Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллээ хийж байна. Тус яамны мэдээлснээр улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 291 хүн гарчээ.
ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛТАЙ ОРНУУДАД КОРОНАВИРУС ӨНДӨР ТАРХАХ МАГАДЛАЛТАЙ
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Өчигдөр Чех, Англи, Испани, ОХУ-аас монгол иргэд утасдаж коронавирусийн талаар зөвлөгөө авсан байна. Гадаад дахь иргэд Эрүүл мэндийн яамны пэйж хуудсаас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Иргэдэд амны хаалтаа зүүхийг анхааруулж байна. Коронавирусийн халдвар жилийн дөрвөн улиралтай орнуудад өндөр байх магадлалтай байна. Ялангуяа намар, өвлийн улиралд томуугийн дэгдэлттэй давхцаж болзошгүй.
"COVID-19" ТОМУУГИЙН УЛИРАЛТАЙ ХАВСАРЧ БОЛЗОШГҮЙ
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА:
-Япон болон Сингапур улсад халдвар эрчтэй тархаж байна. БНСУ-д дөрөвдүгээр сарын 23-нд шинэ тохиолдол найм бүртгэгдсэн. Тус улсын хэмжээнд нас баралт 2.2 хувьтай байна. Мөн тус улс халдварын шинэ давалгаа намар томуугийн улиралтай зэрэгцэн дэгдэж магадгүйг анхааруулж зөвлөжээ. Мөн эдгэсэн хүмүүсийн цусны сийвэнг авч эмчилгээнд ашиглахаар болжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ
-Өчигдрийн байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 43 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг авлаа. Сайн мэдээ нь Туркийн иргэн эдгэж, эмнэлгээс гарч, гэрийн хяналтад орлоо. Давтан шинжилгээгээр тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. ХӨСҮТ-д ганцаарчилсан тусгаарлалтад байсан бөгөөд 13 хоногийн дараа коронавирус илэрлээ. Хяналт хийх талаар улам туршлагажиж байна. Тиймээс иргэд тусгаарлалтын хугацаанд өөрсдийгөө хянах хэрэгтэй. Тусгаарлагдах хугацаандаа иргэд бухимдаж тээршаах хэрэггүй. Лабораторийн шинжилгээнд баригдахгүй байна гэдэг их аюултай юм. Иргэд анхаарлаа сулруулахгүй амны хаалтаа зүүж, бээлий өмсч байх хэрэгтэй.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Thursday, April 23, 2020
Холбоотой мэдээ