зорилго нь хөгжиж буй улс орнуудын ард иргэдийн эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэдэг.

Энэ хүрээнд 2019 онд Канад сангийн 8 төсөл Монгол улсад хэрэгжсэн. Төслүүд нь  Улаанбаатар, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Увс аймаг гэсэн газруудад хэрэгжиж, төслийн үр шимийг хот орон нутгийн 2500 гаруй иргэн хүртжээ. Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, тэднийг нийгмийн амьдралд оролцоход нь чадавхижуулах чиглэлийн 4 төсөл хэрэгжсэн бол хүүхэд хамгаалал, хүчирхийллийг бууруулахад чиглэсэн 1 төсөл, олон нийтийн боловсрол олгох сэтгүүлчдийг чадавхижуулах 1 төсөл мөн сэтгэл зүйн боловсролыг орон нутгийн иргэдэд өгөх, багш нийгмийн ажилтныг чадавхижуулах зорилготой төслүүд хэрэгжсэн байна.

Эдгээр төслүүдээс заримыг нь онцолвол Канадын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Канад сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчидтэй харилцдаг хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 5 удаагийн сургалтад 25 бизнес, эдийн засгаар мэргэшсэн сэтгүүлчид хамрагджээ.

Дараагийн онцлох төсөл бол “Сонсголгүйн боловсрол” ТББ-ийн хэрэгжүүлсэн Эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал, хууль эрх зүйн мэдлэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дохионы хэлээр сургалт явуулах, нийгэм, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар сонсголгүй охид эмэгтэйчүүдийг чадваржуулах төсөл юм.

Энэхүү төслийн хүрээнд  “Аюулгүй  сонголт” сургагч багш бэлтгэх сургалтыг 11 аймгийн 21 сонсголгүй эмэгтэйчүүд амжилттай сурч төгссөн, мөн өөрийн аймагт байгаа сонсголгүй эмэгтэйчүүдэд сурсан мэдсэнээ зааж  тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж эхэлжээ. Сургалтаар их зүйл сурч авсан нь сонсголгүй эмэгтэйчүүдийн асуулга болон бичлэгээр өгсөн сэтгэгдлээс харагдсан ба, охид сургалтад сэтгэл өндөр байсан. Сонсголгүй эмэгтэйчүүд аливаа мэдээллээс хоцорч, ам дамжсан буруу мэдээлэлтэй байсан ч сургалтын үед багшаасаа асууж, зөвлөгөө авч, зөв ойлголт мэдлэгтэй болсон нь харагдаж байсан байна.

Сургалтаар өгсөн мэдлэгээс гадна төслийн хүрээнд хийгдсэн дохионы хэлээр орчуулж олон нийтийн сүлжээнд тавьсан видео шторк, мэдээллээс илүү их мэдээлэл авах боломжтой болсонд бүх эмэгтэйчүүд талархалтай хандаж, цаашид дохионы хэлээр ойлгомжтой, хүртээмжтэй орчуулсан мэдээлэл маш их хэрэгтэй байгааг дахин дахин илэрхийлж байлаа . Сургалтын үр дүн гарч 2020 оны 1 сарын сүүлийн байдлаар Дархан, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Ховд, Өвөрхангай, Дорноговь, Улаанбаатар зэрэг 8 аймагт өөрсдийн сурсан мэдсэнээ сонсголгүй эмэгтэйчүүдийг цуглуулан заасан гэж мэдээлжээ. Ховд, Өвөрхангай аймагт дохионы хэл сайн мэдэхгүй сонсголгүй иргэдэд  “Сонсголгүйн боловсрол” ТББ-с эрхлэн гаргасан дохионы хэлний толь бичиг, сурах бичиг өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 69.138.228.195

Shudragtaa turj ussun gazriin MGLchuudaasaa Hulgai hiigeed udii boltol zygeer yvj bsniig n bodohoor eryygiin HUULia ALBAN TUSHAALTNUUDAD zoriulsan hesgiig mash sain nyagt CHANGARUULJ enkhsaihan ,s,bayar ,bayartsogt, saihanbalag bolon busad JDYchidtei n sain hergiig nshiitgeh n ZUV tehgyigees l edgeer HUlgaichuud 30 jil HUlgaigaar amidarssar amidral gedeg iim bdgiin ,ene bol amidral hulgai hiih bol ajil hiisenii aldaa tudiihun zyil hyn bolgon aldddiiin geh boljeee !!!…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж