"1072 хувьцааны ногдол ашгийг ирэх сарын 1-нээс олгоно" | News.MN

"1072 хувьцааны ногдол ашгийг ирэх сарын 1-нээс олгоно"

"1072 хувьцааны ногдол ашгийг ирэх сарын 1-нээс олгоно"

ШУУД

ШУУД: "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ /2020.04.24/

Posted by 1072 Хувьцаа Мэдээллийн Төв on Thursday, April 23, 2020

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж байна. Энэхүү хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баяраа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Шинэхүү, ТУЗ-ийн дарга, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн хараат бус гишүүн Ц.Ганболд, П.Өлзийнаран, мөн хурлын тооллогын комиссын гишүүд, компанийн асуудал танилцуулах удирдлагын баг хамт олон оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ. Үүнд:

    1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
    1. Компанийн 2019 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
    1. Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;
    1. Компанийг нээлттэй хувьцаат компани болгох талаар авах арга хэмжээний тухай;
    1. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
    1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай асуудлууд багтсан байна.

Хурлыг тус компанийн www.ett.mn сайт болон  “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжууллаа.

Ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд болон бусад ажлын талаар мэдээлэл хийв. Мөн компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж баталлаа.

Үүнээс гадна ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно. Ногдол ашгийг 2020 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна.

Мөн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцууллаа.

Хуралдаанд тус компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцлоо.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 60 сая дахь тонн нүүрс олборлож, 1 тэрбум ам.долларын борлуулалттай, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн 2019 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн болон Төрийн аудитын байгууллагын шалгалтаар ямар нэг зөрчилгүй гэсэн дүнэлт гарсан байна. Тус компани өнгөрсөн онд Тавантолгой Зүүнбаян, Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.

 

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tuya 2020-04-24 66.181.161.36

Ikh delguur noogdol ashgaa yaagad ogdoggui yum tiim ashiggui bngj yaachij bodsn bhgui. Odoo boliod humuus huwitsaagaa ashigtai kompanid oguulrhrd yaadag yum.

Avatar

Irgen 2020-04-24 66.181.161.117

Dansaa neelgj amjaagu hvmvvs yah yostoiwe ??

Avatar

Иргэн 2020-04-24 122.201.22.48

Хэдхэн жилийн өмнө ширхэгийн нэгж 9000₮ байсан атал яагаад л 90₮ болно гэж? Хувьцаа гэж удах тусам үнэ цэнээ хадгалдаг байхад Дэлхий даяар эдийн засаг, нийгмийн доройтолд орсон байхад тарааж байдаг зөв бодлого байна шүү!!! Таван толгой. Хэдэн төгрөг тараасан нэрээр дуугсах гэсэн хямдхан бодол….

Avatar

Зочин 2020-04-24 103.229.121.232

9000 төгрөг бол нэг хувьцааны үнэ харин 90 төгрөг нэг хувьцаа бүрийн ноогдол ашиг. Энэ удаа хувьцаа бүр 90 төгрөг ноогдол ашиг авснаар хувьцааны тоо өөрчлөгдөхгүй.

Avatar

зочин 2020-04-24 66.181.161.53

нэгж хувьцааны үнэ ,нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг хлёр өөр шүү дээ хувьцаа нь байж л байна жил бүр ногдол ашгаа авна гэсэн үг

Avatar

асуулт 2020-04-24 202.55.188.87

тэгвэл өмнө нь 322 ширхэг хувьцаа 300к-аар аваад хүмүүсийг шулсан юм биш үү 1072 нь 750 болсон бна гэхээр 322 зарсан гэсэн үг биздээ

Avatar

ардтүмэн баялагаа нэхэж бна 2020-04-24 139.5.217.206

байгалийн баялаг ард түмний өмч юм бол бусад уул уурхайн баялагийн ноогдол ашиг ард түмэнд өгөх ёстой биш үү.эрдэнэт,оюутолгой,багануур,шарын гол асгат ,хөшөөт,бэрх ,монголросцетметийн хувицааны ноогдол ашиг дээрхи Kампониудын хувицааг ард түмэн эзэмшиж баялагийнхаа ашиг шимийг хүртэх ёстой хуулиндаа ч тэгж заасан бна.энэ талаар төр зг яагаад дуугай царайлж баялагийн хулгай луйвараа үргэлжилүүлэх бодолтой бгаа юм шигээ.хулгайч жонхуу хүрэлсүх нараас энэ талаар ард түмэн нэхэж шаардах эрхтэй.

Avatar

Zochin 2020-04-24 121.88.182.228

mongol orniihoo toloo shudraga b boldogui yumuu eh ornoo bodoldoo ard tumenee bodoldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж