“Соёмботой” ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна | News.MN

“Соёмботой” ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

“Соёмботой” ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

“Соёмботой” ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” уул шатаж байна. Гал түймрийг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын 18 алба хаагч дөрвөн автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн дуудлага өдрийн 14:06 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Өмнө нь “Соёмботой” уул 2014 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа шатаж байсан удаатай. Хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын албаныхан сэрэмжлүүлж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Гоодойн зусланд трансформатороос оч үсрэн, шар өвсний түймэр гарсны улмаас 3,5 га газар, хоёр жорлон, нэг байшин үнс нурам болжээ. Гал түймрийг Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид болон байгаль хамгаалагчид, Цагдаагийн алба хаагчид, Зуслан хариуцсан цахилгаан түгээхийн албан хаагчид, болон иргэд хамтран цаг алдалгүй цурманд оруулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-24 192.82.78.35

Jil bolgon ene uuland gal gardag! Ter soyomboo uul man etsergutsej bgaa! Soyomboo avaad hai!

Avatar

ИРГЭН 2020-04-24 202.21.124.17

ГАЛ АЛДААД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ НИЙТЭД МЭДЭЭЛЖ, САНУУЛГА ӨГЧ БАЙМААР БАЙНА. ОЛОН ОРОНД ТҮЙМЭР ТАВЬСАН ЭТГЭЭДҮҮДЭД ХАТУУ ЯЛ ОНООЖ УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛДЭГ ХУУЛЬТАЙ БАЙХАД МАНАЙХ Л ОЙ МОД, НУТАГ УСАА ШАТААГААД, ГАЛ УНТРААХ ГЭЖ БААХАН ХӨРӨНГӨ ХҮЧЭЭ БАРААД ХАРИУЦЛАГА ТООЦСОН ЮМГҮЙ СУУЖ БАЙНА.

Avatar

Иргэн 2020-04-24 202.21.108.144

Галын машин хурдан ирсэн гэвч ус-нь ажилсангүй. Тэр орчмын залуус нүдэж балбаж зогсоолоо доо.

Avatar

zochin 2020-04-24 58.109.161.167

erguul toirrul ih yavaad bgaa l gesen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж