Салбартаа анх удаа “Талх чихэр” ХК ISO9001 Олон улсын стандарт нэвтрүүллээ.

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Салбартаа анх удаа “Талх чихэр” ХК ISO9001 Олон улсын стандарт нэвтрүүллээ.

Салбартаа анх удаа “Талх чихэр” ХК ISO9001 Олон улсын стандарт нэвтрүүллээ

“ТАЛХ ЧИХЭР” ХК нь хэрэглэгчиддээ эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хүргэх, сэтгэл ханамжийг ямагт дээшлүүлэх зорилгоор салбартаа анх удаа Олон Улсын стандартуудын цувралыг нэвтрүүлэхээр 2014 оноос ISO төслийг эхлүүлээд байна.

Бид 2015 оныг “Чанарын жил” болгон “Хэрэглэгчийн сэтгэл ханамж – Бидний үр дүн” уриан дор компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан, нийт ажилтнуудын оролцоотойгоор ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 Олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж нэвтрүүллээ.

2014 оны 12 сараас эхлэн ISO 9001 төслийн багийг байгуулан стандартыг үе шаттай нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж ажлыг эхлүүлсэн. 2015 онд Дотоод аудит 2 удаа, Баталгаажуулалтын СХЗГ-ын аудит 1 удаа хийлгэн 10 сарын 28-ний өдөр аудитын тайлангийн хурлаар орж албан ёсоор батаалгаажсан билээ. 2015 оны 11 сарын 19-ний өдөр СХЗГ-аас Баталгаажуулалтын гэрчилгээгээ авснаар хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг баталгаажуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх эхлэлийг тавьж байгаа юм.

Талх Чихэр ХК нь тэртээ 1984 оны 07-р сарын 05-ны өдөр Талх Чихрийн комбинат нэртэйгээр ЗХУ-н техник, эдийн засгийн туслалцаатайгаар Улаанбаатар хотод ашиглалтад орсон. Тус комбинат хоногт 90тн талх, жилд 5000тн төрөл бүрийн чихэр, 6550тн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тн жимсний чанамал үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1991 оны 11-р сарын 2-ны өдрийн 16-р тоот тогтоолоор Төрийн мэдлийн 30%-ийн өмчлөл бүхий хувьцаат компани болсон. 1999 оны 11 сарын 11-ний өдрийн Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1238 тоот тогтоолоор төрийн өмчийн 30%-ийг 100% хувийн эзэмшилд шилжсэнээр хувийн өмчит компани болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 31 дахь жилдээ ажиллаж байна.

Одоо тус компани 4 үйлдвэр, 8 албад нэгжийн 700-д ажиллагсадтай, нийт ажиллагсадын 90% нь мэргэжлийн сургууль төгссөн, ИТА-ны 60% нь ОХУ-д их дээд сургууль төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн бусад инженер техникийн ажилчид өөрийн орны их дээд сургуулийг техникийн болон технологи, санхүү эдийн засгийн чиглэлээр төгссөн өндөр мэргэжлийн ажилчидтай. Сүүлийн нэг жилийн хугацаанд 150 орчим ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн.

“ТАЛХ ЧИХЭР” ХК нь 10 гаруй нэр төрлийн талх, 20 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн зөөлөн чихэр, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга тус тус үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй Төв аймаг, Дархан-Уул аймаг, Орхон-Уул аймаг, Сэлэнгэ аймаг зэрэг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна.

Цаашид бид бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлэн дээшлүүлж, Олон улсын түвшинд хүргэх зорилгоор өөрсдийн олон жилийн амжилт, ажлын туршлага, Монголдоо анхдагч техник технологи, шинэ бүтээлч санаачлага, ур чадвар дээр үндэслэн Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэхээр төслийг эхлүүлээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж