"Монголын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай" | News.MN

"Монголын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай"

"Монголын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай"

"Монголын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай"

УИХ-ын сонгуульд оролцох намууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж буй. Тэгвэл өнөөдөр МАН сонгуульд оролцохоо илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-МАН сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийллээ. Танай намын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас зарим заалт хууль зөрчиж байна гэж буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ?

-МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой. Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Сонгууль маань шударга, сайхан болох байх. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад аудитаар хянуулсан. Үүнд алдаа оноотой, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохооргүй зүйл аль аль намууд дээр гарсан байх. Энэ бүхнийг засаад, эцсийн байдлаар СЕХ-д өгч байгаа. Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод, сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байна. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, нефтийн үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна.

-Танай намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөртөө хэр туссан бэ?

-Манай нам социал демократ нам. Нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөр бол социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай болсон. Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амалж байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл. Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. Манай улсад ямар боломж байгаа вэ гэдгийг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй. Сонгуулийн хугацаанд ард иргэд маань нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаарай.

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж та хэлж байсан?

-Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна. Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.

-МАН сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ?

-МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Авбал хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй. Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж бий. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засч, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасны дагуу хандиваа цуглуулаад эргэж тайлагнана.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

96 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ ХҮН 2020-04-24 103.26.195.207

ХҮРЭЛСҮХ БОЛ ЭНХБАЯРЫН ҮРГЭЛЖЛЭЛ МАН БОЛ МАХН ҮРГЭЛЖЛЭЛ.

Avatar

МОНГОЛ ХҮН 2020-04-24 103.26.195.207

Сор сэхээтэн гэж хэн бэ? Та хэнийг хэлээд байна аа? арай өөрийгөө хэлээд ыайгаа юм биш биз дээ???
ЭНЭ УИХ ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ХУЙЛРАГЧДЫН ХҮМҮҮСИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ СОЁЛ НЬ ЛУТ Л ДАА, ДААНЧ СЭХЭЭРСЭН ГЭГЭЭРСЭН УЛС ЭХ ОРНОО ГЭСЭН ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС, ТЭД МАШ САЙХАН ЯРЬЖ ЧАДНА. ХЭЛСЭН ҮГ ХИЙСЭН АЖИЛ ҮРГЭЛЖ ЗӨРНӨ. 60 ТЭРБУМ, ЖДҮгИЙН ХУВААРЬЛАЛТААР МАНам ЗАСГИЙН ЭРХ АВАХАД У. ХҮРЭЛСҮХ ОГТ ХАМААРАЛГҮЙ МЭТ ЯРЬЖ ХЭЛЭХ НЬ ХЭНИЙГ МАЛ ҮХЭР ГЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ? БҮХ МУУ ЮМ ЭРХЭМ ТАНТАЙ ХОЛБООТОЙ.

Avatar

иргэн 2020-04-24 64.119.23.210

ЖДҮ чин Гишүүд дахин сонгогдохоор оруулж ирвэл энэ намыг дэмжихгүй , харж л байяа гэсэн хүмүүс их байна шүү.

Avatar

Зочин 2020-04-24 122.201.23.84

амьдарцгаая Монголчуудаа!

Avatar

Зочин 2020-04-24 122.201.23.84

Хүрэлсүх гэдэг хүнд итгэж байна, гэхдээ танай баг, таны итгэж байгаа хүмүүс чинь хэр үнэнч шударгаар ажиллаж байна вэ гэдэг дээр анхаарах нь зөв шүү, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн аль болох нээлттэй, амьдрал мэддэг байвал ажил нь бүтнээ, хамгийн гол нь ард түмний орлого, мөнгө, эрүүл мэнд, хүн амын өсөлт юм даа Монголчууд үеийн үед мандан бадраг, хор найруулагч нар сөнөтүгэй, бие биеэ хэмхлээ больцгоо!!! Гадны гар хөл болсон нөхдүүдээ, улс орон чинь сөнөлөө, эх орондоо сайхан

Avatar

ЗОЧИН 2020-04-24 192.82.78.171

ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ ЮМ БИШҮҮ, ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ЖДҮХС, БУСАД САНГИЙН МӨНГИЙГ ТЭРБУМААР НЬ ХОВХ СОРЖ ХУУ ХАМНА, ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ЭРДЭНЭТЭД ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ ОНЦ ХЭРЭГГҮЙ, ХАА САЙГҮЙ БАЙДАГ БАРААГААР ШАХАА ХИЙНЭ, ӨӨРӨӨ БАНКИНД ХЭДЭН ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ, ЭНЭ ИХ МӨНГИЙГ ЯАЖ ОЛОВ, ЧИ ЖДҮХС-ИЙН 49 ХУЛГАЙЧАА, ӨӨРИЙГЭЭ ДЭВШҮҮЛЭХГҮЙ БОЛ ИТГЭНЭ, ЭСВЭЛ ЧИ БӨӨЛЖСӨН БӨӨЛЖИСӨӨ ЭРГЭЖ ДОЛООГЧ БОЛНО, ХАРЪЯ.

Avatar

Зочин 2020-04-24 64.119.18.45

Хvрэлсvх олон юмыг хийж амжаагvй байхаа!! Харин Утаатай, Коронатай, 60 тэрбумынхантай , Эрдэнэтийг гуссан Элбэгийн хамсаатнуудтай бол vнэхээр сайн тэмцлээ!!

Avatar

Зочин 2020-04-24 103.57.92.210

Сор сэхээтэн гэж хэн, ямар шалгууртай бэ….. Миний Бямбын Ренчин, Лодойн Түдэв, ГХЯ сайд асан Гомбосүрэн, ГХсайд асан Бямбасүрэн гэх мэт-ээр төсөөллөгдөж байна. Юутай ч МАН болон АН-ны удирдагч нар доторөнөө цагийн сор сэхээтэх алга. Худлаа ярьсан, хулгай хийсэн бүлэг хүмүүс л байна даа. Намын дарга маань андуурч ярив уу, ард түмэнд таалагдах гэж худлаа ярьж байна уу….. яана даа хөөрхий …..

Avatar

ШДТ 2020-04-24 64.119.20.42

Ард түмэн минь одоо эрхээ зөв эдлэж улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ухаантай сонголт хийцгээе.Их хурлын гишүүнд хулгайч,луйварчдыг бүү оруул.Ажлаа мэддэг,салбар салбарын тэргүүний хүмүүсээ сонгохын төлөө хичээцгээе.

Avatar

Gh 2020-04-24 202.9.47.8

Hulgaich gemf heŕeģtguub m.enhbold.nymdorj.metiin bugnuudaa źaluulaachee.hùŕelsuhgui.

Avatar

Батхүүгийн сүнс 2020-04-24 122.201.21.110

Үнэн үү дээ тэгээд, жишээ нь нэгдүгээрт бичигддэг Архангайд л гэхэд нүүрсний хулгайч Ж.Мөнхбат, бурхан тахилын хулгайч Ё.Баатарбилэг, ЖДҮ хулгайч Г.Тэмүүлэн.., гээд л эхлэх юм, эд нар дэвшиж л таарна биздээ үнэн л юм яриарай ах хүүү

Avatar

Иргэн 2020-04-24 76.107.165.63

Өөр шиг чинь хулгайч хүмүүс битгий суугаасайдаа гэж залбирах юм.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.181.153

хэнтийд 170 тэрбумын хөрөнгө тавьсан гээ биздээ . юун мөнгө авахгүй гээд балайраад байна

Avatar

Зочин 2020-04-24 202.55.188.37

Zov .yamarch bsn urid n hen bsn ch said bhdaa hen gdgee haruullaa.mundag irgen

Avatar

Зочин 2020-04-24 66.181.181.153

унгарын ер сайд . эрт үед эрдмийн зэрэг хамгаалахдаа бусдын материалаас зүй бусаар ашигласан гээд бөөнм болсондоо.. манайд хуулийн сайд нь хэний байранд амьдраад л гишүүд нь хятадад бол цаазтай хэрэг үйлдээд л том дарга нар нь тэрбум тэрбумын хулгайд холбогдсон хүмүүс … гэвч яахч үгүй ямар нийгэм гээчэв

Avatar

Зочин 2020-04-24 66.181.181.153

хэрэг хуучирдаггүй юм 14 тэрбумын хэрэгтнүүд олноороо байгаа

Avatar

Irgen 2020-04-24 70.181.127.87

Manang ceverleh ajliig huun e gej dyrtei zarlaad bahi baidag heveeree l baina shyydee.turuu luivarchdaas ceverleh ajil shuurhai yr hyntei baih bailaa.syrjin baidlaas hetersengyi. Bas neg hoshgoruulagch boot baina shyy.odoo tanii amlasan hugacaa duuslaaa.

Avatar

Зочин 2020-04-24 174.114.162.60

xurelsuhiig demjine
xurelsuh shig shylyyn shydarga shanaa ugchihdur aabiin xuu ene zyynd turuhgui

Avatar

Зочин 2020-04-24 73.92.12.67

Оч хэмээгч асуусан болж,Ухна хэмээгч хариулсан болж… ЖДҮХС – ээс зээл авсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг дээр Ухна гуай тодорхой хариу хэлсэнгүй,Оч лавшруулж асуусангүй….. Нэр холбогдсон МАН-ын 40 хулгайч Батзоригоос бусад нь дахиад нэр дэвшинэ,сонгогчид ч "мартчихсан" дахиад л сонгоно……Монголын улс төрөө гэж……. Ерөнхийлөгч гэж том албан тушаалд Хамгийн том хулгайчаа сонгоцон,тэр хулгайч ньҮАБЗ гэдэг " нэр ". – ийг өмчилчөөд, ЕС,Спикер малуудаа дарамталж улсаа хоролж,орост үйлчилнэ….

Avatar

Борхүү. 2020-04-24 66.181.183.33

Хүрэлсүх ч сонгуульд ялагдвал Австралруугаа бултчихна л даа.Хамаатан саднууд нь тэнд төвхөнөчихсөн байгаа.

Avatar

Гишүүн 2020-04-24 202.126.88.167

Ашгүй дээ хулгайч хүрэлсүх хулгайч оюунэрдэнэ гээд л алга болох нь

Avatar

😐😢 2020-04-24 202.126.89.171

Одоо байгаа 76-н дараачийн шинэ хувилбар болох ХҮН болон 7076-аар овоглосон завсрын үёийн бүүр аймаар гарууд айсуй…. тэд ихэнх нь хэлэхдээ гадаадад их эрдэм сурч тэндээ ажиллаад тэгээд гэнэт эх орноо гоё сайхан болгоод үр хүүхэддээ үлдээчээд үхмээр санагдаад Монголд ирсэн гэх…..ай мэдкү
… үнэндээ 7076-хан бүр ч аймаардоо..

Avatar

Zochin 2020-04-24 64.119.25.148

Tiim shu

Avatar

Зочин 2020-04-24 59.153.85.107

ЗГ-ыг унагахад оролцсон гишүүдэд ЖДҮ-ээс 950 сая төгрөгийн зээлийн авч өгсөн гээ биз дээ? Тийм бол Ухна ХҮрэлсүх өөрөө хамгийн том хулгай зохион байгуулагч нь мөн биз дээ.

Avatar

Бат 2020-04-24 64.119.17.224

Байнга л бүлт авах юмаа

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.77

Хзрэлсүх өөрөө хулгайч биш юм гэхэд нам доторх хулгайч нараа цэвэрлэхгүй байгаа хүн ингэж хэлэхэд хүмүүс үнэмших үү???

Avatar

од 2020-04-24 66.181.187.45

зөв Хүрэлсүхийг дэмжиж байна.

Avatar

Zochin 2020-04-24 64.119.25.148

Demjine shu sangin said Erunhii said hoyroo

Avatar

Зочин 2020-04-24 202.126.89.5

Хүрэлсүх өөрөө хулгайч байж яаж ингэж попорч чаддаг байнаа.2 тэрбжмын ЖДҮ чинь хулгай шүү дээ.У тэрбумын хадгаламж чинь ариун цагаан хөдөлмөр шингэж хураасан гэдгээ тайлбарлах хэрэгтэй юм.ГОК-оос төрсөн дүү нь бараа шахаж тэрбумаар нь ашиг олж байгаа чинь шударга ёсонд нийцэж байгаа юм уу????

Avatar

UURUU HULGAICH 2020-04-24 202.21.108.56

Ene hulgaichiig gegeerchee gehed hen unemshihiin be.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.11

Та өөрөө Хэнтийд нэр дэвшиж байгаа билүү, юу билээ? Ждү чинь одоо хулгай юмуу даа эсвэл дээрэм юмуу? Аль нь юм бэ, х** толгойт оо, бишээ, Ерөнхий сайд аа?

Avatar

Зочин 2020-04-24 59.153.113.164

Үнэн л байгаасай даа. МАН болон АН намуудын томчууд нь хулгайч, авилгачдаар арвин шүү дээ. Цэвэр хүмүүсээ оруулахгүй бол дэмжихгүй нь мэдээж шүү дээ.

Avatar

Yuna 2020-04-24 202.126.89.171

Эмэгтэй хүн төрж хаширдаггүй Монголчууд 76-даа чадуулж хаширдаггүй
Улаанбаатарынхан утаа хогондоо дарлуулж хаширдаггүй 😄😄😄

Avatar

Зочин 2020-04-24 66.181.187.188

энэ ч харин дэндсэн харалган дүгнэлт байнаа 1 д ээжийгээ 2 т шудрана зарим хэсгийг 3 т та ч хог таригч орчноо гл цэвэрлэгч нийгмийн хог өөрөө

Avatar

zochin 2020-04-24 202.126.88.61

Хэрээ нэгнийхээ харыг гайхав гээч болж дээ Монгол төрд хулгайч байхгүй болгоно гэвэл нэг ч хүниүлдэхгүй ээ Том дарга төсвийн мөнгө хулгайлна Дунд дарга лиценц зарж иднэ Жижиг дарга төрийн нэрийг зарж иднэ

Avatar

Irgen 2020-04-24 192.82.69.200

Xogiin n**** mine chi ard tvmnees eldew tatwar nemj awsnaas uur yu xiiw!!!!! Bi 1 ga gazar ezemshij blok xiij zardag gazariin tatwaraa diilexgui bolson !!!! Arail dendvv bna. Bvx darga said nar ni lexus. 200 untsan dawartsan yumnuudiig yaxuu!!!!!??????

Avatar

Зочин 2020-04-24 139.5.219.93

Ерөнхий сайдыг дэмжиж байна. Эрдэнэс тавантолгой майнинг ХХК-г татан буулгаж зүүн цанхийн лецинзийг Эрдэнэс тавантолгой руу шилжүүлэх хэрэгтэй. Нэг төсөл дээр хоёр компани байгуулж нүүрсний үнэ унагаах хэрэггүй. Ер нь сайншандын хөндлөн төмөр замын төсөл хэрэгжсэнээр монгол өөр цонх нээгдэх нь биднийг хааж боодог хятадуудад ашиггүй тэгэхээр тэд гол нүүрснийх нь амыг барих тактик боловсруулсан нь этт гол орд болох зүүн цанхийг авах үйл ажиллгаа явуулж байна. тэнэг бөх зүгээр утсан хүүхэл.

Avatar

Зочин 2020-04-24 150.129.143.4

Нөгөө хандив авахгүй мөнгөгүй сонгууль яасан бэ?хэлсэн үгээ мартсан уу.ичиж амьдраач.үнэнд гүйцэтдлээ.

Avatar

Бурхан харсан шүү 2020-04-24 64.119.16.168

МАН арай дөнгүүр, нуруутай нам гэдгээ харууллаа. Нам дахь хулгайч нараа цэвэрлэж буй. Бас коронагийн үеэр хариуцлагатай ажиллаж байна.Энэ өвчин АН-ын засаглалын үед гарсан бол яанаа. Бурхан харсан шүү. МАН төрийг луйварчдаас цэвэрлэх ажлаа улам бүр сайн хийвэл болоод явчихна даа.

Avatar

Zochin 2020-04-24 64.119.25.148

Tiim shu mongol gej huchirheg uls duusan shu

Avatar

Цэрэнхүү 2020-04-24 103.9.90.98

Парламентад ноён нуруутай нам намын, бие даагч нар гараасай 39 ийм хүн гарчихвал ч мөн хэрэгтэй шүү ард түмэн минээ долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг сонголтоо сайн хийгээрэй

Avatar

Бигэр 2020-04-24 202.126.89.149

Олонхи бүрдэхгүй бол Засгийн газар байгуулагдах уу.

Avatar

Зочин 2020-04-24 182.160.1.249

Өөрөө хулгайч байжээж, сайхан ш****г гар юмаа. Яаж ингэж чадаж байнаа? ЖДҮ -ийн зохион байгуллагч шүү дээ.

Avatar

-/€"" 2020-04-24 202.126.89.146

Харанхуй өрөөнд орчоод намайг бариарай хэнийг бариарай гэж тоглох юм бндоо

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.201

Ардчилалаас хойшхи бүх ЕС-уудийн хамгийн шилдэг нь таньд амжилт хүсье. Монгол улс мандан бадраг

Avatar

Бигэр 2020-04-24 202.126.89.149

Поп хариулт монгол улсын боломжийг Хүрэлсүх ганцаараа мэднэ энэ юу гэсэн үг вэ.нэр дэвшигч нарын чинь ХОМ-ыг харъя. Өөрийнхээ бүх хөрөнгийн эх үүсвэрээ нийтэд нээлттэй зарлачих. Татварт төлсөн мөнгөө ил болгочих.

Avatar

Зочин 2020-04-24 103.229.123.148

Нямдоржийг Бүү нэр дэвшүүл.Одоо наад өвгөнийг тэтгэвэрт гарга .Нэр цэвэр залуучуудаа нэр дэвшүүл
Тэр үед ард түмэн танай намыг дэмжих болно.Хуучины хэдэн хөгшид бүгдийг БҮҮ! дэвшүүл.Хүрэлсүхээ.

Avatar

Зочин 2020-04-24 27.123.214.2

өөрөө хулгайч байжхаха

Avatar

Чи еерее суухгуйм байна 2020-04-24 202.126.89.81

Тэгвэл чи еерее хамгийн туруунд лааз ешиглех нь ээ

Avatar

zochin 2020-04-24 24.46.100.17

Yduus suuval medeej hulgailna,hun torlohtnii zam shuudee

Avatar

Зочин 2020-04-24 103.10.23.119

Энэ үгээн өөртөөн хэл Хамгийн олон гэшүүдтэй намын дарагын хувид та сонгуулд намыхаан нэрээр хулгайч бүү нэр дэвшүүлээрээ
Хулгайч нэр дэвшүүлсээр өнөөг хүрлээ Ямар их байгалын баялагаан ард т алдав МАН -АН ийн ардчилын гэх энэ жилүүдэд хийсэн зүүль луйвар хулгай Сонгууль нэр дэвшүүлэх хүмүүс дотор чинь хулгайч нарын дагалдан олон байх юм

Avatar

Зочин 2020-04-24 103.14.38.132

Бүх юмыг би хэлсэн гээд байх юм. Буруу юмыг бас хэлсэн байх вий.

Avatar

Зочин 2020-04-24 103.14.38.132

Хулгайчаа танихгүй л суулгах байхдаа.

Avatar

Болдэрдэнэ 2020-04-24 90.240.196.51

Одоо чиний энэ сүржин ярианд итгэх хүн байхгүй болсон. Анх гарахдаа юу хэлж байлаа, дарга нарыг суулгаад загнаад л. 60 тэрбумын хэрэгтнүүдийг бүгдийг шоронд суулгана гээд. Чамд байж болох бүх эрх мэдэл байсан, байгаа. Ёстой ганц ч хэрэгтэн шоронд суусангүй. Харин ч авилга хээл хахууль гэрээс хэтэрч байна. Хүмүүсийн итгэлийг дахин хуурч авахад хэцүү дээ.

Avatar

Иргэн 2020-04-24 66.181.161.22

Ерөнхии сайдад шүүхэд нөлөөлөх ямарч эрх мэдэл байхгүы Харин ч өөриинх нь намын УИХ ын гишүүдиин 32нь түүнии эсрэг МАНАНын талд ажиллажбайхад иим хэмжээнд ажилласан нь харин ч сайн ажилласан хэрэгОдоо түүнии эсрэг өөриинх намын 32 АН намынхан Ерөнхиилөгч жижиг намууд сонгуульд нэр дэвших санаатай горилогчид шүүхэд очоод байгаа элбэгдорж баяр баярцогт энхсайхан гээд л цөм л Хүрэлсүхииг зайлуулахыг хүсэж хэвлэл мэдээлэлээр завсар зайгүй бөмбөгдөж байна Учир нь тэр хамгиин их ажил хиисэн болохоор

Avatar

Зочин 2020-04-24 202.21.100.210

ЖДУ- гийн хулгайч нах сонгогдохгүй юм байна. Учрал гэж залуу уих нэр дэвшихгүй бололтой

Avatar

Зочин 2020-04-24 103.10.23.119

ЖДҮ г ээн цэвэрлэж чадаагүй намад итгэх нь Бухын доодохын хараад үнэн тураж үхнэ гэдэг л болно өөр сайхан зүүль болохгүй л дээ

Avatar

Зочин 2020-04-24 182.160.35.148

Танай намаас л жинхэнэ бөөн хулгайч орж ирж магадгүй шүү

Avatar

bat 2020-04-24 192.82.65.182

за яг энэ үгээрээ л байгаарай,талаас илүү нь хулгайч байгаа шүү.тэднийг дэвшүүлэхгүй байж чадвал ялна шүү.

Avatar

Зочин 2020-04-24 27.123.214.2

Бизнесчид нь бизнесээ хийгээд улс төрчид нь бодлого, журмаар хангаж тэднээ хамгаалж ажилла. Одоо намын монгол гэж байхгүй болсон. Монгол гэх ганцхан намтай монгол иргэд л байна. Биднийг битгий намаар талцуулаарай, энэ сонгуулиар үүнийг эцсийн байдлаар зогсоомоор байна. Аливаа нэгэн асуудлыг шийдэхэд хэн нь ч олонхи цөөнх болоод үзэл бодолоо уралдуулж болно шүү дээ наад пар-ын хурал дээр чинь, Монгол гэсэн нэгдсэн ганц л үзэл хэрэгтэй байна Ерөнхий сайдаа

Avatar

Эх орны төлөө 2020-04-24 192.82.75.196

Хөлсний гуйлагчингууд аа одоо наад дайралтаа зогсоо!!! Эх орны эрх ашиг гэж юм байдаг. ХҮРЭЛСҮХИЙГ тултал дэмжинэ шүү харин ч

Avatar

Zochin 2020-04-24 192.82.78.35

Ta namyn Badelkhan gedeg hugchin chin Жол gedeg kompaniaraa damjuulan olon jil chanargui zam barj tenderiin munguuruu baijsan! Ungursun songuuld mungu taraasaar baigaad gishuun bolson! Shudarga namyn darga yum bol ene huniig bitgii devshuul! MAN-d olon saikhan shudarga humuus bna!

Avatar

Зочин 2020-04-24 103.10.23.119

Хүрэлсүхийг дахин сонгож болно бусдийг нь бол хэргүй болуу Ц Нямдорож мэтиийн цөөн хүмүүс нь одоо болноо болсон нь дээр
тэд одоо хэрэгүй

Avatar

Равдан 2020-04-24 64.119.23.132

За одоо болноо Хүрэлсүхээ. Чамаас үнэндээ залхаж байна. Шударга ёс тогтооно гэсэн үлгэр боллоо. Нэг ч ЖДҮчин, нэг ч 60 тэрбумтан ,нэг ч концессчин шоронд орсонгүй . Ард түмэн чамд итгээд шүдтэй арслан болгосон чи юу ч хийсэнгүй .Одоо танай МАН-д үнэхээр итгэл алдраад байна. Мөнгөгүй сонгууль хийнэ гэсэн одоо хандив авна гэж донгосж эхэллээ Үнэн хөлдүү гар шүү чи……

Avatar

Иргэн 2020-04-24 66.181.161.22

Энэ Хүрэлсүхииг муулаад байгаа хүмүүс өмнө нь ямар байсныг амархан мартжээ Хүрэлсүх 3жил хүрэхгүй хугацаанд л ЗГ ыг удирдлаа Энэ хугацаанд утаа 50%буурч эрдэнтиин 49%иин луйварыг зогсоож буцаан авч нефтиин үйлдвэриин ажил эхэлж зүүн баянгын төмөр зам тавигдаж вальютын нөөц 4дахин нэмэгдэж оросын газын хоолой монголоор тавигдахаар болж луйвар хиисэн баяр баярцогт энхсайхан элбэгдорж нарын дарга нар шүүхиин өмнө иржээ өмнөх 27жилд энэ ажлуудыг зөвхөн ярьсаар бид дахин дахин сонгосоор л байсан шүү

Avatar

GOTOV 2020-04-24 103.229.122.41

ZUV SANAA

Avatar

zochin 2020-04-24 66.181.161.18

eruugiin elimentuudees ene udaa salnaa

Avatar

zochin 2020-04-24 66.181.161.18

neg udaa songogdood hurd erguuleh bolomjoo ashiglaj chadaagui bol dahin songohgui l bh heregtei heden udaa zasag bariad ch nemer alga odio bol yadaj sudalgaa barimt notolgoi tsugluuldag erdemtdee demjine uursdiiguu uls turch gej huurgusun eruugiin elimentuudees

Avatar

зочин 2020-04-24 103.212.119.254

Шүдгүй арслан гэгчээр ярихаас цаашгүй энэ нөхөрт одоо итгэх хүн олдох уу

Avatar

Зочин 2020-04-24 103.10.23.119

МАН дотор нь МАНАН бүлгийн ноход олон байгаа болхоор Хүрэлсүхийн шудийг суглаад байгаа юм
Сундүй нар юу хэлэж байлаа Хүрэлсүх бол намын дотрох нэг муу аалз хөлийг нь тайрна хэлж хэлэж байсан шүү дээ
Хүрэлсүх өнөөдөр шүдээн алдаагүйч амаан боолож хөлөөн тушуулсан хэвээр байгаа
МАН -АН бол хулгай луйварын том үүр тэдэнд хоосон итгэх хэргүй Хүрэлсүхийн шудийг сүлаж хөлийг нь тайрч чадах
хулгайч а******н нарын хангалтай хүч МАНАН бүлэглэлийн дотор би

Avatar

зочин 2020-04-24 66.181.161.72

Хэнийг суулгахаа сонгогч түмэн л мэднэ … чамаар заалгахгүй .

Avatar

Зочин 2020-04-24 202.131.227.174

Юу ч яриад байгаа юм бэ. Хулгайч байгааг нь мэдээд яриад байгаа юм уу.

Avatar

Зочин 2020-04-24 202.21.100.210

bid teneg bish shuu xulgaich baitugain l bna shuu

Avatar

АТГ 2020-04-24 182.160.33.219

ӨӨРӨӨ ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2020-04-24 103.68.107.22

yag unen kkk

Avatar

Зочин 2020-04-24 103.10.23.119

Нүглээн наминчлаж үнэн бөгөөд зөв зам дээр гасан хүнийг бурхан өршөөдөг юм

Avatar

ждүчин нам зайл 2020-04-24 139.5.217.206

ждүчин загалмайлсан эцэг хүрэлсүх намаа авч сонгуулид орох эрхгүй гэдэгээ мэдэхгүй юу,өөрөө нэр дэвших ч эрхгүй .өөрийнхөө гаргасан хуулиа уншчих даа.сонгуулийн хуули үндсэн хуулиар хүзүүгээ оосорлож амиа егүүтгэх болж дээ.ждүчин хулгайч намыг эрүүл саруул ухаантай ард түмэн бол хогын саванд чихэх ёстой.

Avatar

Зочин 2020-04-24 202.126.89.233

zov. hulgaich nar zailah heregtei. mongonii songuuliig odoo zogsooh tsag ni bolson.

Avatar

Зочин 2020-04-24 202.55.188.87

Зөв ш дээ Хүрэлсүхийг дэмжиж байна

Avatar

МАН-ын 1972 оны гишүүн Бул овогт Шаравын Эрдэнэбаяр . 2020-04-24 192.82.68.161

Хүрэлсүх ээ.Намаа маш сайн цэвэрлээд хулгайч нар, ждүчид ,60 тэрбумтангууд авилга хээл хахууль ,өмч хөрөнгө шамшигдуулж төрөөс төрсөн тэрбумтангууд, худлаа шудрага дүр эсгэгч нар, олон удаа намаас нэр дэвшин олигтой нэр хүндгүй болсон "өвгөд эмгэд"нараа дахин дэвшүүлэхгүй шудрага,эх орон ч өндөр мэдлэг чадвартай залуу сэхээтэнүүд ,тулхтай улс төрчдөө дэвшүүлбэл Монгол ардын нам маань энэ удаагийн сонгуульд баталгаатай ялж .улс эх орноо хүнд байдлаас гаргаж хөгжил дэвшилд хүргэнэ гэж найдаж бай

Avatar

Зочин 2020-04-24 103.14.38.132

Хэн цэвэрлэх вэ ? Өөрийг нь бас цэвэрлэх хэрэгтэй болбол ?

Avatar

Зочин 2020-04-24 66.181.191.253

Өөрөө хэзээ ч юу ч хулгайлж бгаагүй юм шиг. Шоу хошгируулалт нь яасан элбэгдоржтой адилхан юм бэ. Тарвага гарч ирэнгүүтээ авилгачдын толгойг бөхийлгэнэ гээд ганц орцны хэргээр Энхбаяртай 8 жил ноцолдсон, цаагуураа авилгал битий хэл дээрэмийг дэмжиж өөрөө гардан хийгээд. Хүрэлсүх ямар дайснаа хаах гэж ингэж попроод бн? Яасан ч элбэгдорж ахынхаа халааг авч Энхбаярыг хорлож эхэлсэн нь харагдсан. Ер нь элбэгдоржтой их адилхан харагдаад бгаамдаа, попроод, сүр бадруулаад, цаагуураа их хүн муутай.

Avatar

зочин 2020-04-24 66.181.161.34

Монгол ардын нам энэ сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж хамгийн олон суудал авах нь гарцаагүй болсон. МАН–ыг бүх Монголчууд дэмжиж байна. МАН ялна.

Avatar

Халх 2020-04-24 202.9.46.252

Хулгайч хулгайчийг бариараарай!! Гэгч болж байх шив!! Үнэн л байхдаа Хүрэлсүх өөрийн хулгайч багаа ихэнхий нь нэр дэвшүүлсэн байна лээ!!

Avatar

Сэлэм 2020-04-24 202.9.46.252

УИХ д хулгайч нар суухгүй гэж шийдсэн бол МАН ын хулгайчид бүгд орох ёсгүй, түүний дотор Хүрэлсүх гуай та ч орохгүй болно.!!!

Avatar

иргэн 2020-04-24 192.82.66.151

Хулгайч гэдгийг хараад мэдэх үү.Одоогийн Сайд нарынхаа хөрөнгө гаргасан тушаалыг хянаад л хариуцлага тооцож чадвал дараагийн Сайд нар чинь төрийн мөнгийг хамаарал бүхий хүнд буюу үр дүнгүй зүйлд зарцуулж өгч болохгүй юм байна гэж ойлголттой буюу цочроо болж төр цэвэршиж зориулалтын дагуу үр дүнтэй ажилд төрийн мөнгө зарцуулагдаж Монгол улс бүтээн байгуулалт хийж улс хөгжинө.

Avatar

Зочин 2020-04-24 202.179.27.79

АН-ы байж байгаа царайг нэг хараад МАН-ы даргын хэлж байгаа үгийг нэг харахад тэнгэр газар шиг л хол зөрүүтэй байна да.

Avatar

Бүгд хулгайч 2020-04-24 64.119.25.114

Монголын парламент бүгд хулгайч

Avatar

Зочин 2020-04-24 103.57.94.107

Хулгайч хүмүүс битгий суугаасай, гээд хэн хүнгүй л хүсэж байна шүү! Зарим хүмүүсээ!!! Өөрсдийгөө мэдэж байгаа биздээ

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.46

Hurelsuhin bagiihniig demjij bn. Ih zuil hiij bvteeh chadaltai ulsuud shuu

Avatar

Зочин 2020-04-24 202.21.108.56

Tiim uchraas uuruu orj suugaagui bololtoi, Huuk yaj terbumiin hadgalajtai bolsonoo irgeddee ahiad neg huuchlaach.

Avatar

Ksa 2020-04-24 202.126.89.52

Өдийд Ламбаа эрүүл мэндийн сайд, Миеэ спикер, Алтанхуяг ерөнхий сайд, Элбэгдорж ерөнхийлөгч байсан бол энэ улс орон коронатай яаж тэмцэж байх байсан бол. Ламбаа нь аарцаа, чацарганаа чанаж уу гэж мэдрэлтээд, Миеэ нь тайван бай гэж мэлгэртээд, Алтанхуяг нь энд тэнд очиж тэвдээд бас цавчаа хийгээд, Элбэгдорж нь босоо Монгол хүн тэнгэр заяатай тусахгүй яах ч үгүй гээд хиарч байх байлаа гэж.

Avatar

Монхүү 2020-04-24 2.247.242.170

Үнэн схн ярих юмаа…

Avatar

123 2020-04-24 59.153.112.109

МАХН-ыг татан буулгах үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Энэ бол шудрага зүйл. Ингэхгүй бол хөгжил явахгүй. Хөгжлийн уяа, хутган үймүүлэгчгүй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-24 103.26.193.44

Намын дарга нар байсан Н.Энхбаяр, С Баяр, М Энхболд нарыгаа хорлож зайлуулсан мэргэжлийн хорчин, шударга дүр эсгэсэн, сумаа тавиад нумаа нуугч удахгүй Оюун Эрдэнэдээ өөрийнхөө мэхээр унах н**ш сонгохгүй

Avatar

Зочин 2020-04-24 203.217.139.225

У.Хүрэлсүх: "Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна. Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог" гэнээ. GOOD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж