Бундеслиг ирэх сард эргэн ирэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Бундеслиг ирэх сард эргэн ирэхэд бэлэн

Бундеслиг ирэх сард эргэн ирэхэд бэлэн

Дэлхийн бүхий л томоохон спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байсан бол удахгүй эхнээсээ үргэлжлэх төлөвтэй байна. Үүний илрэл болж Германы хөлбөмбөгийн Бундеслиг ирэх тавдугаар сарын 09-нд үргэлжлэн явагдахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

DFL буюу Германы хөлбөмбөгийн лигүүдийн холбооны Бундеслиг болон хоёрдугаар дивизоны 36 мэргэжлийн баг өнгөрөгч Пүрэв гаригт уулзалт зохион байгуулж, ирэх сард хөлбөмбөгийн лигүүдээ үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцжээ.

Тус холбооны ерөнхийлөгч Кристиан Сейферт “Хэрэв тавдугаар сарын 09-нд лигээ үргэлжлүүл гэвэл бид бэлэн байна. Хэрэв дараа нь үргэлжлүүл гэвэл бид бас л бэлэн байна. Бидний хувьд улс төрчдийн гаргасан шийдвэрийн дагуу ажиллана. Тэрнээс биш бидний шийдэх асуудал биш. Үзэгчгүй тоглолтууд зохион байгуулах нь бидний хүсч буй зүйл биш. Гэвч одоогийн байдлаар энэ нь л хамгийн тохиромжтой шийдвэр болоод байна” хэмээжээ.

Германы засгийн газраас олон нийтийг хамарсан өдөрлөг, арга хэмжээнүүдийг ирэх аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хориглосон билээ. Үүнээс авч үзэхэд Бундеслигийн тоглолтууд ирэх шинэ улирлаас л эхлэн үзэгчидтэй зохион байгуулагдах хуваарьтай байна.

Хэрвээ үзэгчгүй тоглолтуудаа зохион байгуулвал цэнгэлдэхэд зөвхөн тамирчид, дасгалжуулагчийн албаныхан, эрүүл мэндийн ажилчид, шүүгчид, бөмбөг зөөдөг хүүхдүүд, талбайн ажилчид, техникийнхэн, аюулгүй байдлын ажилчид, хэвлэл мэдээлэл, шууд дамжуулалтын албаныхан гэх мэт хүмүүс л байх аж. Сонирхуулахад, Германы хөлбөмбөгийн ихэнхи багууд тамирчдаа цуглуулан, хамтарсан бэлтгэлээ эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж