Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй | News.MN

Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй

Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй

Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй

Ираны нэг ширхэг л завинд хохирол учруулбал АНУ-ын тэнгисийн цэргийн эсрэг босно гэдгээ Тегераны элит хувьсгалт харуулын корпусын командлагч Трампын мэдэгдэлд хариу өгчээ.

“Би тэнгисийн цэргүүддээ Персийн буланд буй АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ираны цэргийн болон цэргийн бус зориулалтын усан онгоцны аюулгүй байдалд халдах л юм бол шууд дайрах тушаал өгсөн” хэмээн генерал Хуссейн Салами мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдэл нь Дональд Трампын “Манай хөлөг рүү халдвал Ираны бүх завийг уснаас үсэртэл буудна” хэмээсний хариу аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тэнгисийн цэрэг Ираны цэргийн усан онгоцууд Персийн буланд АНУ-ын хөлөг онгоцнуудтай хэт ойртож байгаа нь аюултай, бүдүүлэг үйлдэл хэмээн зэмлэсэн билээ. Харин Тегеран үүнийг эсэргүүцэж, Ираны эргүүлийн усан онгоцууд АНУ-ын хөлгүүдийг шалгах хэрэгтэй байсан, учир нь АНУ-ын хөлөг онгоцууд тус газраар өнгөрч явахдаа далайн протоколыг зөрчсөн хэмээн мэдээлсэн юм.

АНУ, Ираны үл ойлголцол нэгдүгээр сард Ираны цэргийн хамгийн том генералуудын нэг Косем Сулейман нас барснаас хойш үргэлжилсээр байгаа билээ. Вашингтоны зүгээс Сулейманыг АНУ-ын цэрэг, дипломатын бие бүрэлдэхүүний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж хөнөөсний хариуд Тегеран Иракт байрлах АНУ-ын хоёр цэргийн бааз руу пуужин хөөргөж хариу барьсан билээ. Тус довтолгоо хүн хүчний хохирол учруулаагүй бөгөөд сүүлд Ираны зүгээс энэ бол анхааруулга байсан хэмээсэн юм.

Түүнээс хойш АНУ, Ираны албаныхан өөр хоорондоо олон заналхийллийн чанартай мэдээлэл хийсэн билээ. Тухайлбал, Трамп хэрвээ Иран АНУ-ын цэргийн эсрэг үйл ажиллагаа явуулбал Пентагон Ираны чухал 52 цэгийг онилсноо мэдэгдэхэд Тегеран ч гэсэн АНУ-ын хийсэн ямар ч үйлдэлд тохирох шанг нь хүртээнэ гэдгээ зарласан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 103.9.90.98

ed nariin tuhai yrij bhiin orond ard irgedee talhtai bailgah talaar yrilts daa

Avatar

Зочин 2020-04-24 66.181.181.23

Иран алагдсан генералынхаа улмаас өшөө хорсолтой байгаа нь үнэн. Гэхдээ АНУ-тай шууд сөргөлдөх, з****г зөрүүлэх түвшинд ухаанаа алдаагүй. Харин энэ удаагын заналхийлэл нь, АНУ-ын дотоод зөрчил хурцадсан, Трампын баг хуучин томчуудтай үзэлцээд сэхээ самбаагүй байгааг далимдуулсан төдий. Гэхдээ Ираныг басаж болохгүй. Одоогоор энэ талбар дээр том сөргөлдөөн болохгүй ч ирээдүйд үнэхээр ноцтой, асар том гал асаах цог одооноос уугиж байгаа нь бас нэг үнэн

Avatar

зочин 2020-04-24 66.181.180.69

Шашиндаа үнэнч ЛАЛЫНХНЫ хариу хатуу байж болох л юм.
USA-д болгоомж илүүдэхгүй л болов уу. Ядаж байхад короновируст
дарлуулж өдөртөө 2000 даваад үхэцгээж байдаг.

Avatar

Зочин 2020-04-24 203.91.115.49

америк сөнөж байгаа

Avatar

Зочин 2020-04-24 66.181.168.131

Муурын сахлаар оролдож байж мухамедруугаа зайлах нь дутаж дээ

Avatar

Зочин 2020-04-24 146.115.161.230

Карибын тэнгист ираны онгоц далдаганаад эргэлдээд байвал америк яаааг яах бол

Avatar

Зочин 2020-04-24 66.181.168.131

Кубуудад ямар ч анхааруулгагүйгээр шууд устгуулна биз. Тэгээд ч тэр хүртэл явчих усан онгоц үхсэн ацныхан Иранд байхад дээ зайлуул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж