Путины хамгийн том сорилт | News.MN

Путины хамгийн том сорилт

Путины хамгийн том сорилт

Путины хамгийн том сорилт

Хэрэв коронавирус гараагүй байсан бол энэ цаг үе ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины хувьд маш чухал цаг үе байх байлаа. Энэ сарын 22-нд тус улсад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга болох байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Путин Орос улсыг 83 нас хүртлээ буюу 2036 он хүртэл удирдах боломж бүрдэх байсан. Гэтэл өнөөдөр тэр засаглалынхаа хамгийн том хямралтай нүүр тулж, коронавирусийн цар тахлыг хохирол багатай даван туулах арга замыг эрэлхийлж сууна. Цар тахлын хямрал зөвхөн Путин ч гэлтгүй дэлхийн бүхий л улс орны эрх баригчдын чансааг шалгаж, хүн төрөлхтөнийг шалгаралд оруулж байна.

Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 62 мянга даваад буй ОХУ-ын эдийн засгийн амин судас болох газрын тосны үнэ сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрч, рубль үнэгүйджээ. Газрын тосны үнэ баррель нь 10 ам.доллараас доош унавал дотоодын нийт бүтээгдэхүүн 15%-иар буурч магадгүй гэж Оросын томоохон банк мэдээлэв.

Тус улсын Сангийн сайд асан Алексей Кудрин энэ жил ажилгүй оросуудын тоо гурав дахин буюу дахин найман саяар нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Мөн газрын тос, байгалийн хийн орлого 165 тэрбум доллараар буурч магадгүй ба улс төсвөө санхүүжүүлэхийн тулд олон улсын нөөц рүүгээ гар дүрэхээс өөр аргагүйд хүрнэ гэж "Норде" компанийн ахлах эдийн засагч Татьяна Евдокимова хэлсэн байна.

Москвагийн эдийн засгийн дээд сургуулийн профессор Сергей Медведев хэлэхдээ "Одоо болж буй хямрал нь Путины хувьд 20 жил засгийн эрхэнд байхдаа тулгарсан хамгийн том бэрхшээл байх болно. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тогтвортой байдал үгүй болж, Путины хууль ёсны эрх мэдэл багасч, улс төр, бизнесийн элитүүд хоорондоо зөрчилдөж, санал зөрөлдөөн бий болж эхэллээ. Ерөнхийдөө энэ дэглэм орших уу, эс орших уу гэдэг горим дээрээ байна” хэмээн хэлжээ.

Саяхан хийсэн судалгаагаар Путины нэр хүнд 2013 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлтэд хүрсэн байна. Оросын өмнөд хэсэгт энэ долоо хоногийн эхээр “Хөл хориог цуцлах, эсвэл бизнес эрхлэгчдийг дэмжих”-ийг шаардаж бизнес эрхлэгчид жагсчээ. Тэд Засгийн газар хямралын үед хувийн секторуудаа хангалттай дэмжихгүй байна хэмээн гомдоллов. Кремль уг жагсаалыг хууль бус гэж үзэж байгаа ч тэдний санаа бодлыг сонсох нь чухал гэдгийг онцолжээ. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг боловсруулахаа ч амлав.

Оросын ард иргэд эмийн сангаас хамгийн наад захын парацетамол эм хүртэл олдохоо байсан тухай гомдоллож, АНУ-д онгоц онгооор нь тусламж илгээсэн Путиныг мөн л шүүмжилжээ. Тэд "Гадаад улсууд руу тусламж явуулснаар дотоодын хангамж хүрэлцэхгүй байна" гэв.

Цар тахал хяналтад байгаа гэж мэдэгдсэн ч тус улсад өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдэж, хамгийн их халдвар тархсан 10 улсын эгнээнд орж ирлээ. Гэхдээ тэр хүчирхэг хэвээр. Путин өөрийн мэдэлдээ телевиз хэвлэлтэй, цагдаа нар нь аливаа жагсаал цуглааныг зогсооход сайтар бэлтгэгдсэн, шүүх засаглал нь хатуу хууль, тогтоомжоор жагсагчдыг шийтгэхэд бэлэн гэдгээ харуулсаар ирсэн.

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.163

Тиймээ энэ вирус дэлхийд тогтсон хэвшмэл байдлыг үндсээр нь өөрчилж байна ! Орос орон түүний эзэн Путинд төлөвлөж байгаагүй олон сорилт бэрхшээл тулгарч бн ! Оросод эдийн засгийн бдл муудаж, түүнээс улбаалаад улс төрийн бдл тогтворгүй болох төлөвтэй бн ! Аугаа Орос орон бужигнавал, удаан үргэлжилсэн эдийн засаг, цэрэг, улс төрийн том хямрал болж иргэний дайнд ч хүргэж болзошгүй юм ! Улмаар Аугаа орос орон хэдэн хэсэгт хуваагдаж магадгүй ! Уул нь Орос-Хятадын тэнцвэрт,тогтвортой бдл бидний Монгол

Avatar

Бузар булайн хаан 2020-04-24 103.10.21.21

Covid19-н пандемик бол Зүүн Украйнд Путины үйлдсэн цуст булай гэмт хэргийн улмаас амиа алдсан Оросын 2500 сайн дурын нэртэйгээр нэр төргүйгээр махан таташ болгосон залуучууд шиг нийгмээс нууж болох зүйл биш юм. Учир нь ОХУ-н нийгэм өөрөө өвчилж байна. Путин бол эгэл мөртөө гэнэн цайлган сэтгэлтэй хатуу хөтүүд нуграшгүй болсон сая сая Оросын эгэл иргэдийг сэтгэл зүрхээр наадан тоглож бах таваа хангагч, хүний адаг болсон шулан мөлжигч бузар МАНГАС юм. Путин бол 21 зууны Адолф Адолфивоч ХИТЛЭР…………

Avatar

mgl d 2020-04-24 66.181.161.36

Зайлаачээ мэдрэлээ

Avatar

Зочин 2020-04-24 103.10.21.21

Энэ Путин гэдэг хулмастай орос хүн баахад чи баасных нь тосгуур болж үр удам чинь үгүй болон устаж өөрөө энэ ертөнцөөс үтэр түргэн зайлж Эрлэгдээ золгоорой.

Avatar

Бузар булайн хаан 2020-04-24 103.10.21.21

Covid19-н пандемик бол Зүүн Украйнд Путины үйлдсэн цуст булай гэмт хэргийн улмаас амиа Оросын 2500 сайн дурын нэртэйгээр нэр төргүйгээр махан таташ болгосон залуучууд шиг нийгмээс нууж болох зүйл биш юм. Учир нь ОХУ-н нийгэм өөрөө өвчилж байна. Путин бол эгэл мөртөө гэнэн цайлган сэтгэлтэй хатуу хөтүүд нуграшгүй болсон сая сая Оросын эгэл иргэдийг сэтгэл зүрхээр наадан тоглож бах таваа хангагч, хүний адаг болсон шулан мөлжигч бузар МАНГАС юм. Путин бол 21 зууны Адолф Адолфивоч ХИТЛЭР…………

Avatar

Зочин 2020-04-24 203.91.115.48

Энэ хүн яахаараа Путиныг ингэтлээ үзэн ядна вэ!!!! Хэн юм болоо!!! Путинд дургуй байж болно л доо!!! Ингэж үзэн ядаж байгаа нь гайхалтай!!!

Avatar

Зочин 2020-04-24 103.10.21.21

Путины нойлын цаас чи жорлондоо уус даа. Амь чинь үгүй болж үр удам чинь усах болтугай.

Avatar

Худал хуурмагын хаан 2020-04-24 103.10.21.21

ОХУ-н албан ёсны мэдээ 62 мянга гэдэг маш худлаа тоо юм. Бодит байдал дээр 600,000 хол давсан халдвартай хүмүүс байна. Одоо халдвар хавтгайраад хүмүүсээ тестлэхээ ч больсон. Оросоос орж ирж байгаа Монголын иргэд толгой дарааллан өвчтөй орж ирж байхад ямар гэнэн тэнэг Путины үгэнд итгэх бэ! Зөвхөн Оросыг удирдах эрх мэдлийн солиор.олын шуналд автсан Путин ямар ч үнээр хамаагүй худлаа ярьж худлаа мэдээлэл цацаж өөрийнхөө өвгөрсөн хорт толгойг эрх мэдлийн оргилд авч үлдэх гэж улайран үхэлдэж байна.

Avatar

Зочин 2020-04-24 202.21.108.254

Hamgiin baga nas baralttai uls heveeree l bna. Deer ni EMiin salbar ni sain hugjsun sistemtei, emch mergejiltnuud hangalttai, emnelguud belen bhad yu alzah ve. Ehnii ueiin shok odoo namjij bna. Orosuudiig German, France shig sandarch barits aldaasai gj husen muruuduj bgaa uls undestnuud baij bolno. Gevch ivanuud argaa olno doo. Amisgaliin apparuudiig ch dotooddoo buunuur ni uildverleed ehelchihen.

Avatar

ЗОЧИН 2020-04-24 192.82.74.169

ТӨРИЙН ДУМЫН ЗАРИМ ГИШҮҮД ПУТИНЫГ ОГЦРОХЫГ ШААРДСАН БАЙНА БИЛЭЭ.ТҮҮНИЙ 20 ЖИЛИЙН ЗАСАГЛАЛАА 36 ОН ХҮРТЭЛ 83 НАСАЛТЛАА 37 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТӨР БАРИХ САНААРХАЛ МӨХӨЛРҮҮГЭЭ ЭРГЭЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮЗЭЦГЭЭЖ БУЙ АЖ.

Avatar

Путин 2020-04-24 122.201.23.44

Ах нар одоо АНУ Солонгос шиг үйлдвэрлэлээ хөгжүүлж электорон машин тенхик хийж дэлхийн зах зээлд борлуулжах хэрэгтэй дэ. Алий болгон газрын тос, хийгээр л амьдрахав. Зах зээлийн үнэ н унангуут дагаад оросын амьдрал навс унаж бгаам

Avatar

бат. 2020-04-24 66.181.183.33

Наадхыг чинь бараг 100 жил ярилаа.

Avatar

Зочин 2020-04-24 203.91.115.48

Санаан зоргоор болдог ч юм биш байхаа!!!!

Avatar

Агуу Орос орон ялнаа 2020-04-24 64.119.25.114

ЯЛНА

Avatar

Зочин 2020-04-24 122.201.23.44

Уль г***й минь)

Avatar

Зочин 2020-04-24 122.201.23.44

Уль ГИ-ЧИЙ минь 😉

Avatar

болдоо 2020-04-24 202.126.89.84

далдакаа хулмас орос руугаа далдгана …

Avatar

Н 2020-04-24 66.181.186.245

Энэ мэдээлэл хэнд хэрэгтэй юм бол. Өөрсдийгөө л шүүмжил. Арчаагүй АН хэдэн хулгайчууд. Улс орноор 30 жил тоглов. Одоо болноо!!!

Avatar

бат. 2020-04-24 66.181.183.33

26 жилд нь МАН тоголсон юм биш үү.

Avatar

Зочин 2020-04-24 203.91.115.48

Миний мэдэхийн 90 гаруй жил МАХН/МАН/ тоглож байна байна даа. Одоо их удахгуй дээ!!!! Хөл доорхи хөрс чинь их нимгэрсэн байгаа!!!!

Avatar

зочин 2020-04-24 59.153.112.164

2019 онд илэрхий болсон хэт үйлдвэрлэлийн хямрал, санхүүгийн хөөс дэлбэрэлтээ албаар коронагаар дарж байна, зохиомол вирус гэдгийг хэн ч одоо мэднэ, хүмүүсийн амь нас эрүүл мэндийг сая саяар золиослох бол хөрөнгөтнүүдэд юу ч биш

Avatar

зочин 2020-04-24 59.153.112.164

Барууныхан Оростой илрхий дайн эхэлсэн байгаа, эдийн засгийн болоод ер нь гибрид дайн гэж шинжээчид бичээд байгаа, ийм нөхцөлд барууны дайсагнасан хэт гэн талыг барьсан мэдээллийг ингэж орчуулж байх хэрэг байгаа юм уу, хоёр хөрш маань мөнхийн хөршүүд шүүдээ

Avatar

Зочин 2020-04-24 202.179.24.26

мөнхийн гэж яаж мэдэж байгаа юм, 100 жилийн дараа РФ нь СССР шиг задрах ч юм уу хэн мэдлээ

Avatar

Төмөр 2020-04-24 59.153.113.55

Өвчилж байгаа нь харьцангуй бага, нас баралт бүр 1 хувьд ч хүрэхгүй байхад элдвийн балай юм бичиж хүмүүсийн санаа сэтгэл үймүүлэхийн. Энэ сайтуудаар дүүрэн коронавирусын тухай мэдээлэл. Д.Трампын хэлснээр эхнээсээ монголчуудын зарим нь пандемик шок гэх өвчин тусах хий айдас гэсэн сэтгэцийн өвчтэй болж байх шиг. Өвчнийг дарах хамгаалах нэрийдлээр төрийн томчуудын идэлт уулт харин жинхэнэ мутацид ороод далд хэлбэрт шилжсэн байх шүү.

Avatar

одоо яая гэхэв 2020-04-24 202.179.24.26

сүржиндүү, бас динэгдүү улс шүү дээ бид чинь, байгаа маань л тэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж