24 цагийн теле камерын хяналтын төв ажиллаж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

24 цагийн теле камерын хяналтын төв ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

24 цагийн теле камерын хяналтын төв ажиллаж эхэллээ

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.

Учир нь дүүргийн хяналтын камерын тоог 175-аар нэмж, Теле камерын нэгдсэн хяналтын төвийг нээлээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд байрладаг 415 камерыг нэгдсэн байдлаар хянаж, 24 цагийн турш хянах боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж,  цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай. Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтой гэдгийг тус камерын суурилуулалт хариуцсан “Топика” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Энхзол онцолсон юм.

              

Дашрамд дуулгахад Баянгол дүүрэг гудамж зам талбайд камерын хяналтын нэгдсэн систем байгуулах ажлын хүрээнд 2012 онд 80 цэгт 240 камерыг суурилуулан ажиллуулж эхэлжээ. Харин энэ онд хяналтын камерын хэвийн ажиллагааг хангах, олон улсын жишигт нийцүүлэх, гэмт хэрэг илрүүлэлт, урьдчилан сэтгийлэх ажилд техник технологи, программ хангамжийн дэвшилийг ашиглах зорилготой “Теле камер” хөтөлбөрийг боловсруулж дүүргийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөгийн өртөгөөр 175 ширхэг хяналтын камерыг ажиллагаанд оруулж байна. Ингэснээр 180 гаруй камераар орон сууцны хорооллыг, 203 камераар гудамж зам талбай, олон нийтийн газрыг, 28 камераар гэр хорооллын гудамжийг хянаж эхэлжээ.

Мөн хяналтын нэгдсэн төвд 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын орон тоог баталж, амжилттай ажиллах болсноор 11 сарын дүнгээр 30 гаруй гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоожээ. Тус арга хэмжээний төгсгөлд Цагдаагийн 1-р хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Энэхүү хяналтын төв нь нэмж 1024 камер, 128 сүлжээний төхөөрөмж нэмж суурилуулах боломжтой. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын камерын нэгдсэн сүлжээтэй дүйцэхүйц болох суурь болж байна гэж ойлгож болно. Бид нийслэлдээ жишиг болж 100 хувь камержсан “Аюулгүйн гудамж”-ыг бий болгох, гэмт хэрэгтнийг хяналтын камераар эрэн сурвалжилах зэрэг мөрөөдөл төдий байсан зүйлсийг бодит болгох цаг ойртоод байна. Техник технологийн хөгжил манай албан хаагчдын ажлыг ч хөнгөвчилж байгаад баяртай байна” хэмээсэн юм. 

     

ЭХ СУРВАЛЖ: www.bgd.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

эцэг эх 2015-12-02 103.9.88.170

Хулгайч дээрэмчид хүүхдүүдийг гадуур тайван явуулахгүй айлгаад дээрэмдээд байгааг яах вэ,

Зочин 2015-12-02 202.21.100.162

Цүнхээ таксинд мартаж буугаад камераараа хараад өгөөч гэсэн чинь улсын нууц гээд харж өгөөгүй юмдаг наадахны чинь хэрэг байдаг юмуу даа

jkhgfrtyui 2015-12-02 103.26.195.195

ovoodoo.yg unendee ulaanbaatariin hun amiin hamgiin ih buugnurul 3-4r horoolold li bna shuu dee.tsagdaagiihan tend gol huchee hayj ajillah heregtei.

ИРГЭН 2015-12-02 103.229.120.73

Хийх ажилгүй хэдэн луйварчин энд тэнд очиж даавуу хайчилж өөрсдийгөө шоудахаас өөр юмгүй МАЛУУД.......Та нарыг ард түмэн 2016 онд сайхан "заазлана" даа хө.............

Зочин 2015-12-02 202.179.20.68

Өмнө ч юу ч хийгээгүй МАН ыг бүр заазлана

суугч 2015-12-02 150.129.141.32

Байрны орц, цахилгаан шатанд тавих.Хегжиж бнаа.

Зочин 2015-12-02 182.160.4.29

Сайхан сонсогдож байна.Цагаа тулахад шөнийн бичлэг нь тийм сайхан тод байж чадах болов уу.

Зочин 2015-12-02 27.123.214.88

umnuh camer shig l bish baigaasai.mashinii dugaariigch oligtoi harj chaddagui yumnuudl baisan.