Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай | News.MN

Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай

Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай

Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай

Ким Жон Ун нас барвал АНУ, БНСУ хоёр улсын цэргүүд Афганистан, Ирак хоёр шиг байдалд орж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тэдний үзэж буйгаар удирдагчийн асар их эрх мэдэл ийнхүү хоосон хоцрох нь аймшигтай иргэний дайн өдөөж магадгүй аж. Мөн ажиглагчдын мэдээлснээр Кимийн үхлээс болж үүссэн эмх замбараагүй байдалд БНСУ болон хүчирхэг холбоотон АНУ хөндлөнгөөс оролцох нь гарцаагүй гэнэ.

Энэ долоо хоногийн эхээр Ким Жон Ун зүрхний мэс засалд орж, бие нь сайнгүй байгаа гэснээс хойш түүний тухай сураг дуулдсангүй. Харин Цагаан ордны нэгэн ахлах ажилтан түүний оронд хэн удирдагч болох бол гэдгийг эртнээс судалж байснаа ярьжээ.

Гэсэн хэдий ч БНСУ, БНХАУ-ын зүгээс Ким Жон Уны бие муу байгаа гэх мэдээлэл худлаа хэмээн няцааж буй билээ. Мөн Пентагоны өндөр албан тушаалтнуудын нэг Ким Жон Ун цэрэг, армиа бүрэн удирдсан хэвээрээ байгаа хэмээсэн юм.

Хамтарсан штабын орлогч дарга генерал Жон Хитен “Тагнуулын мэдээллээр эдгээр мэдээллүүдийг нотлох болон няцаах арга алга. Тиймээс бид Ким Жон Уныг одоо ч цөмийн зэвсэг, цэрэг армийнхаа эзэн хэвээр байгаа гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Тэтгэвэрт гарсан тусгай хүчний хурандаа, Ардчилсан орнуудын батлан хамгаалах сангийн ахлах ажилтан Дэвид Максвелл байдал маш богино хугацаанд, аймшигтайгаар эргэж болохыг тайлбарлажээ.

Тэрбээр “БНАСАУ-ын ардын арми байр сууриа хадгалж үлдэхийн төлөө тэмцэх нь тодорхой. Ингэснээр дотоод зөрчилдөөн үүсч, улмаар маш том иргэний дайн болон хувирч болзошгүй. Цаашлаад цөмийн зэвсэгтэй улсад асгарсан цус БНСУ, АНУ хоёрыг тулаанд уруу татах аюултай. БНАСАУ, АНУ хоёрын хамтын ажиллагаа хомроглон хөнөөх, цөмийн, химийн, биологийн зэвсэг, нөөц, үйлдвэр, байгууламж, хүний нөөцийн асуудалд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бүхэн яг л Афганистан, Иракийн хооронд болсон шиг, гэхдээ илүү том үйл явдал” хэмээн ярьсан байна.

Мөн сагсан бөмбөгийн домогт тамирчин Деннис Родман сүүлийн үед Кимийг хурдан эдгээсэй хэмээн залбирч байгаа гэв. Тэрбээр “Маршал Ким Жон Ун өвдсөн гэдэг нь худал цуурхал байгаасай. Удахгүй шинэ мэдээлэл цацагдана гэж найдъя. АНУ, БНАСАУ хоёрын дунд хийх маш олон ажил байсаар байгаа шүү дээ. Хэрвээ өвдсөн нь үнэн бол аль болох хурдан эдгээсэй. Тэгвэл миний хүндэт найзууд (Ерөнхийлөгч Трамп, Маршал Ким) энх тайвныг цогцлоох ажлаа үргэлжлүүлж чадна шүү дээ” хэмээн ярьжээ.

Чикаго Бүллс багийн домог асан Деннис Умард Солонгосын удирдагчтай дотно харилцаатай. 2013 онд Деннис Умард Солонгост сагсан бөмбөгийн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж, Ким Жон Унтай биечлэн уулзсан анхны америк хүн болсон билээ. Түүнтэй тогтоосон харилцаагаа Деннис Британийн өглөөний сонинд “Бид хоёр цагийг маш сонирхолтой өнгөрөөсөн. Бид үргэлж инээлдэж, хамт караокедож, усанд сэлж, морь унаж, олон догь зүйл хийцгээсэн” хэмээн тайлбарласан удаатай.

Өдгөө 36 настай Ким Жон Ун БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өөрийн өвөөгийн төрсөн өдөр, улсын хамгийн том баяруудын нэг (04.15)-д энэ жил оролцоогүй, дөрөвдүгээр сарын 11-нээс хойш дуранд өртөөгүй нь түүний бие сайнгүй байгаа гэх эргэлзээг төрүүлсэн байна. Зарим эх сурвалжууд харин Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-нд болсон зүрхний хагалгааныхаа дараа Хянсан тосгонд амар жимэр сууж, биеэ тэнхрүүлэн сувилуулж буй гэцгээж байна. Түүний эрүүл мэнд сүүлийн хэдэн сард тамхи, таргалалт, ажлын хэт ачааллаас болж их дордсон аж.

Энэ бүхнээс гадна өчигдөр /2020.04.23/ БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн мэдээллүүд эргэлзээг бүр илүү нэмсэн билээ. Тэд мэдээлэхдээ “Ким Жон Ун БНАСАУ-ын ард түмний зүрхэнд үргэлж амьдаараа байдаг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ким Ил Суны төрсөн өдрийн халуун дотно мэнд дэвшүүлсэн Арабын бүгд найрамдах Сири улсын Ерөнхийлөгч Башар Аль Ассадад гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ” гэсэн байна. Гэсэн хэдий ч эл мэдээлэл Ким Жон Уны биеийн байдал хэр байгааг илтгэсэнгүй, нууц хэвээр үлдээв.

Эх сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-04-24 202.179.24.181

УХЦ ер нь байхгүй байса ннь дээр юм бна будилааны эх үүсвэр болчлоо

Avatar

Зочин 2020-04-24 174.114.162.60

ene xun munkhuruh bh.
1986 ond ubuu hi irehed bi tsetseg ugch blaa

Avatar

Зочин 2020-04-24 202.9.40.182

энэ хүн яах нь монголд хамаагүй. Бидний санаа зовох юм бол Эрдэнэтийн 49 хувийг МАНАН-гийн хэдэн нөхдөд өгөх үү, үгүй юу гэдэг асуудал юм. Үндсэн хуулийн цэц энэ их баялагыг монголын нийт ард түмэн биш харин цөөхөн хэдэн хүн эзэмших нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Монголчууд биднийг олон арван жил тэжээх ганц саалийн үнээ болсон Эрдэнэтийн 49 хувийг цөөхөн хэдэн нөхөд авах гэж үү.Та яагаад дугүй байна вэ

Avatar

Зочин 2020-04-24 103.212.117.58

Монголд хамаатай байлгүй яадгийн Өмнөдөд ажиллаж амьдардаг Монголын 50 мянга гаруй иргэдийн аюулгүй чухал шүү оркооо

Avatar

Зочин 2020-04-24 62.72.92.152

Тийм шүү, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал бол бидний анхаарах ёстой асуудлын нэг мөнөөс мөн. Зүүн хойд Ази тогтвортой байх нь Монголын аюулгүй байдалд ч сайн.

Avatar

Зочин 2020-04-24 202.21.108.12

Eрдийн зэвсэгээр амeрикууд оросуудтай байлдах болвол хэд хоногт багтаах бол?

Avatar

Зочин 2020-04-24 62.72.92.152

Дэлхийн хоёрдугаар дайн Ази Номхон далайд яаж дууссаныг мэдэж байгаа биз дээ?

Avatar

bii 2020-04-24 202.21.108.221

hohirol bagataihan shig umnud hoid 2 negdcheesei bilee burhan urshuug

Avatar

Зочин 2020-04-24 175.126.250.46

Зоргоороо юм ярьдын бэ, дор хаяж 100 жил шаардлагатай.

Avatar

ШДТ 2020-04-24 64.119.20.42

Энэ хүн улс орноо хүчирхэг болгосон.Энэ хүн улс үндэстэнээ бусдын өмнө боол шиг амьдруулхыг хүсээгүй.Өөрийн өвөг дээдсийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байсан мундаг удирдагч.

Avatar

Дарангуйлагчийн боол 2020-04-24 104.34.79.53

За зүгээр бгаарай энэ дарангуйлагч яаж улс орноо хүчирхэг болгосон юм? Хэлж хайрла даа Та гуай. Өчнөөн сая хүнийг боолчилж эрх чөлөөг нь хасч дарангуйлсаар бгаа дарангуйлагч шүү дээ. Монголд төрж, өсч, амьдарч бгаадаа таларх тэнэг мудак минь

Avatar

зочин 2020-04-24 182.160.35.132

манай АНУ-ын б**с долооч либералуудын аманд нь байдаг ганц үг "дарангуйлагч" шүү, манайхаас илүү наадуул чинь хүчирхэг, цөмийн зэвсэгтэй улс, чи ядаж эхлээд наад "дарангуйлагч" гэдэг үгээрээ ялаа алж чадвал би шууд хүний эрх, эрх чөлөөг чинь дэмжье

Avatar

Зочин 2020-04-24 202.179.25.133

ТАЙВАН БАЙЦГАА! ТЭР АМЬД ЦАГИЙН ӨМНӨ ХЯТАДЫН ЭМЧ НАРЫН БАГ ОЧИЖ ҮЗЛЭГ ХИЙХЭЭР ЯВЛАА. СОНСГОЛ НЬ ИХ МУУДСАН ГЭСЭН ШҮҮ.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.11

Нэг тэнэг үхэхэд өөр нэг тэнэгийг олоод тавих боломж энэ ядарсан улсад эрхбиш байгаа байлгүйдээ.

Avatar

Зочин 2020-04-24 64.53.234.130

suudal ezguireh ued ordnii huivaldaan bolj gadagsh daamjirval yu boloh tuhai bichsen baina oilgov uu?

Avatar

зочин 2020-04-24 182.160.35.132

наад ядарсан гээд байгаа улс чинь дотроо өөрсдөө юмаа хийдэг, цөмийн зэвсэгтэй улс шүү, хоол байхгүй л болохоос хаха, эхлээд ядаж цохих мунатай болчихоод томорч байгаач

Avatar

Зочин 2020-04-24 66.181.181.23

Солонгосын хойгт дайн болохгүй ээ. 2 Солонгос энхтайвнаар нэгдэнэ. Энэ нь хожим Монголын сэргэн мандалд бас их эерэг нөлөө үзүүлнэ…

Avatar

Зочин 2020-04-24 66.181.185.122

"афганистан иракийн хооронд болсон шиг" гэж энэ хоёр хоорондоо дайтсан гэх гээд бгаа юм уу? хил залгаа ч биш улсууд шүү дээ

Avatar

Зочин 2020-04-24 62.72.92.152

Найруулгын алдаа л гаргасан байх. Афганистан болон Иракт болсонтой төстэй үйл явдал… гэж бичих нь зөв байх

Avatar

gerlee 2020-04-24 59.153.85.75

Америк Солонгосыг бүү хэл коронаг дийлэхгүй байгаа шүү дээ.Ноовш.КИМ угаасаа өнгөрсөн сүнс нь тэнгэрт яваа хойдууд нуусан юм шүү дээ.

Avatar

Хуцна биз 2020-04-24 109.70.100.33

Энэ баасыг энх тайваны энхийн цагаан тагтаа гэж мэдэхгүй юм байна. х***а нарын боолууд.

Avatar

Зочин 2020-04-24 62.72.92.152

хүчний тэнцвэр гэдэг чинь энхийн цагаан тагтаанаас ч чухал хүчин зүйл шүү…

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.147

Uhsen bhoo baildah goyo yum bishvv zgr shd baild

Avatar

зочин 13 2020-04-24 202.9.47.13

ЭНЭ МУУ КИМ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ БИЧИХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМАА НЭЭРЭЭ НӨГӨӨ ЗАГДАА АХЫН БИЕ ЯАЖ БАЙГАА ЮМ БОЛ
ТЭР ЧИНЬ МОНГОЛДОО ХЭРЭГТЭЙ ХҮН ЮМ БИШҮҮ ХҮЧИН ХИЙСЭН НЬ ҮНЭН БОЛ ОДОО ЦАГДААГИЙНХАН ҮНЭН ЗӨВИЙГ НЬ ОЛДДО МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ ,,ТАГ БАЙХЫГ БОДРХД ХӨӨРХИЙГ ТӨРИЙНХӨН ХЭЛМЭГДҮҮЛЭЭД ТАГ ЧИГ БОЛЧЛОО ШҮҮ

Avatar

х** 2020-04-24 103.10.23.119

Чамаас хавгүй илүү хүн чи муу хажууд нь юу ч биш Чи нам дагаж бөхс долоогоод эх орноо худалдаад яваагаан сайхан зүүль гэж бодож байна уу тэнгээ

Avatar

Зочин 2020-04-24 103.57.94.107

Юуны төлөө дайн болохын? Байгалийн баялаг газрын тос ч байхагүй, дэглэм нь аяандаа нурж 2 германы хувь заяа давтагдаж энх тайвнаар нэгдэх биз. Тэгээд ч АНУ-д Зүүн хойд азид цэргээ байлгах шалтгаан болсон дайсан байх хэрэгтэй одоохондоо

Avatar

эх орон 2020-04-24 103.10.23.119

Гадаадын түрэмхиийлээс тусгайр тогтнол Үзэл бодолоо хамгаалсан эх орноон хамгаалсан төлөөх дайн болно
үүниийг чам шиг тэнэг ойлгохгүй

Avatar

х** 2020-04-24 103.10.23.119

Гадаадын түрэмхийлээс тусгайр тогтнол Үзэл бодолоо хамгаалсан эх орноон хамгаалсан төлөөх дайн болно
үүниийг чам шиг тэнэг ойлгохгүй

Avatar

Зочин 2020-04-24 103.212.117.168

Ямар их алдаатай бичдэг юм бэ. Ядахдаа 4 дvгээ анги тегссен байлгvй дээ кк

Avatar

Zochin 2020-04-24 66.181.178.247

yadaj yu bichij bgaagaa uuruu oilgoj bga blguide ene nuhur. buun aldaa. deer ni huniig teneg geed doromjilchihjee

Avatar

зочин 2020-04-24 66.181.161.72

Хятадууд л орж үймүүлэхгүй бол ямарч дайн майн болохгүйээээ …Дайтхад чинь маш их мөнгө хэрэгтэй шд ..

Avatar

Зочин 2020-04-24 62.72.92.152

АНУ тэргүүтэй барууны орнууд болон Япон зүгээр хараад суухгүй л байх. Бүс нутаг нь хямралд өртвөл Хятад ч бас зүгээр суух аргагүй болно. Зүүн Хойд Ази бол том гүрнүүдийн ашиг сонирхол давхцсан онцгой бүс нутаг.

Avatar

Зочин 2020-04-24 66.181.190.29

хэдэн жилдээ битгий нэгдээсэй монголчууд ажилгүй болчихно

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.57

хахахаха

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.92

Энэ 2 улсыг нэгтгэх сонирхол АНУ болон хятадад байхгүй

Avatar

Зочин 2020-04-24 124.158.107.35

2 солонгос нэгдэнэ биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж