Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв/ҮЦТХТ/-өөс өнөөдөр/2020.04.24/ ард иргэдэд ТҮЦ машинаас 1072 хувьцаа, түүний ногдол ашиг, 1990 оны цагаан, ягаан тасалбарын бүх мэдээллээ авдаг болсон талаар мэдээлэл хийлээ. Тус төвөөс ТҮЦ машинаар дамжуулан үнэт цаасны мэдээлэл авах үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байгаа аж.
1990-ээд онд төрөөс иргэдэд цэнхэр, ягаан тасалбар эзэмшүүлсэн. Гэтэл одоог хүртэл тухайн үеийн цэнхэр, ягаан тасалбар эзэмшиж буй иргэд өөрийн хувьцааг нь эзэмшиж буй компанийхаа ногдол ашгийг хүртээгүй яваа аж. Тэрхүү ногдол ашиг одоо ч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж байгаа юм.
Нийт 236 мянга гаруй иргэд өөртөө цэнхэр, ягаан тасалбарын хувьцааны данстай гэдгээ мэдэхгүй явж байна. Цэнхэр, ягаан тасалбарын хувьцааны ногдол ашиг гэж 2.4 тэрбум төгрөг хуримтлагджээ. 103 мянга гаруй иргэний мэдээлэл алдаатай байсан учир 2019 оноос мэдээг нь засч эхэлсэн.
Та ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулаад, таны нэр дээр ногдол ашиг хуваарилсан эсэхийг мэдэх боломжтой болжээ. Ирэх сарын 1-нээс олгож эхлэх 1072 хувьцааны ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгоно. Энэ ажлын бэлтгэл ажлыг мөн танилцууллаа.
Тус төвд нийт 330 ХХК-ийн 33,3 тэрбум ширхэг хувьцаа хадгалагдаж байна. Мөн 52 брокер диллерийн компанитай хамтран ажилладаг ажээ. 2.511 сая хүн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны данстай байна.
Та бүхэн энд дарж цахимаар өөрийн регистрийн дугаараа оруулан, хувьцааны дансаа шалгаарай. Хэрэв гар утсаараа шалгахыг хүсвэл 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа илгээн хувьцааны дансаа шалгах боломжтой.
Мөн аль өөрт ойрхон ТҮЦ машинд очин хувьцаа гэх цонхыг сонгон, иргэний үнэмлэх, хурууны хээгээрээ дамжуулан ямар үнэт цаасны компанид бүртгэлтэй, ямар компанийн хувьцааг эзэмшиж байна, ногдол ашиг нь мөнгөн дүнгээрээ гарч ирэх аж.
Улс орон даяар нийт 110 ТҮЦ машин байдгаас 77 нь нийслэл хотод 33 нь хөдөө орон нутагт байрладаг.
Иймээс ТҮЦ машин дээр очин "Эрдэнэс Тавантолгой" болон бусад хувьцааны дансаа шалгах боломжтой. Харин хувьцааны компанид дансгүй хүмүүс e-barimt-аараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа хүртэх асуудлыг тавдугаар сарын 01-нээс өмнөөс зохицуулна. Дансаа нээлгээгүй хүмүүс данс нээлгэх шаардлагатай. Хоёр данстай хүмүүсийн асуудлаар удахгүй тодорхой мэдээлэл хүргэх юм байна.
хулгайч жонхуу гэтэж бна 2020-04-24 139.5.217.206
монгол улсын иргэд ганц тт эрдэнэсээс хувицааны ноогдол ашиг авна ,өгнө гэж ярих ни буруу.эрдэнэт ,оюутлолгой,багануур,хөшөөт,асгат,бэрх монголроссцветмет,шарын гол гээд олон уул уурхайн хKампониудаас ноогдол ашиг авах эрхтэй.тэр эрхээ шаардцгаа.уул уурхайн баялаг ард түмний өмч юм бол бусад баялагаасаа яагаад ноогдол ашиг авч болохгүй гэж энэ тухай зг төрийн тэргүүн үгээ хэлэх ёстой.хулгайч жонхуу яагаад дуугарахгүй бна.монголын ард түмний баялагийн эзэн болох гэж хулгайч шигээ гэтэж бгаа боло
Буруу Цолмон 2020-04-24 103.10.23.119
Газарын бүхиий л баялаг Ард түмний өмч үүнийг үндсэн хуулиар баталгаажуулсан Бүхий л олзоворлож байгаа газрын
баялагаас Ард түмэн өөрийн ноогдол ашигаан авах ёстой Газарын баялагыг хэн нэгэнд хувьчлах нь хууль бус үүлдэл
Газарын баялаг бол ард түмний өмч гагцхүү төрийн хамгаалалтанд байна гэж үндсэн хууль тодорхой заасан
Зочин 2020-04-24 103.10.23.119
ҮХЦ ,,, Үэдсэн хуулийг хамгаалах үүргээн мартсан юм болуу юу хийж хийж суудпаг байна
zochin 2020-04-24 202.126.89.105
Arai oor hyalbar argad shiljihgui tul huvitsaa abah geed haldvar tarhah bii dee.Tsenher yagaan huvitsaanii medeeliig irgeded utsaar ni medeelleed dansand ni hiichihej bolohgui yum uu ho
Зочин 2020-04-24 103.14.38.132
Хорио цээрийн дэглэм алдагдах гэж байна. Наад ТҮЦ машиныхаа хэрэглээг зохицуул.
zochin 2020-04-24 43.242.243.139
Herev tuhain hun nas barsan bol yaj shalguulah vee?
Зочин 2020-04-24 202.179.24.151
зөв юм хийжээ