Хямрал нэрээр хувьчлал хийх нь төрийн өмчид халтай | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хямрал нэрээр хувьчлал хийх нь төрийн өмчид халтай

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Хямрал нэрээр хувьчлал хийх нь төрийн өмчид халтай

 

1990 оноос хойш нэг ч удаа хүүхдэд зориулсан барилга байшин бариагүй байна. Гэтэл өмнө нь бүтээн баригдсан хүүхдийн нэртэй барилга байшинг хувьчилж бизнесийн салбарыхны гарт тушаасан. Одоо сүүлийн ганц, хоёр барилга болох хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг шүүмжлэх хүмүүс олон байна.

 

Одоогоос 25 жилийн өмнө нийслэлд хүүхдийн гэх тодотголтой 80 гаруй газар үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр хэдэн хүүхдийн зуслан, ганц хүүхдийн ордонг эс тооцвол бүх барилга хувьчлалын шуурганд өртөж бизнесийн салбарын гарт очжээ.

 

Тодруулбал 1967 онд байгуулагдсан хүүхэд залуучуудын театрт өнөөдөр Хаан банк, хүүхдийн баримтад киноны   театрт Христийн хожмын үеийн гэгээнтний сүм, хүүхдийн номын сангийн газар худалдаа хөгжлийн банк, хүүхдийн бамбарууш кофед Говь компанийн нэрийн дэлгүүр, элдэв очирын нэрэмжит хүүхдийн кино театрт Монголын хөрөнгийн бирж байрлаж зориулалтын бусаар ашиглаж байна. 20 гаруй жилийн өмнө хувьчлагдсан эдгээр барилга байшинг төр мэдэлдээ авах нь өнгөрсөн гэж бодоход одоо хүүхдэд данстай цөөхөн газрын нэг хүүхдийн урлан бүтээх төвийг хот хямралын үед төсөв бүрдүүлэх нэрээр хувьчлах асуудал хөндөгдлөө.

 

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Үүнийг хувьчилаад хэдэн төгрөг олох чухал биш. Тиймээс хувьчлахгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байна. Хуучин Элдэв очир гээд хүүхдийн кино театрыг хувьчлаад хөрөнгийн бирж барьсан. Одоо бол хүүхдийн нэртэй цөөхөн барилгыг хувьчлах гэж яарах хэрэг байхгүй гэж бодож байна.

 

Хүүхдийн урлан бүтээх төвд өнөөдөр 2-12 дугаар ангийн 1500 орчим хүүхэд 16 дугуйланд хичээллэж байна. Гэтэл хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ганц нэг газраа мөнгөний төлөө хувьчлах шаардлага төрд байхгүй. Өөрсдөө шинийг барихгүй юмаа гэхэд өнгөрсөн үеийн түүхээс үлдээсэн өмч хөрөнгөө бүрэн хадгалан хамгаалах эсвэл зориулалтыг өөрчлөхгүйгээр шинэчилж хүүхдийг хөгжүүлэх үйлсд хөрөнгө оруулах нь чухал болоод байна.

 

Бүрэн эхээр нь бичлэгээс …

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Пүэрэвхүү 2015-12-02 103.229.123.194

,,Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

Пүрэвхүү 2015-12-02 103.229.123.194

,,Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

Пүрэвхүү 2015-12-02 103.229.123.194

,,Энэ Кёкүшюүзаан Батбаяр чинь Завхных 1-р ангидаа үсэглэлийн баярын өмнө сургуулиас гарсан. Баясгалан нь нэг анги 1972 оных, Батбаяр нь 1971 оных. Баясгалангийн жинхэнэ нэр нь Балжинням, хятад.

зочин 2015-12-02 202.179.17.200

Уучлаарай. Ардчилсан улс гээд хамаг хөрөнгөө хувьчилдаггүй юм. Дэлхийн хөгжилтэй ихэнх оронд төрийн мэдэлд зарим өмч, ялангуяа нийгмийн болон стратегийн ач холбогдолтой чухал зарим обьектууд төрийн өмчид байдаг. Энэ талаар эрдэм шинжилгээний олон бүтээлүүд байдаг юм.

Зочин 2015-12-02 122.201.24.161

Ххүхдийн урлангийн ордонг зүгээр орхиж болохгүй бөайна уу? Хүүхдүүд тэнд хойшид хийх ажил мэрэгжилдээ суралцаж байна салга аа

Олон нийт, хүүхэд гэх эмзэг сэдвээр тоглолт хийхээ болиочээ! 2015-12-02 103.26.195.154

Сүүлийн үед нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөж нэг тийм зовлонгоор нь бусдыг байлдан дагуулах, зовлон нэгтэй мэт болж харагдах хандалга ихэд анзаарагдах боллоо. Ардчилсан чөлөөт орон болсоор бид 25 жилийн нүүрийг үзэж байж юм л бол төр гэдэг нэг "төвийн, том, гол" тоглогчтой явсаар ирлээ. Юм л бол төр мэддэг, хариуцдаг байх ёстой мэт, төр л бүхнийг мэдэх учиртай мэт хуучинсаг ухагдахуунаасаа хэзээ салах вэ та минээ! Ийн хүүрнэх учир нь ард түмэний гарт ямар ч мэдэл үгүй бөгөөд бүхнийг нөгөө л төр гэдэг хот айл мэддэг тэр төр гээч зүйлээс л хараат байдаг зуршил тогтоод байна. Уг нь бол төр хариуцалгатай, хөндлөнгийн зохицуулагч нь байж нийгэмдээ, ард түмэндээ энэ тэнцүү хөгжих боломж, бололцоот нөхцлийг нийгэм, цаг үеийнхээ захиасаар бүрдүүлж байх ёстой тийм л үүрэгтэй гуравдагч нийгмийн бүтэц зохион байгуулалт байж гэмээнэ бүх зүйл үнэнд ойртож хөгжих үүд хаалга нээгдэнэ гэдэгтэй санад зөрөх хүн үгүй бизээ. Ард түмний өмнөөс ард түмний тусын тулд ард түмнээс сонгогдож ажлын байраар хангагддаг төрийн эрхийг барих дээд байгууллага Үндсэн хуулиар олгогдсон үүргээ өндөр ёс суртахуунаар хандмаар ч юм шиг.

АРДЧИЛСАН УЛС ШҮҮ ДЭЭ 2015-12-02 103.26.195.154

Хямрал нэрээр өмч хувьчлал явуулах халтай гэдэгтэй санаа нийлэхгүй байна! Ардчилсан, чөлөөт эдийн засгийн тогтолцоон дээр суурилсан оронд төрийн өмч, ер нь төрийн аж ахуйд тооцоотой аж ахуйн нэгж зохимжтой эсэхийг сайтар бодмоор байна! Өмч хувьчлал шиг хэрэгтэй зүйл үгүй юм! Харин чухам түүнийг олонд хүртээлтэй, шударгаар явуулах тал дээр л анхаарах хэрэгтэй!