“Сайдууд үстэй дээл, эсгий гутлаа өмсөөд яв” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Сайдууд үстэй дээл, эсгий гутлаа өмсөөд яв”

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

“Сайдууд үстэй дээл, эсгий гутлаа өмсөөд яв”

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар мэдээлэл сонслоо.

Шадар сайдын мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 80 гаруй хувьтай хангагджээ. Гэвч энэ өвөл хатуухан болж өнгөрөх төлөв рүү орсон байна. Одоогоор Увс, Булган аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн баруун хэсэг, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг, Завхан, Говь-Алтайд өвөлжилт хүндэрч эхэлсэн байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр цас нэмж орох төлөвтэй байгаа аж. Энэ тохиолдолд дээрх аймгуудад байдал бишдэнэ.

Онцгой байдлын хувьд зунаас эхлэн өвс, тэжээлийн бэлтгэл хангахад анхаарлаа хандуулж, өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн аймгууд руу нөөцийг хүргүүлсэн аж. Улмаар нөөцөө нэмсэн. Гэсэн хэдий ч аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ дутуу хангасан нь эргээд хүндрэл үүсгэж болзошгүй аж.

Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангаж чадаагүй нь нэгд ган болсон нь нөлөөлсөн бол хоёр дахь шалтгаан нь махны үнэ урьд хожид байгаагүйгээр унасан нь малчдын хувьд мөнгөний хомсдолд орж, өвс тэжээлээ худалдан авах боломжгүйд хүргэжээ.  Орон нутгийн  төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс мөн хөрөнгө гаргаж өвс тэжээлээ хангалттай хэмжээнд нөөцөлж авч чадаагүй юм байна.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асуух үеэрээ махны экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар “Засгийн газрын тэргүүн Араб руу 1 сая хонь экспортолно гэсэн тэр юу болов. Хүнс хөдөө аж ахуйн сайд нь Хятад руу 1 тэрбум ам.доллартай тэнцэх мах экспортолно гэсэн энэ юу болов. Нэг хүнтэй санал солилцсоноо ажил хэрэг болж байгаа мэтээр буруу мэдээлдэг нь эргээд хүлээлт бий болгож, хүндрэл учруулж байна гэж шүүмжилсэн юм. Малчдын хувьд гишүүдээсээ мал мах хэзээ экспортлох вэ, гадаад руу гаргаж эхэлсэн үү гэдгийг асуудаг аж. Харин гишүүдэд хүлээж бай гэхээс өөр хэлэх хариулт олддоггүй.

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тайлбараар бол махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ УИХ-аар энэ асуудал орж ирж байж эцэслэгдэх аж.

Мөн урд, хойд хөрш, Вьетнам руу мах экспортолно гэсэн санамж бичиг, хэлэлцээр л зурагдсанаас цаашаа бас өрнөх асуудал олон юм байна.

Дээрх мэдээллийг сонссон гишүүд бухимдаж “Энэ өвөлдөө мах экспортолно гэдэг худлаа юм байна. Мал экспортлохын тулд хөлөөр нь малаа махны үйлдвэртээ авчирах шаардлагатай болно. Одоо энэ их цас орчихсон байхад тууж авчирах аргагүй. Халуун зунаар бид “Өвөлжилт хүндэрч болзошгүй шүү. Мал махаа борлуулах арга зам хай гэж эртнээс сануулсан. Асуулга хүртэл тавьсан. Арга хэмжээ авч байгаа гээд л яваад байсан. Хаа байна, тэр арга хэмжээ” гэж бухимдлаа илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сайдууд энэ дулаан байшинд цэц булаалдаж суухаар хөдөө явж ажиллацгаа. Үстэй дээл, эсгий гутал өмсөөд Шадар сайд нь баруун аймаг руу, Хүнс хөдөө аж ахуйн сайд нь зүүн аймаг руу яв” гэж бухимдлаа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-02 202.131.242.74

Бурмаа сайд үстэй дээл, эсгий гутал өмсөөд тэмээ унаад Дорнод аймаг явж дээ. Ямбанд нь дурласан хүн яланд нь явахаас өөр арга байхгүй дээ.

dermee 2015-12-02 1.235.88.210

batzandan zov heljee. surguuli nom ni taaruuhan heden um hoorondoo medemhiirch suuhaar hodoo told yavsan ni deer baihaa arai ner hund ni osno biz

odoo l bol 2015-12-02 124.126.137.79

Ardchilal ehlehtei zeregtseed Deed tuvshingiin oorsdiigoo toriin tushee gej danalzag erhemuud bodit ajil geheesee iluutei surag todii yarigdsan asuudliig yag tag ajil bolchihson meteer yaeij hevleleer olon niited tsatsaj ter ajil boloh negch yum baigui bolohoor ard tumen buhimdaj baina.Ta nariin hudlaa yarihiig sonsohoor chih ,unshihaar uur hureh yum. Ug ni toriin ajliin medlegtei,turshlagati altan bol sanamj bichig,geree geed bugd l yalgaa zaagtai asuudal geree yalgana l daa.Dan ch manai ulsad tiim medlegtei medremjtei tushee baihgui baina. Ene gudamjnaas garch ireed toriig tohiniulahgui ni tod haragdaj baina . Gudamjnaas uhailan davhiad erh medel avchihval dur zorgooroo zagnaj bolno geed ganz asuudliig mash sain togtooson bolohoo tor es zuitei , medleg chadvar tushlaga heregteigedgiig medeh humuus erhemuud bolno gej baidaggui yum aa. Ta nar omnoh humuusees iluu uhaantaidaa tord garaagui ee,balmad tanhai uildleeree garsan. Omnoh niigmee nuulahaasaa omno sain tal yu ve? muu zasaj zalruulah zuil ni yu ve gej bodoh uhaangui humuus l dee.Ahmad ueiinniihee hiij buteesniig amaaraa har piardaj harluulj, 2 garaaraanuraaj buulgahiig ni buulga,uneguiduulj huvidaa avahiig avsan birduudj

МОНГОЛ 2015-12-02 103.229.120.73

Дээр суугаа наад шуналын хэдэн тулам дулаан байранд хэвтэж төрөөс хулгайлж гудрахаас өөр юм мэдэхгүй МАЛУУД эсгий гутал гэж юу байдгийг мэдэхгүй ээ......Харин зунд бол ажлаа хаячихаад архи айраг авгай хүүхэн гээд хөдөө хээр зугаалаад байж ёстой нэг чадах байх шүү.....

зочин 2015-12-02 43.242.243.183

Та нар ажил хийж мэдэхгүй байж өмнөх үеэс туршлагыг нь судлаад мөрдөж ажиллаачээ дор хаяад инженер нь засварчинаас эхэлдэг эмч нь асрагчаас эхлэж ажиллаж байж салбараа мэддэг байж албан тушаал ахиж ард түмэний амьдралыг зөв чиглүүлдэг юм хар малнуудаа Монголын минь мал та нараас ухаантай шүү хэлэх үг алга үхэж далд орсон тучийнууд.

Yag unen. 2015-12-02 124.126.137.79

Sanal neg baina. Ih deed surguuli togsoh neg hereg. Ih deed surguulid sursan mergejleeree jinhene mergejilten boloh 2-iin hooron zai bii. Jishee ni dongoj ih surguuli togssan emch bai, bagsh bai , injener ch bai jinhene sain mergejilten bolohod dor hayaj 2-5 jil zartsuulnaa. Ene hugatsaa bol sursan medsenee amidrald heregjuulj surah hugatsaa yum daa. Uls tro,niigemd bol dor hayaj 5-10 jil ajillaj baij saya niigmiin tolovshil, handlagaa olnoo, Tuunees bish ta nar shig tuhailval Bayanselenge shig gudamjinaas uhailan garch ireed toriin tulhtai tushee bolno gevel hol oo baina. Ulsaaraa hangalttai togolloo.Yum bolgon hemjee yazgaartai.Odoo bolson ta nar uhamsaraaraa yartsgaa. Yavahgui gevel oor arga baina shuu! 461-iig medeh uu?!

зочин 2015-12-02 202.21.117.114

АН-д хийх хугацаа эрх мэдэл, мөнгө хөрөнгө бүгд байсан, юу хийгээгүй , одоо хийнэ гэх үлгэрт нь бүү итгээ

Зочин 2015-12-02 202.55.191.34

БУРМАА Ч БАЙНА УУ, ТЭРБИШДАГВА Ч БАЙНА УУ ХЭН Ч БАЙСАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙН ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДАХ УУ..... ЧАДДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ........ ЯАГААД БИ ИЙМ БАРДАМ ХЭЛЖ БАЙНА АА ГЭХЛЭЭР УИХ ИЙН АЛБАН ЁСНЫ ТЭНГҮҮД БҮГДЭД НЬ ЦАГ ХУГАЦАА, ЭРХ МЭДЭЛ ХАНГАЛТТАЙ БАЙСАН......... ОДОО ТЭГЭЭД НЭГНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХААД ТЭНЭГТЭЖ БАЙХ ЮМ ...... АРД ТҮМНЭЭС БАЙГ ГЭХЭД АДАГЛААД ҮР ХҮҮХДЭЭСЭЭ ИЧЭЭЧ ТЭНГҮҮД ЭЭ

Зочин 2015-12-02 202.21.106.134

Махны унэ буугаад хэдэн мал чинь л ард тумнийг тэжээж байна даа Ард тумэн чинь энэ хэдэн малгуй малчин гуай бол турж ухэж магадгуй болоод бгааг ойлгодоггуй Махаа экспортлоно гэж жил гаруй худлаа ярилаа Бурмаа авгай минь зуд болоод байгааг ойлгохгуй ээ

Зочин 2015-12-02 103.229.122.129

Гарчиг бишээ Дарь аа, өмсөөд хаашаа явахав, хойшоо юу,?

Зочин 2015-12-02 103.229.122.129

Ихэс дээдсүүдээсээ авахуулаад жилийн 4 улиралд алгасахгүй тарган хонины сүүл огтолж, тар үсэргээ орхихгүй уралдаж, баяр алгасахгүй цэнгэлдэж, бааах ч завгүй явцгааж байгаад яг ес эхэлдгийн даваан дээр нэг юм хэдэн малаа санах юм даа манайхан. Жаран сая мал л гэнэ, тоо биш чанар юу билээ ингэхэд. Айл болгон шахуу фермер болж байна, тав ч гарахгүй баахан үнээтэй, суурь сууриар хоньтой гэнэ, төлөгний чинээ пөөнийсөн юмнууд байдаг боллоо. Мал мэдэхгүй баахан дарга нар зайдагнасан Яам нь мялзан шүлхийгээ ч дарж чадахгүй байж мах экспортолно гэж мулт мулт шааагаад л. Улстөр гэж үнэхээр алж байна даа

Зочин 2015-12-02 103.229.122.129

Ихэс дээдсүүдээсээ авахуулаад жилийн 4 улиралд алгасахгүй тарган хонины сүүл огтолж, тар үсэргээ орхихгүй уралдаж, баяр алгасахгүй цэнгэлдэж, ***** ч завгүй явцгааж байгаад яг ес эхэлдгийн даваан дээр нэг юм хэдэн малаа санах юм даа манайхан. Жаран сая мал л гэнэ, тоо биш чанар юу билээ ингэхэд. Айл болгон шахуу фермер болж байна, тав ч гарахгүй баахан үнээтэй, суурь сууриар хоньтой гэнэ, төлөгний чинээ пөөнийсөн юмнууд байдаг боллоо. Мал мэдэхгүй баахан дарга нар зайдагнасан Яам нь мялзан шүлхийгээ ч дарж чадахгүй байж мах экспортолно гэж мулт мулт шааагаад л. Улстөр гэж үнэхээр алж байна даа

Зочин 2015-12-02 103.229.122.129

Мялзан шүлхийгээ дарж чадахгүй байж мах экспортолно гэж мултрахаа болиоч ээ, одоогийн байдлаар зүгээр өгье гээд ч авах газар байхгүй

Зочин 2015-12-02 202.179.29.135

Дээлээ нөмрөхөө билэгдсэн байна. Болж байна

san***** 2015-12-02 129.109.21.167

Ungasan hoinoo havchiv geech yum bolj baina

зочин 2015-12-02 180.149.78.23

Бурмаа гэж нэг маанаг хар авгай байна аа энийг зайлуулаач

ghghgh 2015-12-02 202.179.10.150

Малынхаа нас зүс шүд мэдэхгүй,трактор комбайн ямар шатахуунаар явдагыгч гадарлахгүй сайд дарга нар өөрсдийгөө бодохоос өвөлжилтийн бэлтгэл хангана гэж хайшаа харсан юм байхавдээ,өвөл болохгүй юм шиг л зунжин намаржингаа л наадам морь бөх ярьсан,ой тэмдэглэсэн халамцуу голдуу,машинаар морьд ачиж аймаг сум дамжсан улсууд одоо л өвөл болдогыг мэдэж гуйлга гуйхаа санацгааж гэнэ,махны үнэ шалдаа буусан,мал үнэ хүрэхээ байсан гэдэг худлаа,үүнээс болж өвөлжилтийн бэлтгэлээ малчид хангаж чадаагүй гэвэл бүр ч худлаа,хамгийн гол нь цагын юмыг цагт нь хийдгүйн хар гай одоо гарч байгаа хэрэг.

Бурмаа сайд 2015-12-02 103.10.23.61

2 ойндоо хүрсэн эрэгтэй морийг даага гэдгий, трактор чинь АИ 93-аар явдий мэдкү гэж боджиин уу

Зочин 2015-12-02 203.169.49.28

Зунжингаа морь, бөх ярьж, наадам хийгээд завгүй бас согтуу байсан улс төрч, малчин хоёр, цаг хүндрэхээр өвлийн ямар ч бэлтгэл хийгээгүйгээ одоо л ухаарав уу?

МОНГОЛ 2015-12-02 103.229.120.73

Дээр суугаа наад шуналын хэдэн тулам дулаан байранд хэвтэж төрөөс хулгайлж гудрахаас өөр юм мэдэхгүй МАЛУУД эсгий гутал гэж юу байдгийг мэдэхгүй ээ......Харин зунд бол ажлаа хаячихаад архи айраг авгай хүүхэн гээд хөдөө хээр зугаалаад байж ёстой нэг чадах байх шүү.....

Зочин 2015-12-02 150.129.142.173

сайдууд биш, сайд нар

Зочин 2015-12-02 103.57.94.100

ингэхгээд байсан юмаа. юугаа хийж сайд болсон юм бэ .хөдөө аж ахуй чинь манай авдар л гэсэн үг. Авдар хоосорвол юу болох бол манайхны буян нь мал шүү.Түмний буяныг тогтоох гэж түмэн олонд амлаа биз дээ

Зочин 2015-12-02 202.179.20.116

хөдөө явах гэж 13 мэхээ дайлчилж байж УИХ -д орсон юм уу. Франц... АНУ- тансаг газруудаар тансаглах гэж сайд арай гэж болоод байхад Мал дагасан малуудыг бол хотоос хаяа нэг хошигруулахаа мэднээ

Boldkhuyag 2015-12-02 122.201.31.44

Ee kuurkii mini dee kuurkii mini..yaana daa yaana ene murbaa bishee burbaa bishee burnaa nar ee kuurkii

РАВДАН 2015-12-02 202.70.46.218

ГАРЧГИЙГ НЬ УНШААД ХЭН НЬ ШОРОН ЯВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ГЭЖ БОДЛОО ШДЭЭ!