Сэрэмжлүүлэг: Дөрөв хоногт мотоциклын ослоор дөрвөн хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Дөрөв хоногт мотоциклын ослоор дөрвөн хүн амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Дөрөв хоногт мотоциклын ослоор дөрвөн хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд нийт 718 дуудлага мэдээлэл ирснээс 538 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас долоо хүн гэмтэж нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь бага насны хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,             

  • Дөрөвдүгээр сарын 20-ны 06.20 цагт Баянгол дүүргийн хоёрдугаар хороо Сөүлийн гудамж, Гранд плаза дэлгүүрийн урд замд Kia Bongo маркийн автомашин замын хажуугийн хашлага мөргөж, жолооч 63 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын  хоёрдугаар баг Хярсын ам гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй П-ийн амь нас хохирсон.
  • Дөрөвдүгээр сарын 22-ны 00.10 цагт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хоёрдугаар баг Чандмань толгой гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирсон.

  • Мөн энэ өдрийн 18.30 цагт Баян-Өлгий аймгийн Толбо сумын тавдугаар баг Цагаан дов гэх газарт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь эмнэлэгт хүргэгдэн ч удалгүй  нас баржээ.
  • Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 12.00 цагт Дундговь аймгийн Дэрэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон. 
  • Мөн энэ өдрийн 13.00 цагт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Suzuki Haojue маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж буй.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикл байдгаас 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй байдаг аж.  Өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд мотоцикл унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтжээ.

Энэ жилийн хувьд  ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр бүртгэгдэж байгааг албаныхан анхааруулж байна.


ГЭРТЭЭ ХАРИНА ГЭЖ ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА

Онцгой байдлын Ерөнхий газарт  өчигдөр  /2020.04.23/ нийслэлийн таван дүүрэгт гал түймрийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид  галыг бүрэн унтраасан байна.

Мөн үүнээс гадна Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн Цагаан нуга гэдэг газар тус сумын харьяат 37 настай, эрэгтэй Ц  дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 23.00 цагт сураггүй алга болжээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээжийнхээ  гэрээс гэртээ харина гэж гараад сураггүй болсон аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нь дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоожээ. Өнөөдөр /2020.04.24/-өөс иргэн Ц-г цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж