Унци алтны ханш 1700 ам.доллар давав

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Унци алтны ханш 1700 ам.доллар давав

Унци алтны ханш 1700 ам.доллар давав

Дэлхийн төв банкуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ шар металлын үнэд эергээр нөлөөлж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, "Covid-19" цар тахлын улмаас тогтоосон хөл хорио үргэлжилж, хөрөнгө оруулагчдын зовнил нэмэгдэж байгаа зэргээс шалгаалж алтны үнэ өсөв. Өнөөдрийн байдлаар, алтны ханш 1.8 хувиар өссөнөөр унци нь 1711 ам.долларт хүрчээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, АНУ-д фьючерс ханш нь гурванхувиар нэмэгдэж, унци нь 1739 ам.доллартай тэнцсэн байна. Харин “Kitco metals” компанийн шинжээчид ирэх зургадугаар сард худалдах алтны ханш 1800 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж