Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй

Ираны завийг устгавал АНУ-ын хөлөг онгоцыг өршөөхгүй

Ираны нэг ширхэг л завинд хохирол учруулбал АНУ-ын тэнгисийн цэргийн эсрэг босно гэдгээ Тегераны элит хувьсгалт харуулын корпусын командлагч Трампын мэдэгдэлд хариу өгчээ.

“Би тэнгисийн цэргүүддээ Персийн буланд буй АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ираны цэргийн болон цэргийн бус зориулалтын усан онгоцны аюулгүй байдалд халдах л юм бол шууд дайрах тушаал өгсөн” хэмээн генерал Хуссейн Салами мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдэл нь Дональд Трампын “Манай хөлөг рүү халдвал Ираны бүх завийг уснаас үсэртэл буудна” хэмээсний хариу аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тэнгисийн цэрэг Ираны цэргийн усан онгоцууд Персийн буланд АНУ-ын хөлөг онгоцнуудтай хэт ойртож байгаа нь аюултай, бүдүүлэг үйлдэл хэмээн зэмлэсэн билээ. Харин Тегеран үүнийг эсэргүүцэж, Ираны эргүүлийн усан онгоцууд АНУ-ын хөлгүүдийг шалгах хэрэгтэй байсан, учир нь АНУ-ын хөлөг онгоцууд тус газраар өнгөрч явахдаа далайн протоколыг зөрчсөн хэмээн мэдээлсэн юм.

АНУ, Ираны үл ойлголцол нэгдүгээр сард Ираны цэргийн хамгийн том генералуудын нэг Косем Сулейман нас барснаас хойш үргэлжилсээр байгаа билээ. Вашингтоны зүгээс Сулейманыг АНУ-ын цэрэг, дипломатын бие бүрэлдэхүүний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж хөнөөсний хариуд Тегеран Иракт байрлах АНУ-ын хоёр цэргийн бааз руу пуужин хөөргөж хариу барьсан билээ. Тус довтолгоо хүн хүчний хохирол учруулаагүй бөгөөд сүүлд Ираны зүгээс энэ бол анхааруулга байсан хэмээсэн юм.

Түүнээс хойш АНУ, Ираны албаныхан өөр хоорондоо олон заналхийллийн чанартай мэдээлэл хийсэн билээ. Тухайлбал, Трамп хэрвээ Иран АНУ-ын цэргийн эсрэг үйл ажиллагаа явуулбал Пентагон Ираны чухал 52 цэгийг онилсноо мэдэгдэхэд Тегеран ч гэсэн АНУ-ын хийсэн ямар ч үйлдэлд тохирох шанг нь хүртээнэ гэдгээ зарласан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж