
Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг долоодугаар сарын 28-ний өдөр прокурорын зөвшөөрлөөр Авлигын эсрэг хуулийн 31.2 дэх заалтыг үндэслэн Тагнуулын ерөнхий газраас баривчлан ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хорьсон. Түүнийг баривчлах болсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж АТГ-ын удирдлагууд үзэж байна. Харин Тагнуулын ерөнхий газраас “Ө.Алтангадасыг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу авлигын эсрэг хуулийн 31.2-рт заасан зүйлчлэлээр цагдан хорих арга хэмжээг авсан. Мөн АТГ-т 48 цагийн өмнө мэдэгдсэн. Баривчлах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан “ гэв. Сэжигтэн Ө.Алтангадасыг өнгөрсөн сард тус албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э..Амарбатыг хууль бусаар тагнаж чангасан гэх хэрэгт холбогдуулан хорьсон гэх мэдээлэл бий. Энэ талаар албаны хүмүүс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Одоогоор түүнийг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд 72 цаг хориод байгаа юм.
Н.Түвшин