Өмнөд Солонгосын Бусан хотын захирагч У Го Дун төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр/2020.04.23/ зарлажээ.
Тэрбээр “Би төрийн албан хаагч эмэгтэйтэй таван минут орчим уулзахдаа биед нь хүрч зохисгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс би мэхийн ёсолж, уучлалт гуйж байна. Энэ бол уучилж боломгүй явдал гэдгийг ойлгож байгаа учир би хотын захирагчийн албан тушаалаасаа татгалзаж байна” хэмээн хэлсэн байна.
Эрх баригч Солонгосын Ардчилсан Намын гишүүн, өдгөө 71 настай У Го Дун нь 2018 онд хотын захирагчаар сонгогдсон ба бүрэн эрхийнх нь хугацаа 2022 онд дуусах юм. Мөн тэрбээр хохирогч болон түүний гэр бүлийн нэр төрд халдахгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийнхэнд уриалсан байна.
Эрх баригч намын ёс зүйн хороо өнөөдөр хуралдаж, У Го Дуныг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэх ажээ. Тэрбээр өнгөрсөн жил өөрийн туслахаа хүчирхийлсэн хэрэгт холбогдон гурван жил гаруй хорих ялаар шийтгүүлсэн Өмнөд Чунчеоны захирагч аснаас хойш бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын хамгийн өндөр настай улстөрч болж байна.
Эх сурвалж: KOREA TIMES, STRAIT TIMES
Холбоотой мэдээ