Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас "COVID-19" цар тахал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд дарамт болж байгаа талаар өнөөдөр /2020.04.24/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал төрийн гурван өндөрлөгүүдэд дараах мэдэгдлийг хүргүүлж байгаагаа уншиж танилцуулсан юм. Тэрбээр
“Өнөөдөр Монгол Улсад 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 90 хувь нь амьдралын нэн ядуу түвшинд, туйлын хүнд нөхцөлд амьдарч байна. Сүүлийн үед Монгол Улсад нүүрлээд буй цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал нөхцөл байдал улам хүндэрч байна. Гэтэл Монгол Улсын төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл хайхарч, тэр байтугай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Монгол Улсад байдаг гэдгийг мартсан гэж ойлгогдохоор нөхцөл байдал үүсээд байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын зүгээс дараах ажлуудад онцгой анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна.
- Улс орон даяар хэрэгжүүлж байгаа хорио цээрийн дэглэмээс үүдэн гадаад улсаас импортоор авдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн шаардлагатай уналт, таталтын эсрэг эмийн хангамж тасраад байна.
Сургууль боловсролын байгууллагуудын танхимын хичээл хаагдаж танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын онцлогт нийцсэн мэдээллийн хүртээмжтэй технологи байхгүйн улмаас хүүхдүүдийн хичээл хоцрогдож байна. Үндсэндээ сургууль завсардахад хүрээд байна.
- Халамжийн тэтгэврээс өөр орлогогүй, амьдралын нэн ядуу нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн халдвар хамгаалалтын бодис, хэрэгсэл авах нь байтугай хоол хүнсээ ч авч чадахгүйд хүрч, хагас өлсгөлөнгийн байдалд ороод байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлж буй багахан хэсэг, тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлого эрс буурч, ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч байгаа нь тэдний амьдралын түвшнийг нэн ядуурал руу оруулж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүлийг хамгаалах цогц арга хэмжээ авах, УИХ-аар хэлэлцэж батлах гэж байгаа "Цар тахлын эсрэг арга хэмжээний тухай хууль"-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэг туслалцааны талаар тодорхой тусгахыг шаардаж байна” гэжээ.
ПАРА-ОЛИМПИЙН ХОРООНООС МАНАЙД МЭДЭГДЭЛ ИРҮҮЛСЭН
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав “Саяхан Пара-Олимпийн хорооноос манайд мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд иргэдээ эх орондоо аврах тусгай үүргийн онгоцонд Японд бэлтгэл хийж байсан манай улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бүртгүүлсэн ч онгоцонд багтахгүй үлдсэн талаараа бичсэн байна. Уг нь Ерөнхий сайд хэлэхдээ “Гадаадад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд багачуудыг нэн тэргүүнд авна” гэж байсан. Гэтэл өнөөдөр манай хэдэн тамирчид хүний нутагт хаягдчихаад хэцүү байна. Тиймээс төрийн удирдлагуудыг энэ асуудалд анхаарал тавиач ээ гэж хүсч байна” гэв.
Э.БУРАМ
Зочин 2020-04-24 66.181.186.90
yur ni neg ingej hevlel medeelel, socialaar hudal sensaats tarij uursdiin uchuuuhen erh ashig, huslee biyluuldeg muuhai jishig togtloo shuu.
Зочин 2020-04-24 122.201.22.235
Яагаад ингээд худлаа яриад байдаг юм бэ хэнд хэрэгтэй юм вэ төр засагийн хийсэн ажилыг үгүйсгэж байх юм харин ч ядуу орон гэхэд хүмүүсээ тусгай нислэгээр боломжоороо зөөж дотоодоо халдвар гарахаас сэргийлж чадлынхаа хэрээр ажиллаж бн та нар ямар тус нэмэртэй ажил хийсэн вэ хэлж өгөөч тэр хэдэн тамирчид чинь бид энэ удаа явахгүй дараагийн тусгай нислэгээр явна эндээ хийх ажил их бн хэлүүлсэн гэж тухай үед нь мэдээлж байхыг би 2чихээрээ сонсоод улс нь авья гэж байхад ямар хачин юм ярьдаг юм
Эх хүн 2020-04-24 66.181.177.30
Яачихсан төр засаг гэж ийм байдаг байна аа! Ямар азгүй ард түмэн бэ! Эд нар өөрсдөө, үр хүүхэд нь эрүүл, эрхтэн бүтэн, хангалуун амьдралтай учраас ард түмнээ бодохгүй байна ш дээ! Тэгээд бүгд ичихгүй их хуралд дахин дэвчих санаатай. Хэнийг нь ч бүү сонго!
Зочин 2020-04-24 66.181.161.11
Харин Улааны нууц амраг ирсэн?
иргэн 2020-04-24 202.179.24.68
Худлаа мэдээлэл тараагаад байх юм. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид үргэлжлүүлж бэлтгэлээ хийнэ гэсэн байр хоолны мөнгө японы тал дааж байгаа учраас хүндэрсэн юм байхгүй гэсэн мэдээлэл бичсэн байсан шүү дээ. Багтаагүй байсан бол өдийд бөөн сенсааци дэгдээгээд сүйд болно шүү дээ. Заримдаа хэтэрхий шантаачлах юм. Буруу зөнсөн хөгшин үхэхээрээ айлган гэдэг шиг хааяа хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй зовлонг ойлгож байгаа ч ийм юм хэрэгтэй төр засаг тэглээ ингэлээ гээд байхаар өөрсдөө бас хүн шиг
Зочин 2020-04-24 80.110.108.38
Яг ямар хүмүүс ирснийг нь шалгах хэрэгтэй ш дээ! Дагвадорэ элбэгдоржтонууд болдтонууд байсан газраа байж байхгүй дээ!!! Илт өвчтэй хүнийг эрүүл хүмүүстэй нийлүүлээд тэвэрлээд аваад ирээ биздээ!!! Korea с эхний эисэлгээр халуунтай байна гээд сууж чадаагүй гэр бүл ясын? Дараагын удаад нь берлинээс ирсэн нисэлгэнд ямар учраас хүнд халуурсан илт шинж тэмдэнтэй хүнийг бусад хүмүүсийг эрсдэлд оруулан зөөвөрлөснөө тайлбарла
зочин 2020-04-24 139.5.217.206
энэ хүмүүстээ төр засаг юм бол хамгийн эхний ээлжинд бүх талаар ни дэмжлэг тусалалцаа цар тахалын үед авах арга хэмжээний хуулиндаа анхаарал тавих асуудлын үг дуугай шийдэж өгцгөө.хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ битгий ялгаварлан гадуурхаж байл даа.хүний ёсоноос гажууд юм хийхээ болицгоо.
Зочин 2020-04-24 182.160.38.182
С.Баатар жав тахлын үед зүүх хориотой гаргах клапан бүхий амны хаалт зүүсэн байна !
зочин 2020-04-24 103.14.38.98
Элбэгээ, Дагваа нараас авхуулаад хаана ч амьдрах чадамж, боломжтой хүмүүсийнхээ оронд аваад ирэхгүй яасан юм бэ
Зочин 2020-04-24 27.123.213.62
Гадаадад амьдардаг баячууд, баячуудын хүүхдүүд л түрүүлж ирсэн биз дээ. Нэг л эх оронч хүмүүс. Цагаа тулахаар амиа бодоод монголоос дүрвэсэн хүмүүс
ророророөро 2020-04-24 66.181.170.229
Оронд ирсэн хүмүүст харицлага тооц.
Зочин 2020-04-24 202.55.191.130
Ирэх ёстой байсан хүмүүсийн оронд Элбэгээ мэтийн хүмүүс хүрээд ирсээн.
yooo 2020-04-24 108.56.76.55
Elbegdorj shg hog shaariig tend ni hayad ustgah baisan yum daa