Гадны банкууд орж ирснээр үүсэх эрсдэл | News.MN

Гадны банкууд орж ирснээр үүсэх эрсдэл

Гадны банкууд орж ирснээр үүсэх эрсдэл

Гадны банкууд орж ирснээр үүсэх эрсдэл

Монголд гадны банк орж ирснээр зээлийн хүү буурч, дотоодын банкуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэх хүн олон. Гэвч гадны банкны салбар орж ирэх нь монголчуудын эдийн засаг, санхүү, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх нь тодорхой. Учир нь манай үндэсний хэмжээний банкууд том хэмжээнд өрсөлдөх чадваргүй хэвээр. Хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкуудын салбарууд бодлогын шинж чанартай зээл олгодог. Түүнээс гадна улс орны ажилгүйдлийн тоо нэмэгдэж, валютын ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд болгоомжлох хэрэгтэйг эдийн засагчид анхааруулсаар ирсэн билээ.

Монголын төрийн болгоомжлох асуудал олон. Яг арилжааны сонирхлоор ашиг олох зорилготойгоор гадаадын UBS, HSBC зэрэг том банкууд орж ирээд, Монголд бизнес хийгээд явъя гэвэл нээлттэй. Гэтэл Монголд банк байгуулах процессоор гадны банк Монголд орж ирээд дор хаяж хоёр жилийн дотор суурин төлөөлөгчийн газраа байгуулдаг. Тэр үедээ Монголын эдийн засагтай холбоотой тооцоо судалгаа, эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг хийгээд, дараа нь Монголд банк байгуулах хүсэлтээ хүргүүлдэг байна.

Өнөөдөр Монголд ийм сонирхолтой орж ирсэн гадны банкны салбарууд буцаад бүгд гараад явжээ. Тухайлбал “Standard chartered” банкны салбар орж ирээд гараад явж. Мөн Японы хоёр ч том банк "Монголд эрсдэлтэй юм байна" гээд салбараа нээхээс татгалзжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар хоёр жилийн болзлоо хангаж, салбараа байгуулсан хоёр банк бий. Нэг нь дэлхийд тавд орж буй, Хятадын Industrial and Commercial Bank of China (ICBC), нөгөөх нь дэлхийд хоёрт орж буй “Bank of China” юм. Энэ хоёрын хувьд банкны зөвшөөрөл авах хүсэлтээ тавих эрх нь нээлттэй байгаа ажээ. Гэвч стратегийн ач холбогдолтой салбар учраас эхлээд Засгаас зөвшөөрөл гарч байж, түүний дараа Монголбанк процессоо хийх ёстой. Гэвч Засгийн газраас зөвшөөрөл олгох асуудалд яаран хөдлөхийг хүсэхгүй байгаа бололтой.

Гадны банк орж ирэхэд хэд хэдэн эрсдэл тулгардаг байна. Африк юм уу, бусад орны байдлыг харахад тухайн улсын банкны салбарууд өөрийн улсын компаниуд болон иргэдийн бизнесийг тэлдэг ажээ. Өөрийн улс руу хийж буй экспортыг том болгодог, өөрөөр хэлбэл өөрийн нөлөөллийг тухайн орны бүх экспорт, импорт, бизнес сүлжээгээр нь тэлдэг байна. Түүнээс биш энгийн нэг иргэнд зээл өгөхгүй. Хамгийн өөдтэй өнгөтэй дотоодын бизнесүүдийг нь онилдог ажээ. Өөрөөр хэлбэл хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог болохоор шууд “сорчлох ажиллагаа” явуулдаг. Энэ нь манай улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэхээс илүүтэй тухайн улсын санхүүжилтээр босч үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг чухалчилдаг аж.

Манай орны хувьд том том орд газрын лицензүүдээ шууд барьцаалаад, тэр нь чанаргүй зээл болвол тухайн компанид шилжих том эрсдэл бий. Гурав дахь том эрсдэл нь манайх Хятадын Ардын банкинд нийт 12 тэрбум юань буюу мөнгөн дүнгээр 5 гаруй их наяд төгрөгийн өртэй. Тэр мөнгийг гаргавал инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид асуудал үүснэ.

Энэ мэтчилэн том зургаар нь авч үзвэл төрийн оролцоотой, нэг улсаас хамаарал өндөртэй манай орны хувьд гадны төрийн банк ороод ирвэл илүү эрсдэлтэйг шинжээчид хэлж байна. Монголбанкнаас гадны банкуудыг оруулж ирэхийн тулд тусгай хууль гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Үнэндээ бидэнд гадны банк оруулаад ирэх бэлтгэл хангалтгүй. Хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм таатай биш нөхцөл байдлыг бий болгох боломжтойг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 203.91.112.146

ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭР МОНГОЛЧУУДЫГ СӨХРҮҮЛСЭН ДОТООДЫН НЭРТЭЙ БАНК ГЭХЭЭСЭЭ ЛУЙВАРЧИН ГЭМЭЭР ХЭДЭН БАНКУУД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БАЙЛГАХААР ГУЧИН ЖИЛ УЛС ТӨРЧДИЙГ ЛОББИДОЖ БАЙНА ШҮҮ
ГАДНЙ БАНК ОРУУЛЖ ИРЭЭД ШУДАРГААР ӨРСӨЛДӨЖ ГАРЧ ИР ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ДАМПУУРЛАА ЗАРЛАЦГАА ОДОО ГАДНЫ ТОМ БАНКУУД ОРУУЛЖ ИРЭХ ЦАГ БОЛСОН АВИЛГАД ИДЭГДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧ НАРАА

Avatar

иргэн 2020-04-24 150.129.142.182

гадны банк ороод ирэг л дээ, хойд солонгос, куба, монгол гэсэн " улсад гадны банк байхгүй болов уу. монолд e-mart, оросын абсолют дэлгүүрүүд орж ирээд ажиллаад болоод л байна, тэгвэл бусад монголын дэлгүүрүүд дампуураад байгаа нь хаа байна, харин ч үйлчилгээний соёлын стандартыг илүү сайжруулж, өрсөлдөөн бий болж, барааны үнэ хямдарч байна,
Манай дарга нарын мөнгө банкуудад байршиж өндөр хүүтэй хүүлэгдэн үржигдэж байгаа учраас гадны банк бол хадны мангаа гээд айлгаад байгаа.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.178.66

Гадны банк л ороод ирвэл чамд сарын 3 хувийн зээл өгөөд эхлэнэ гэж бодож байна уу Банкны систём ариа илүү мэддэг хүмүүс үүнээс ариа өөр л юм яриад байх юм байна Энэ асуудлыг улс төрийн зорилгоор нэг з****г мэт болгон ашиглаж хэрхэвч болохгүй эмзэг зүйл бололтой Үүний тулд харин бэлтгэл хангах гэдэг нь анхаарах зүйл б**х аа Улс төр эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаас эхлээд өөрийн чадах зүйлээ хийх

Avatar

Иргэн 2020-04-24 202.126.88.128

Жээнко манийгаа хятадын танкаар айлгадагтай адил юм байна, бид энэ янзаараа байвал хэзээ ч үйлдвэрлэгч гүрэн болохгүй, монголын банкны өндөр хүүтэй зээл аваад үйлдвэр байгуулбал дампуурна. Харин дарга нар нууцаар 3%-ийн зээл авдаг болохоор маньд хамаагүй байх.

Avatar

MGL 2020-04-24 117.111.1.69

Хэдхэн луйварчид биднийг өөрийн үндэстэн минь гэж хайрлахгүй мөлжиж торон дээрэмдэж бхд гадны банк оруулах хэрэгтэй ялгаагүй харин ч хүү нь бага эд нарыг дампууруулна

Avatar

Зочин 2020-04-24 66.181.178.66

Зах зээлийн систёмийн мөн чанар нь мөнгөтэй ариа илүү сэтгэдэг нь хөрөнгөжиж баяжиж чадалгүй нь үгүйрдэг ийм л систём шүү дээ Бид бүгдээрээ үүнийг мэдэж байсан зөвшөөрөөд үндсэн хууль бусад хуулиа өөрчлөөд ийм шугам баримталдаг нам эвслийг төрдөө залж 30 жилийн нүүрийг үзэж байгаа Одоо тэгээд үнэхээр энэ нь болохгүй хэдэн луйварчин дээрэмдэж мөлжлөө гээд байгаа бол үүний үндсийг буй болгодог систёмээ л өөрчлөх шаардлагатай Тийм боломж бий юу Тийм улс төрийн хүчин байна уу

Avatar

Есүсээ Монголыг минь өөрчлөөч. авраач 2020-04-24 49.0.218.161

жаст группын батхүү, монгол газрын мянганбаяр , эрэлын эрдэнэбат , капитал банк бусад дамуурсан банкуудыг жишээ болгон хар дампуурч байна шүү дэ. олон мянган малчны мал банкны барьцаанд байна. өчнөөн малчин зуданд малаа алдаад хоосроод гудамжинд гарч амиа тэжээхийн тулд хот руу орж ирж байна.нинжа болж байна. энэ бол хүүндээ биш .мөнгийг удирдаж зохицуулж тооцож чадахгүй байгаагийн шинж. хүн нь ийм сэтгэхүйтэй байвал их бага хүүтэй аль нь ч байсан дампуурдаг юм.барьцаанд орж өрийн боол болдог

Avatar

Есүсээ Монголыг минь өөрчлөөч. авраач 2020-04-24 49.0.218.161

үргэлжлэл. мухар сүсэгийн боолын сэтгэхүй монголыг хүлж байна. хүн амын 90 хэдэн хувь нь ийм байна. лам бөө нарыг барилга дээр ажил хийлгэ. түрийвч даллаад мөнгөтэй болно ч гэх шиг энэ мэт мэдрэл муутай сэтгэхүйтэй байвал хичнээн бага хүүтэй мөнгө өгсөн ч өөдлөхгүй. бэлэнчилж . мөнгөтэй хүмүүс нь хэдэн зуун сая төгрөгөөр хиймэл бурхан шүтээн хийхэд зориулж тэнэгтэж байна. майдар бурхан ч гэнэ үү . мөнгийг маш буруу зүйлд үрж байна. хайран мөнгө. асуудал нь хүндээ байгаа юм

Avatar

Лхагва 2020-04-24 202.55.188.85

угаасаа энэ одоо байга банк . Бүгд гадаадын хөрөнгө оруулалтай банкууд

Avatar

Зочин 2020-04-24 202.55.188.37

Зохицуулалт хмйгээд гадны банк оруулаа,бүх л улсад гадны банк байж л байдаг

Avatar

Amar 2020-04-24 182.160.35.24

Өнөөдөр байгаа аралжааны багкууд бүгд л гадны эзэдтэй шүү дээ.Юу донгосоод байгаа юм бэ? Айн.

Avatar

Зочин 2020-04-24 192.82.78.17

Hichneen jil ingej ardiin huuhduudiin tolgoig erguutuuleh gesen ymbde Delhi in ihenh orond gadnii bankuud baijil baidag tiim CH uchraas huu baga baidag ym odoo mongoliig gadaad ezelchene tiim bolhoor gadaadad Bush nadaas ondor huutei mongo avbal mongol yahchgui green domogoo bolij us Mongols baigaa ariljaanii huvii bankuud bugd gadnii horongo oruulalttai gedgiig b**s medne teheer ymar ylgaa baina hurdan gadnii bankaa oruul busdiine huuliar zohtsuuldag ym

Avatar

Иргэн 2020-04-24 66.181.161.22

Манай банкууд дэлхиин хамгын өндөр хүүтэй 12орны нэг гэж сонссон Аргагүй шүү дээ сүүлиин үед хүү нь буугаад буугаад ойролцоогоор жилиин 24%иин хүүтэй Дээр үеиин хятадын мөнгө хүүлэгчээс ямарч ялгаагүй Жириин иргэдииг асар өндөр хүүтэй зээлээр шулчихаад түүнииг нь хадгаламжинд мөнгө хиисэн баячууд банкны эзэн 2 идэж байна Иим болохоор л тэд өндөр хүүтэй зээлээ хамгаалах гэж гадны банк оруулахгүй гэж байна Корона гарсан энэ хэцүү үед зээлээ 3сарч хүүгүй хойшлуулчих сэтгэлгүй банкаар бид яахав

Avatar

зочин 2020-04-24 192.82.70.236

эрдэнэбилэг шунал бичүүлжж биз……Ард түмнийг тэнэг гэж бодохоо боль

Avatar

Зочин 2020-04-24 192.82.73.108

Битгий х**. Та нарын өндөр хүүгээр шулуулсаар байх уу. Монголоо гэсэн сэтгэлгүй мөнгөний төлөө новшнууд

Avatar

Зочин 2020-04-24 202.9.40.58

tegeed uursduu arga hemjee avaachdee chadahgui yum bj

Avatar

Зочин 2020-04-24 49.0.218.161

болгоомжлох ёстой. би өдрийн зээл өгч үзэж байсан.хүмүүс санхүүг зохицуулах талаар ёстой нойл юм байна лэ. ямар ч тооцоо судалгаа байхгүй авий авий гэдэг.аймаар үрэлгэн. хуримтлал үүсгэнэ гэж байхгүй .олсон мөнгөө дэмий зүйлд үрнэ. тансаглана. энд их хүүтэй, бага хүүтэй ямарч ялгаагүй юм билээ.би тэднийг \хорлож\ өрөнд оруулий гэвэл маш амархан юм шиг билээ. өгч чадахгүйг нь мэдсээр байж дахин дахин өгөөл байна. тэгээд л өр нь хуримтлагдаад өгч чадахаа байна. тэгээд л газар нутгаа алдана

Avatar

Есүсээ Монголыг минь өөрчлөөч. авраач 2020-04-24 49.0.218.161

үргэлжлэл .ямарч санаагаар зээлийг өгч болно.жишээ нь:гудамжны архичидад мөнгө өгөөд үз. арван жилийн хүүхдүүдэд. гэх мэт хүмүүст ямарч хүүгүй мөнгө зээлүүлж өгвөл тэд шууд бүхнийг дор нь үрээд хаячихана.машин авна аялана архи ууна тэгээд л өрөнд орно. анд найзууд хүртэл бие биеэндээ мөнгө зээлээл өгч чадахгүй болдог. тэгээд түнжин хагардаг. үзэн яддаг.уулзхаа больдог. тэгэхээр яг үүнтэй адилхан муу байвал газар нутагаа том том ордуудаа гадныханд алдана. эхлээд хүмүүсээ хөгжүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-24 49.0.218.161

яг одоо танд гэнэт их хэмжээний мөнгө өгий гэвэл яг одоо авахуу. яг үнэндээ бол та зохицуулж чадахгүй. хэдэн зуун сая ,тэр бум, тэр бум төгрөгийг танд яг одоо өгвөл та шууд өрөнд орно.мөнгийг даадаг хүн даадаггүй хүн гэж байдаг юм. барж идэхээр мэрж ид гэдэг үг байдаг да. улсынхаа бүх ордыг ашиглаж болохгүй. бага багаар ашиглах ёстой. гадны хүний ба улсын хараат болох магадлал маш их. яарвал даарна. ломбардуудыг хар. оюутан залуус хөдөөний хүмүүс үхэр шиг л ухаангүй зээл тавьж байна.

Avatar

Зочин 2020-04-24 192.82.78.17

Bolovsroltoi irged hezeech mungu huulehgui odoo huuliar sariin huug zohitsuulana irgenii huulid oorchlolt oruulana

Avatar

мийгаа 2020-04-24 66.181.161.86

Гадны банк оруулалгүй өөрсдөө шулж байвал болох уу? Хэт өндөр хүүтэй зээлэнд баригдсан зээлдэгчид нь ард олныг мөлжөөд байгаа үед энэ улс хөгжсөнгүй. Гадны банк оруулж ирвэл эрсдэлтэй гэж байгаа шинжээч чинь хадгаламжиндаа олон тэрбумтай луйварчин биз.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.11

Гадны банк орж ирвэл эдийн засаг түргэн өндийнө. Гэвч тусгаар байдалд энэ нь цаагуураа сөргөөр нөлөөлөх боломжтой.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.181.23

Гадны банк зарим улсад ашиг өгөөжөө өгдөг /гэхдээ тун цөөн/ бол заримд нь хорлол гай болж, эдийн засгийг нь колончлолд автуулдаг. Монгол шиг давтагдашгүй өвөрмөц өөрийн онцлогтой улсад гадны банк огт хэрэггүй. Харин өөрийн банкны тогтолцоогоо луйварчдаас л чөлөөлөх арга хэмжээг зоригтой авах хэрэгтэй. Исламын банкны систем маш зөвт, шударга аргачлалтай. Тэндээс туршлага судлан хэрэгжүүлэх шаардлагатай.

Avatar

Зочин 2020-04-24 122.201.31.4

German,amerik, ypon, baruuni bankiig oruulna shuu dee.

Avatar

Зочин 2020-04-24 202.55.188.35

Битгий дэмийр, их элэг барьж байна даа.

Avatar

Zochin 2020-04-24 150.129.143.130

Hudlaa tarhu uugaahaa bolio,gadaad bankgui 2 ulsin neg gedeg,orsoldoon nemegdene,huu buurna,baritsaani barilga,gazrig avaad garaad yavchihaj chadahgui

Avatar

Зочин 2020-04-24 202.9.40.175

Зөв өрсөлдөе гэвэл гадны банкуудыг оруул аа. Монголын банкны системийг хурдан өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-04-24 192.82.72.44

Гадны банк орж ирвэл тэд өндөр хүүгээр хадгаламж авахгүй мөнгө хүүлж хадгалуулж амьдардаг гарууд шууд хүндрэнэ хөдөлмөрлөж баялаг бүтээж өрсөлдөх хэрэг гарна

Avatar

mgl 2020-04-24 202.9.40.163

sain sudlaj baigaad 3 dagch ornii bank oruulah ni zuv baih.

Avatar

Зочин 2020-04-24 112.72.6.146

Хүрэлсүх ерөнхий сайдаа Та банкны рефорыг зөв хийж чадвал танай нам шууд сонгуульд ялнааа. Хурдан энэ шунахаа өндөр хүүтэй банкнуудыг харалгүй гадны банкнуудыг оруулж ирэх хэрэгтэй шүү,…………

Avatar

Зочин 2020-04-24 139.5.219.190

ORUULJ IREKH KHEREGTEI BANK KOLONKUUDIIG

Avatar

Уул үүл 2020-04-24 202.179.2.218

Олон юм битгий хуцаад бай, муусайн олигархи , оффшорчид та нар танай сайт захиалгат вм бичихээ боль аль банкны карманд орсон ард түмнийг шулж ханадаггүй мөнгө хүүлэгчид вэ, голио шиг цүндийсэн пизданууд үр удмаараа өөдлөхгүй дээ хагарч үхвэл таарна

Avatar

Иргэд 2020-04-24 66.181.188.93

Аль банкны эзэд бичсийн бэ ? Та нартай өрсөлдөх банк оруулж ирэхгүй бол Даашинхүүгийн дүүснээс дор хэвээрээ, шулуулаад сууж байх уу ? 30 жил хүүллээ, одоо хангалттай !

Avatar

Зочин 2020-04-24 103.14.37.7

Хадгаламжийн хүү, зээлийн хүү аль алиныг нь буулгах хэрэгтэй, манай банкууд дээр үеийн Хятадын шунахай мөнгө хүүлэгчид гэдгээс дор ард түмнээ шулж байгаа шүү.

Avatar

уурхайчин 2020-04-24 49.0.170.94

Монголын Ломб АРД банкнуудын захиалгаар бичсэн байна. Ийм юманд хууртахаасаа өнгөрсөн шүү…

Avatar

Зочин 2020-04-24 112.72.6.146

Энэ одоо хэний захиалгаар дотоодын шулаач банкнуудыг өмөөрч бичээд байгаа юм бэ?Гадны банкыг оруулж ирэх хэрэгтэй..: Эдийн засаг тэлж ард түмний амьдрал дээшилнэ.._._

Avatar

Зочин 2020-04-24 103.229.121.90

Санал нэгтэй байна.

Avatar

bat 2020-04-24 192.82.65.182

төмөр замаар холбогдвол танк орж ирнэ гэж айлгадаг шиг юм бичжээ.6 сарын хугацаанд судалгаагаа хийгээд банкаа нээгээд явдаг болгох хэрэгтэй.топ-100 аж ахуйн нэгж гээд шалгаруулахад эхний 10 байранд монголын бүх банк жагссан байдаг.гэтэл тэд юу хийж бүтээдэг билээ?банкныхан ийм хог шиг юм захиалгаар бичүүлж байхаар эдийн засаг тэлээд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг болвол өөрсдөд нь илүү хэрэгтэй гэж хармаар юм.шатахууны импортлогчид,банк хоёр ард түмний цусыг хангалттай сорж байна.

Avatar

Болд 2020-04-24 103.26.194.48

Монголд ЛОМБАРД байдаг болохоос БАНК байдаг юм уу?

Avatar

иргэн 2020-04-24 124.158.111.83

оруулж ирэх нь зөв байх өө. Тэгэж байж банкны хүү ч буух биз бас баячуудын хадгаламжийн хүүг энгийн иргэд нь төлөхгүй болох байхаа даа

Avatar

иргэн 2020-04-24 103.212.119.254

Банкнаас гадна шатахууны тал дээр ч оруулж ирэх хэрэгтэй. Алийн болгон дандаа мөлжүүлж байдаг юм

Avatar

Зочин 2020-04-24 185.165.241.38

Судалгаагүй нийтлэл байна

Avatar

И.Норовжав 2020-04-24 93.26.122.49

Гадаадын банк орж ирж өндөр хүүтэй хадгаламж , бага хүүтэй зээл зарлаж, түүнд олон хүн мөнгөө хадгалуулснаар монголын мөнгөний нилээд нь гадаадын банкны мэдэлд орж улмаар төгрөгийн баталгаа – алтан батламж тэдний мэдэлд орсноор эдийн засагт импеляц улам нэмэгдэж хүндрэх болно. шүү . Эцэст нь гадны бакинд төвлөрсэн их мөнгийг алтаараа эргүүлэн худалдан авна , эсвэл чөлөөт вальютыг тэд их хэмжээгээр авна. Гадаадын банкийг Монгол оруулахыг уриалагсадын үгэнд хэрхэвч орж болохгүй шүү.

Avatar

Зочин 2020-04-24 192.82.65.88

zeeliin khuu khadgalamjiin khuu 2iikhoo ylgaag l khar.Deer n bank bolgonii shimtgel ymar baidag bilee.(Guilgee, dans hutulsunii khuraamj, sariin khuraamj, jiliin khuraamj, bla bla…..) Iim baikhad ard irged gadnii bank bolon chanartai uilchilgeeg khusekh n zuin khereg gej bodoj baina daa…Ymar ch khun 40-50 sayiin zeel avchaad 100 garan say tugrug tulukhiig khusekhgu shu de

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.147

Yag tiin shd

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.115

Монголын бүх банк гадаад эзэнтэй ш дээ. ХААН банк гэхэд Япон эзэнтэй. Бага хүүтэй банк орж ирнэ гэхээр шээс нь гоожих гэж байна

Avatar

Юу ч мэдэхгүй байж... 2020-04-24 202.9.47.0

ХААН банкны гол хувьцаа эзэмшигч нь Таван Богд… харин Япон Гүйцэтгэх захиралтай… ийм наад захын юм мэдэхгүй байж олон юм онхолодохоо боль!!!

Avatar

Зочин. 2020-04-24 202.131.253.66

Орж ирсэн ирээгүй үүнээс илүү дарамт, боолчлол гэж юу байдын. Өрсөлдөөн, зах зээл гэж байдгал бол юунаас нь айдын. Оруулахл хэрэгтэй

Avatar

зочин 2020-04-24 66.181.180.124

Оруулахгүй гээд байгаа банкнууд тэгээд хүүгээ булгаач .тэгвэл оруулахаа болъё

Avatar

зочин 2020-04-24 150.129.142.110

хэн нэгний захиалгатай нийтлэл бичихээ болиоч ээ банк оруулж ирсэн нь дээр шүү дор хаяж эдийн засаг тэлэх нь ир шүү дээ

Avatar

Зочин 2020-04-24 202.179.25.114

Оруулж ирэх хэрэгтэй. Өрсөлдөөн бий болж, үйлчилгээ сайжирна. Банкны монополи байхгүй болно.

Avatar

Зочин 2020-04-24 103.229.121.90

Гадны банк оруулсан дээр луйварчид дэндүү даварч байгаа.

Avatar

zochin 2020-04-24 203.166.248.133

oruul odoo ene heden luivatchid hangalttai idej uulaa hotoor duuren undur barilguud ed nariig 1%-n ashigaaraa avsan gehuu taibarlaarai hudlaa shoo shulj baij

Avatar

зочин 2020-04-24 78.187.120.177

Монгол өөрөө өөрийгөө л тусгаарлаад байх юм, Богдын үед л тийм байсан, сэтгэлгээ, ахуй хэвээр хэзээ өөрчлөгдөж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах юм вэ

Avatar

ORGIL 2020-04-24 66.181.167.234

zahialgat medee bailaa 🙁

Avatar

fdsfdsvfdvgds 2020-04-24 66.181.170.229

Бодлогоо зөв гаргаж гадны банкийг оруулахад ямар ч эрсдэл үүсэхгүй.Хамгийн гол нь стандарт, нөхцөл шаардлагаа зөв тавих ёстой,

Avatar

зОЧИН 2020-04-24 202.179.27.155

ГАДНЫ БАНК ОРЖ ИРСЭН ДЭЭР ШҮҮ. АРИЛЖААНЫ БАНКУУД КОРОНОВИРУСЫН ҮЕД ХЭРГЭЛЭЭНИЙ ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛАХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ.ХЭРВЭЭ 3-Н САРААР ХОЙШЛУУЛБАЛ 3 Н САРЫНХАА ХҮҮГ НЭМЖ ТӨЛ ГЭЖ БАЙНА ДАА. ДАХИАД ХҮҮ АВНА ГЭЖ БНА.ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ.

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.28

tegeed dotoodiin bank nertei lombarduud chin tsusalj hanahgui ulam iheer shimegchilj bna shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж