Covid-19: Их Британид анхны хүн вакцины туршилтад орлоо | News.MN

Covid-19: Их Британид анхны хүн вакцины туршилтад орлоо

Covid-19: Их Британид анхны хүн вакцины туршилтад орлоо

Covid-19: Их Британид анхны хүн вакцины туршилтад орлоо

Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид гурван сарын хугацаанд судалж, бүтээсэн вакцинаа өчигдөр /2020.04.23/ эхний хоёр хүнд тарьжээ.

Эхний ээлжинд нийт 800 гаруй сайн дурынхан дээр турших уг вакцины судалгааг Женнерийн хүрээлэнгийн вакцины мэргэжилтэн, профессор Сара Гилберт удирдсан байна. Тэрбээр вакцины туршилтын үр дүнг өөдрөгөөр харж, хүлээж байгаагаа илэрхийлжээ. Харин туршилтын хоёрдугаар үед 5,000 орчим сайн дурынхан туршилтад хамрагдах аж.

Вакцины туршилтад орсон хоёр хүний нэг болох Элиса Гранато “Би ч бас эрдэмтэн, судлаач хүн. Би энэ судалгааны ажилд өөрийн зүгээс чадах бүхнээрээ туслахыг хүсч байна” хэмээн хэлжээ. Вакцины туршилтад орсон хүмүүсийг хэдэн сарын  турш анхааралтай ажиглах ба вакцин хийснээс хойш хоёр хоногийн дотор толгой өвдөх, халуурах, гар өвдөх зэрэг хариу урвал үзүүлж болохыг анхааруулсан байна.

Оксфордын эрдэмтэд өмнө нь мөн коронавирусээр үүсгэгдсэн MERS халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авч байсан аж. Лондоны Империал Коллежийн хэсэг судлаачид мөн вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилт нь зургаадугаар сард эхлэх юм байна.

Дээрх хоёр багийн судалгааны ажилд Их Британийн Засгийн газраас 40 сая паунд зарцуулсан бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок хоёр багийн судалгааны ажлын явцыг сайшаагаад, вакцин бүтээхэд шаардлагатай бүх зүйлээр хангахаа амласан байна. Гэвч коронавирусийн вакцин болон эм ирэх оноос нааш бэлэн болохгүйг эрдэмтэн судлаачид мэдэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж