Гурван хүний амь насыг хохироосон осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Гурван хүний амь насыг хохироосон осол гарлаа

Долдугаар сарын 30-31-ний шилжих шөнө 02 цагийн орчим Хонхорын замд Хьюндай Аванти маркийн 41-94 УББ дугаартай автомашины жолооч Б нь гурван явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн гзраас зугтсан хэрэг гарчээ. Замын цагдаагийн газрынхан шуурхай эрэн сурвалжилж шөнийн эргүүлийн тасгийн ахлах  байцаагч , Цагдаагийн ахмад Д.Мөнхболд, дэд ахлагч н.Золжаргал нар уг хэргийг илрүүлсэн байна. Тэд Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд ноцтой осол гарлаа гэсэн дуудлагын дагуу очиж,  02:30 минутын үед сэжигтнийг  баривчилжээ. Хэргийг үйлдсэн 41-94 УББ дугаартай автомашины жолооч Б  унаж явсан атомашинаа хашаандаа  нуусан байсан тухай  албаныхан мэдээлсэн. Харин уг  хэргийг үйлдсэн Б нь “гэрлийн гялбаанд ороод замын хажуугаар явж байсан гурван хүнийг харалгүй дайрчихсан. Айсандаа  юу ч мэдээгүй. Нэг л мэдэхэд хашаандаа ороод зогсчихсон байсан” хэмээн цагдаагийнханд мэдүүлжээ. Харин түүнтэй хамт явсан хүн маш их хурдтай явж байсан тухай хэлсэн байна.  Хэргийг үйлдсэн Б нь автомашин жолоодож явах  үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Харин хохирогчид нь 20-23 насны  залуучууд байсан байна.  Хэргийг одоогоор шалгаж байгаа юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж