Уханийн алга болсон сэтгүүлч эргэн гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Уханийн алга болсон сэтгүүлч эргэн гарч иржээ

Уханийн алга болсон сэтгүүлч эргэн гарч иржээ

Цагдаа нарт баригдан, шийтгэл хүлээгээд сураг тасарсан, Ухань хотын сэтгүүлч хоёр сарын дараа эргэн гарч иржээ.

Түүний нэрийг Ли Зэхуа гэдэг бөгөөд хоёрдугаар сарын 26-нд цагдаад баригдсанаасаа хойш сураг тасраад байсан юм. Харин энэ долоо хоногт тэрбээр хоёр долоо хоногийн турш Уханьд хоригдоод, үргэлжлүүлэн нутагтаа очиж хөл хорионд өдийг хүрсэн талаараа бичлэг нийтэлжээ. Түүний ярьснаар тэрбээр эрсдэлтэй газруудаар их явсан тул зайлшгүй тусгаарлагдах ёстой хүмүүсийн жагсаалтад орсон байна.

Ли Зэхуа гэж хэн бэ?

Ли Зэхуа бол Хятадын сайн дурын сэтгүүлч. Тэрбээр одоогоор сураггүй байгаа өөр нэг сэтгүүлч Чен Күйшитэй хамт хоёрдугаар сард Ухань хотод очжээ. Ли зэхуа “Биднийг очихоос өмнө Хятадын том мэдээллийн агентлагт ажилладаг найз маань халдварт өвчний талаар засгийн газрын цуглуулсан бүх таагүй мэдээг хэлсэн юм. Мэдээллийн агентлагууд харин зөвхөн сайн сайхан мэдээ л нийтлэх ёстой. Мэдээж найзын маань хэлсэн бүгд үнэн биш ч байж болох” хэмээн эхнийхээ бичлэг дээр ярьсан байна. Түүний хийсэн мэдээллүүдийг Хятадын цахим платформууд болон Youtube, Twitter дээр сая сая хүн хүлээн авчээ.

Хоёрдугаар сарын 26-нд юу болов?

Шинэ бичлэгт  Ухань хотод машинтайгаа явж байхад нь өөр нэг машин түүнийг зогсохыг тушааж байгаа нь гарна. Харин Ли Зэхуа машинаа зогсоохын оронд хурдаа нэмэн тэднээс айж, эргэлзэж байгаа талаараа ярих бөгөөд тэднээс 30 км газар зугтсаны эцэст гэртээ иржээ. Түүний энэ бичлэг “SOS” гарчигтайгаар нийтлэгдсэн байна.

Удалгүй түүнийг гэрээсээ шууд бичлэг цацаж байхад нь цагдаагийн хувцастай хүмүүс ирээд хаалгыг нь тогшсон байна. Ли гэрлээ унтрааж, чимээгүй суусан ч гурван цагийн дараа цагдаа нар иргэн ирж дахин хаалгыг нь тогшчээ. Аргагүйн эрхэнд Ли хаалгаа онгойлгон цагдаа нарыг дагаж явсан байна.

Цагдаагийн хэлтэс дээр түүнээс хурууны хээ, цусны шинжилгээ аваад, байцаалтын өрөөнд аваачжээ. Цагдаа нар түүнийг тушаал зөрчсөн хэмээн баривчилсан ч оноох шийтгэл байхгүй хэмээн ярьсан аж. Хэдий шийтгэл байхгүй ч эрсдэл өндөртэй газруудаар явсан учир тусгаарлагдах шаардлагатай болжээ.

Түүнээс хойш юу болов?

Ли Зэхуаг цагдаагийн дарга дагуулж яваад байранд нь тусгаарлан, гар утас, камер зэргийг нь хураан авчээ. Ли тэндээ хоёр долоо хоног Хятадын мэдээ үзэх боломжтой, аюулгүй байсан аж. Түүний дараа тэрбээр төрсөн хот руугаа, гэр бүл дээрээ очиж, тэндээ дахин хоёр долоо хоног хөл хорионд байжээ. “Энэ бүх хугацаанд цагдаа нар хууль дүрмээ маш сайн сахиулж, миний амрах цаг, хоол хүнсийг зохицуулж, надад маш их анхаарал тавьж байлаа. Хөл хорионы дараа би гэр бүлийнхэнтэйгээ байсан. Одоо би энэ жил юу хийх талаараа бодож байна. Надад санаа зовж, анхаарал хандуулж байсан бүх хүнд баярлалаа. Цар тахлаар өвдсөн бүх хүнд эрүүл энхийг хүсье. Хятадыг бурхан ивээг. Дэлхий нэгдэх болтугай” хэмээн Ли ярьсан байна.

Харин түүнтэй хамт яваад адилхан алга болсон сэтгүүлч Чэн Күйши одоо хэр нь сураггүй байна. Түүнээс сураг тасраад хэдийнэ 75 өдөр болжээ. Мөн Фан Бин гэх өөр нэгэн сурвалжлагч хоёрдугаар сараас хойш сураггүй байгаа билээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж