Youtube-ийн анхны бичлэг яг 15 жилийн өмнө нийтлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Youtube-ийн анхны бичлэг яг 15 жилийн өмнө нийтлэгджээ

Youtube-ийн анхны бичлэг яг 15 жилийн өмнө нийтлэгджээ

Хамгийн анхны Youtube бичлэг 15 жилийн тэртээ буюу 2005 оны дөрөвдүгээр сарын 24-нд нийтлэгджээ.

Youtube-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жавед Карим тус “Би амьтны хүрээлэнд” гарчигтай 18 секундын бичлэг нийтэлсэн нь өдгөө 90 сая гаруй үзэгчтэй, таван сая гаруй сэтгэгдэлтэй болжээ. Хэдий анхных бөгөөд 15 жилийн тэртээх ч гэлээ эл бичлэг Youtube-д Жавидын нийтэлсэн цорын ганц бичлэг хэвээр байна.

Бичлэг дээр залуу Жавид амьтны хүрээлэнд зогсоод “За, хэдүүлээ одоо заануудын урд зогсож байна. Энэ залуусын (заанууд) хамгийн догь нь тэд үнэхээр үнэхээр үнэхээр урт хамартай юм байна. Үнэхээр догь. Тэгээд өөр хэлэх ч юм алга даа” хэмээн ярьжээ.

“Би амьтны хүрээлэнд” бичлэгээс жилийн дараа Карим болон түүний нөхөд өөрсдийн бүтээсэн тус платформыг Google компанид 1.65 тэрбум ам.доллароор заржээ.

Өдгөө энэхүү платформд сар бүр 2 тэрбум гаруй үйлчлүүлэгч шинээр зочилдог, өдөр бүр дунджаар нэг тэрбум цагийн бичлэг тоглуулдаг болсон байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж