Оюутан бүсгүй хэдэн мянган бойфрендийг сургуулиасаа олов

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Оюутан бүсгүй хэдэн мянган бойфрендийг сургуулиасаа олов

Хятадын нэгэн их сургуулийн оюутан бүсгүй найз залуутай болохоор танилцах зарлалаа сургуулийн зарлалын самбарт хаджээ. Сычуань мужийн Чэнду хотын Цахим технологийн институт тусгай анкетад хүсэлтээ бичин сургуулийн самбарт хадах саналыг оюутан бүсгүйчүүдэд Мартын 8-ны өмнө санал болгов. Чан Мэнцянь гэх оюутан охин нйз залуутай болох хүсэлтэйгээ бичээд түүнтэй танилцах залуус заасан өдөрт нь өрөөний үүдэнд нь ирээд нэрээр нь дуудахыг хүсчээ. Болзсон цагт оюутны дотуур байрны коридорт хэдэн мянган залуус цугларсан байлаа. Энэ их сургуульд нэг эмэгтэй оюутанд 25 эрэгтэй оюутан ноогддог харьцаатай учир сэтгүүлчид тэр эмэгтэйн зарлалд  сонирхлоо ихээхэн хандуулав.
Мартын 8-ны өдөр Гуандун мужийн найман бүсгүй баг өмсөн дотуур хувцастайгаа гудамжинд бүжиглэн нөхөр хайсан юм. Тэд залуу үзэсгэлэнтэй ч эцэг, эх нь нөхөрт гар гэж шахаж байгаа учраас ийм арга хэмжээ авсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж