Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд нийт 718 дуудлага мэдээлэл ирснээс 538 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас долоо хүн гэмтэж нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь бага насны хүүхэд байжээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,
- Дөрөвдүгээр сарын 20-ны 06.20 цагт Баянгол дүүргийн хоёрдугаар хороо Сөүлийн гудамж, Гранд плаза дэлгүүрийн урд замд Kia Bongo маркийн автомашин замын хажуугийн хашлага мөргөж, жолооч 63 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
- Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хоёрдугаар баг Хярсын ам гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй П-ийн амь нас хохирсон.
- Дөрөвдүгээр сарын 22-ны 00.10 цагт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хоёрдугаар баг Чандмань толгой гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирсон.
- Мөн энэ өдрийн 18.30 цагт Баян-Өлгий аймгийн Толбо сумын тавдугаар баг Цагаан дов гэх газарт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь эмнэлэгт хүргэгдэн ч удалгүй нас баржээ.
- Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 12.00 цагт Дундговь аймгийн Дэрэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
- Мөн энэ өдрийн 13.00 цагт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Suzuki Haojue маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж буй.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикл байдгаас 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй байдаг аж. Өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд мотоцикл унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтжээ.
Энэ жилийн хувьд ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр бүртгэгдэж байгааг албаныхан анхааруулж байна.
ГЭРТЭЭ ХАРИНА ГЭЖ ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА
Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр /2020.04.23/ нийслэлийн таван дүүрэгт гал түймрийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид галыг бүрэн унтраасан байна.
Мөн үүнээс гадна Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн Цагаан нуга гэдэг газар тус сумын харьяат 37 настай, эрэгтэй Ц дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 23.00 цагт сураггүй алга болжээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээжийнхээ гэрээс гэртээ харина гэж гараад сураггүй болсон аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нь дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоожээ. Өнөөдөр /2020.04.24/-өөс иргэн Ц-г цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Э.БУРАМ
зочин 2020-04-24 122.201.21.68
улсын дугааргүй мотоцикл л гээд байх юм, энэ чинь холбогдох хүмүүс нь ажлаа хийхгүй байна гэсэн л үг биз дээ, бүртгэж дугаар олгож чадахгүй чадахгүй байгаа улс ослыг бол яг хянаж харагдаач, тэгээд энэ чанаргүй хятад мотоцикл орж ирээд байгаа сувгуудийг нь л хаачихаач дээ, хэдэн шуналтай мотоциклийн наймаачин, үүргээ гүйцэтгэхгүй байгаа гааль хяналтын хэдэн хүнийг л 1худагт явуулаад цэгцэрчих асуудал биш үү
Зочин 2020-04-24 202.126.88.61
Техникийн нэмэлт тоноглол хүчээр хийх хэрэгтэй болжээ.Анхааруулаад нэмэргүй.Дарагийн шатны арга хэмжээ хөдөөгүүр авах хэрэгтэй
.
Сүхээ 2020-04-24 66.181.190.58
Хилээр битгий Хятад мотоцикл оруулаачээ. Малчид минь ээ битгий Хятад мотоцикл хэрэглээчээ.
Зочин 2020-04-24 124.158.107.35
мотоциклийг хэн дуртай нь оруулж зардаг хэн дуртайн авдаг номер дугаар хамаагүй хэрэглэдэг байж блхгүйшд. мотоцикл улсын дугартай эзэмшигч нь заавал шалгалт өгч үнэмлэх тэй бх, даатгал татвар төлдөг бөйх хэрэгтэй яг авто машинтай адил
Зочин 2020-04-24 192.82.71.226
ХУЛХИ МОТОЦИКЛЭЭС БОЛООД МОНГОЛЧУУД АМИА АЛДАЖ Л БАЙГ УУ ? ТӨР ЗАСАГАА .
Зочин 2020-04-24 49.0.137.131
Хятад мотоциклоос болж хэдхэн жилд 500 хүн үхсэн байхад ЗГ яагаад арга хэмжээ авахгүй байнаа
бодлын хулгайч 2020-04-24 66.181.167.53
ХУЖААГААС МОТОЦИКЛ БИТГИЙ АВААЧЭЭ. ХУУЛЬ ГАРГАСАН Ч ЯАХАВ. ХӨДӨӨНИЙХӨН ҮХЭЭД ДУУСЛАА
Зочин 2020-04-24 202.55.191.194
Үндэслэл судалгаатай мэдээлэл гаргах цаг болжээ, ТЦГ-аа. Мотоциклдоо байна уу, унаж явсан эзэндээ байна уу гэдгийг тогтоогоод зохих арга хэмжээгээ аваачээ
Зочин 2020-04-24 202.55.191.194
Бусгаж булгидаг л биш бол, мотоциклийг буруутгаад яахав, манай хүмүүс согтууруулах ундаа уусан байсан уу, хамгаалалтын малгай өмссөн байсан уу гэдгийг л тодорхой мэдээлчих