Хятадын тэрбумтаны тоо огцом өсч, дэлхийд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтаны тоо огцом өсч, дэлхийд тэргүүлэв

Хятадын тэрбумтаны тоо огцом өсч, дэлхийд тэргүүлэв

Хятад улсад өнгөрсөн 10 жилийн дотор нийт 325 хүн тэрбумтан болсноор дэлхийд тэргүүлсэн талаар Форбс сэтгүүл мэдээлжээ. Хятадад 2010 онд 64 тэрбумтан бүртгэгдсэн байна.

Түүнчлэн Хятадын тусгай эрхт бүс нутаг Хонгконг тэрбумтнуудын өсөлтөөр жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Тус бүс нутагт өнгөрсөн арван жил тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүсийн тоо 25-66 болж нэмэгдсэн аж.

Манай хойд хөрш ОХУ тэрбумтнуудын өсөлтөөрөө зургадугаарт бичигджээ. ОХУ-д 2010 онд нэг тэрбум ам.доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй хүний тоо 38-аар нэмэгдэж, нийт 99 болсон байна.

АНУ-д өнгөрсөн 10 жилд шинээр 210 тэрбумтан бүртгэгдсэнээр нийт 614 болж, өсөлтөөрөө хоёрдугаарт бичигджээ. Харин Герман улсын тэрбумтнуудын тоо 55-аар нэмэгдэж, 107 болсноор гурав, Энэтхэгт 49-өөр нэмэгдэж, 102 болсноор дөрөвдүгээрт жагссан байна.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж