Гадаадад эмчлүүлсэн монгол иргэдийн зардлын түүвэр судалгаанд оролцохыг урья

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Гадаадад эмчлүүлсэн монгол иргэдийн зардлын түүвэр судалгаанд оролцохыг урья

Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг.

Энэхүү статистикийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Гадаадад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2018-2020 оны хооронд гадаад улсад зорчин эмчилгээ, оношилгоо хийлгэсэн бол судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Энд дарж судалгаанд хамрагдана уу.

Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу хадгална.

Судалгаанд оролцогчдоос 30 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр урамшуулах болно.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж