Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг | News.MN

Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг

Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг

Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг

“Эхнэр минь жирэмсэн байх үедээ ямар их хүнд цаг үеийг туулсныг ойлгоогүй явжээ. Энэ газарт ирээд төрөхийн өмнөх өвдөлтийг өөрийн биеэр мэдэрсний дараа эмэгтэй хүнийг жинхэнээсээ ойлголоо” гэж тэнд очсон ихэнх эрчүүд хэлдэг байна.  Эрчүүд өөрийнхөө хайнга занг буруутган, эхнэрээ улам их хайрлаж, ойлгоод явдаг тэр газрыг бид зорьсон юм. Тэр бол аав болсон, болох гэж байгаа залуучуудад төрөхийн өмнөх өвдөлтийг мэдрүүлж, тэдэнд ээжийгээ, ханийгаа, эмэгтэй хүнийг ойлгоход тусладгаараа онцлогтой газар.  Нэр нь "Энх төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв". Хэдий цахилгаан аппарат эрчүүдэд төрөхийн өмнөх өвдөлтийг хангалттай сайн мэдрүүлж чадахгүй ч 10-20 минутын өвдөлт мэпэрсэн эрчүүд эхнэрээ илүү их ойлгоход нь нөлөөлдөг аж. 

Эрчүүд аав болох үйл явцдаа бэлтгэдэггүй, эхнэртээ төдийлөн сайн анхаарал халамж тавьдаггүй. Үүнээс болоод залуу гэр бүлийн дунд үл ойлголцол үүсч, салж сарних нь бий. Тиймээс “Энх төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв” нь хагас жилийн өмнө энэхүү үйлчилгээг нэвтрүүлжээ. Тус төвөөр хагас жилийн хугацаанд 25-35 насны 200-300 эрэгтэй, эхнэрийн хамт үйлчлүүлсэн байна. Өвдөлт мэдрэх чадвар хүн бүрт өөр өөр байдаг.  

Зарим эрчүүд өвдөлт огт мэдрэхгүй байна гэдэг бол зарим нь орилож, зарим нь бухимддаг гэнэ.  Зарим нь туршилтыг /өвдөлтийг/ давж чадалгүй зогсоохыг гуйдаг гэнэ. 

Дээрх үйлчилгээ нь  тус төвийн “Эмэгтэйчүүдийг ойлгох нь” сургалтын нэгээхэн хэсэг бөгөөд сургалт 30-40 минут үргэлжилдэг байна.

12 кг жинтэй хиймэл гэдэс зүүсэн эрчүүдийг 1-5 давхрын шат руу 4-5 удаа өгсүүлснээр шатаар өгсөж уруудуулна. Энэ нь жирэмсэн эмэгтэй шатаар өгсөж, уруудахад ямар хэцүү болох, ариун цэврийн өрөөнд  ороод суухад нуруун дээр нь хэр зэрэг ачаалал ирдэг болохыг ойлгуулах зорилготой юм айна.

Тухайлбал, хүндийн төв урагшаагаа нэг см-ээр урагшлахад л нуруун дээр арван кг ачаа ирдэг учраас жирэмсэн хүн амархан ядарч нуруу хөл нь өвдөж чилдэг байна.

Шатаар өгссөний дараа сургалтын өрөөг галуун цуваагаар гурван удаа тойруулаад, өрөөний буланд овоолсон гудас авахуулж, ор засуулахад засч чаддаг эрэгтэй хүн нэг ч байдаггүй. Эрчүүд том гэдсээ зүүсэн хэвээрээ дээшээ хараад хэвтчихэж ч чаддаггүй. “Бүтэж үхлээ, амьсгал боогдоод байна” гэлцдэг аж. Харин хамгийн сүүлд төрөхийн өмнөх өвдөлт мэдрүүлэх аппаратыг ашиглахдаа эрчүүдийн хэвлий хэсэгт электрод нааж, удирдлагаар өвдөлтийн түвшинг нэмэхэд хэвлийн булчин нь хүчтэй агшиж, өвдөлт нэмэгддэг аж. 

“ЭНХ ТӨРӨХҮЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СУРГАЛТЫН ТӨВ”-ИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ Д.ЦЭНДСҮРЭН:

-Монгол эрчүүд хэнэггүй. Эмэгтэй хүнийг ойлгохдоо муу. Хүүхдээ тээж, төрүүлж өсгөх нь эмэгтэй хүний  үүрэг гэж тэд ойлгодог. Тиймээс энэ бол буруу шүү гэдгийг ойлгуулахын тулд энэхүү үйлчилгээг оруулж ирсэн. Туршилтад орохоос өмнө зарим эрчүүд “Хүүхэд тээж төрүүлэх ямар ч асуудалгүй”, “Юухан байсан юм, ганц дүлээд л гаргачихна, “Юун сүртэй юм ганц хүүхэд гаргачхаад” гэсэн өрөөсгөл ойлголттой ирдэг. Харин туршилтын дараа буруу ойлголттой явснаа ухаарч, эхнэрийнхээ хатуужил, тэвчээрийг гайхаж, улам илүү хайрлаж эхэлдэг.  

Энд  ирсэн эрчүүд бүр  “Ингэж их өвддөг юм уу”, “Гэдэс ийм хүнд байдаг юм уу” гэлцдэг. Гэхдээ энэхүү аппарат нь хэзээ ч төрөх гэж байгаа эмэгтэйн өвдөлтийг эрчүүдэд бүрэн  дүүрэн мэдрүүлж чадахгүй. Зөвхөн төрөх өвдөлтийн арван хувийг л мэдрүүлж чадна. 

Ерөнхийдөө энэ нь эрчүүдийг эмэгтэйчүүдийг ойлгуулах зорилготой туршилт юм. Эрчүүд өвдөлтийг мэдрэх чадвар эмэгтэй хүнээс тэс өөр. Эрчүүдэд аппаратын хамгийн хүчтэй цохилтыг эхэнд нь мэдрүүлдэг. Тэр үеэс л эгц байсан нуруу нь бөгтийгөөд л, байн байн ариун цэврийн өрөө ормоор байна гээд зугтаад алга болдог. Энэ үйлчилгээний үр дүнд эмэгтэйчүүдээсээ “Манай нөхөр их өөрчлөгдсөн. Их халамжтай болсон” гэсэн үгийг сонсоод, хүнд хэрэгтэй үнэ цэнэтэй зөвлөгөө өгч байгаа юм байна даа гэж бодон урамшдаг.   

Ер нь жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй болон биед гарч байгаа өөрчлөлтийг нөхөр нь ойлгохгүй болохоор эмэгтэйчүүд гомддог. Энэ их сэтгэлзүйн өөрчлөлтийг туулахад эмэгтэй хүнд заавал дэмжлэг хэрэгтэй. Тэр дундаа нөхрийн халамж, урмын сайхан үгс хамгаас чухал. Харин эрчүүд үүнийг огт ойлгодоггүй. Яагаад эхнэрийнхээ биед гарч байгаа өөрчлөлтийг хажууд нь байгаа нөхөр ойлгохгүй байгаа юм. Энэ бол хамтаараа л туулах асуудал. Эхнэр, нөхөр хоёр бүхий л зовлон, жаргалд хамт, уйлах үедээ уйлаад, инээх үедээ инээгээд хамт туулах ёстой. Ганц эмэгтэй хүнд ачаа үүрүүлж болохгүй.

Амьдралыг улам гоё болгохын тулд жаахан санаачилга гаргахад л хангалттай. Эрэгтэйчүүд нь санаачилга гаргаж, эмэгтэйчүүд нь дэмжиж, эсхүл эмэгтэй нь санаачилга гаргаж, эрэгтэй нь дэмжиж, эсхүл хоёул санаачилга гаргаж, бие биеэ дэмжиж чадвал амьдрал амттай шүү дээ.

Би хосуудад гэр бүлийн үнэ цэнийг хэзээ ч мартаж болохгүй шүү гэж хэлдэг. ”Би хангалттай хэмжээнд мөнгө олж байна”, “Миний ажлын байр бат тогтвортой” гэж бодсон үедээ буюу эдийн засаг болон бүх талаараа баталгаатай болсны дараа л хүүхдийг төрүүлэх ёстой. Түүнээс биш гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь “Нас чинь явж байна. Хүүхэд гарга, оройтлоо” гэж шахаж яарууллаа гээд хүүхэдтэй болчхож болохгүй. Тухайн хүн хувийн амьдралаа сайн зохиохын тулд маш их бодох хэрэгтэй.  Гэтэл одоо үед танилцаад, 2-3 сар болоод хүүхэдтэй болоод хүнтэй суучихдаг явдал нийгэмд түгээмэл байна. Үүнээс болоод гэр бүлийн үнэ цэнэ үнэгүйдэж байна. Гадаадад бол найз залуу/бүсгүйтэй боллоо гэхэд олон жил хамт амьдарч, аялал зугаалга зэрэг бүх зүйлийг хийж байж тухайн хүний мөн чанарыг мэдэж авдаг. Гэтэл монголчууд хосын харилцааны гал ассан үе буюу эхний хоёр жилийн хугацаанд хүүхэдтэй болчихдог. Залуус дэндүү яарч байна, хариуцлага гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Би аав болж чадах уу, би ээж болоход бэлэн үү гэдэг үгийг өөрөөсөө асуугаад, бэлэн биш бол хүлээх хэрэгтэй. Дараа нь хүний өмнөөс хүүхэд гаргасан юм шиг хүнд ялархаад байж болохгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.11

Энэ маань зайлуул, төрөх гэж зовж, гэр орны хамаг ажлыг нугалж, хүүхдээ өсгөх гэж борви бохисхийхгүй, амьдралын батлагаа муутай эр дагаад, өдий төдий бэрхшээлийг даваад, ядарч зүдэрч явна даа гэж бодоход миний хувьд ийм туршилтын хэрэг байхүй. Ерөнхийдөө ойлголцоод хэрээрээ зүтгээд явж байхад иймээ тиймээ юмны хэрэг байдаггүй л дээ. Гэвч зарим эрчүүдэд хэрэгтэй болоол ийм зах зээл байгаа хэрэг.

Avatar

Зочин 2020-04-24 202.180.220.172

Эрчүүдийн бичсэн сэтгэлдэл арайчдээ. Эрэгтэй хүмүүс эхнэрээ жирэмсэн байхад нь бие физиологи дээр нь явагдаж байгаа өөрчлөлтүүдийг сайн ойлгодоггүйн улмаас жирэмсэн эхнэрээ хайрлаж, хүндэлж халамжлахгүй байгаад байна. Ганц хүүхэд төрүүлчихээд сүртэй юм гэх мэт хандлагууд гаргадаг учраас жирэмсэн хүн ийм байдаг шүү гээд бүрэн дүүрэн биш ч жоохон ч болов ойлгуулахын тулд иймэрхүү туршилтууд хийж эрчүүдэд мэдрүүлдэг гэжээ. Энд үүнийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсээгүй эрчүүдийн эхнэрүүдийг өрөвдчихлөө

Avatar

зочин 2020-04-24 182.160.32.217

МОНГОЛЫН ЭРЧҮҮД ЭР БИШ ЭМ БОЛЖЭЭ, СЭТГЭХҮЙ НЬ ЭМ БОЛЧИХООР ОДОО ЯАХ ВЭ, ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ОЙЛГОН ГЭЖ ҮЗЭХ ЮМ БОЛ ЭР ХҮН ЭР БИШ Б.О.О.Ж.Г.О.О.Т.О.Й Л БОЛОХООС ЭМ ХҮН БОЛНО ГЭСЭН ҮГ, ҮНДСЭТНЭЭРЭЭ МӨХЛӨӨ Л ДӨӨ

Avatar

ll 2020-04-24 202.9.46.212

za bolidoo zaluu mine ystoi nargiantai nuhur bnshu ci ahahahahha

Avatar

зочин 2020-04-24 182.160.32.217

ЭЛИЙРЭХЭЭ БОЛЬЦГОО Л ДОО ЖЕНДЕРЧИД, ФЕМИНИСТҮҮДЭЭ, ТА НАРЫН СУРТАЛЧИЛГАА АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА, АНХНААСАА ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БОЛООД ТӨРЧИХСӨН ЮМ ЧИНЬ ОДОО ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ, ЭЛИЙРЭЛД ЧИНЬ БАС ХЭМЖЭЭ ХЯЗГААР БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-04-24 103.57.94.107

Бурхан цаанаас нь зохицуулсан юмыг заавал мэдрүүлэх гээд яахавдээ. Үүнд нь оролцоод явж байдаг… сонин л юм. Эрт үеэс эмэгтэй хүнийг төрөхөд эр хүнийг тэр тусмаа нөхрийг нь дэргэд нь байлгадаггүй байсан нь учиртай л байх. Наанадаж бэлгийн сулралтай болдог гэж сонссон юм байна.

Avatar

Зочин 2020-04-24 192.82.68.140

ehner huuhdees chin iluu s** chuhal bnu?

Avatar

Zo 2020-04-24 103.26.194.225

Mash zov yum bochsen bn.zaluuchuud sain unshaarai

Avatar

Зочин 2020-04-24 103.212.117.219

МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ, ЭРЧҮҮДИЙГ БУРХНААС ТЭГЖ ЗАЯАГААГҮЙ БОЛХООР ӨВДӨХ НЬ АРГАГҮЙ. ХАРИН ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛОН БҮХ ЭМ АМЬТДАД БУРХАН ЯСНЫ БҮТЦЭЭС НЬ ЭХЛЭЭД ӨВДӨЛТ ДААХ ЯМАР НЭГ ЗҮЙЛИЙГ ӨГСӨН Л БАЙЖ ТААРАА. ТИЙМ УЧРААС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВДӨЛТИЙГ ЭРЧҮҮДЭД МЭДРҮҮЛНЭ ГЭДЭГ ТЭНЭГ ЯВДАЛ..

Avatar

Зочин 2020-04-24 202.21.107.69

Харин тийм. Би л лав төрснийхөө дараа яаж өвдөж байснаа санах гээд чадахгүй л байсан. Нэг л их аймаар өвдсөн л гээд байсан болохоос биш сайн санагдахгүй болсон байсан. Харин өтгөн хатаад түүнийгээ гаргах гэж тамаа цайна гэдэг л болсон доо.

Avatar

зочин 2020-04-24 192.82.64.190

Энд сэтгэгдэл бичсэн нь дандаа эрчүүд бололтой. Төрөх,үхэх хоёр адил гэж аль дээр үеэс ярьдаг байсныг биеэр нь мэдрүүлсэн, зөв л үйл байна

Avatar

зочин 2020-04-24 182.160.32.217

нэртэйгээр нь эрчүүдийг устгачихаач, эрчүүдэд үүнийг мэдрүүлэх оролдоод яах юм, өвдөлт гэдэг чинь өөрөө байгалийн хууль юм, бөмбөгөнд дэлбэрээд тал бие нь үгүй болсон цэрэг өвин мэдэрдэггүй юм, яагаад хэвэл үхэж байгаа нь тэр, өвчин мэдэрч байна гэдэг бол амьд байхын тэмдэг юм

Avatar

уншигч 2020-04-24 202.180.218.37

Төрөхийн өвдөлтийг мэдэрснээр эхнэртээ сайн, халамжтай болж өөрчлөгдөх болов уу, би л лав үгүй гэж бодож байна. Энэ бол хайр халамж, тэвчээр, эр хүнийг залах ухаан л өөрчилж чадна

Avatar

Зочин 2020-04-24 202.21.108.32

Хөөрхий дөө муу эрчүүдийг энхтайвны гүүрнээс өөр даваа давж үзээгүй эхнэрийнхээ хормойноос салж үзээгүй гэдэг шиг болгож яах гээд байгаа юм болдоо. Эр хүнд чинь өөр үүрэх ачаа байхгүй болсон юм уу.

Avatar

Fucked mind 2020-04-24 64.119.26.159

Мал мал маанаг маанаг , өөр хэлэх үг олдсонгүй. Гадаадад бол төрөх үед өвддөг эмэгтэйн мэдрэлийн эсүүдийн ижлийг эр хүн дээр цочроосноор төрөхийн өвдөлтийг мэдрүүлж болдог.

Avatar

нэр төр 2020-04-24 49.0.140.26

Байгалийн хуулийн эсрэг ийм тэнэглэл хийж болиоч

Avatar

зочин 2020-04-24 182.160.32.217

энэ нөгөө жендерчид, феминистүүдийн тархинд орж ирж байгаа санаа юм шдээ хаха, илүү арга болдохгүй, яаж өөрсдийхөө зовлонг бусдад мэдрүүлэе дээ, ямар арга байж болох вэ гэсэн аргаа ядсан арга

Avatar

progress 2020-04-24 202.9.46.215

eregtei emegtei hun uur uur zoriulalttai gj helj bolnoo emegtei hund zoriulagdsn emegtei hunl davj chadah bh erchuud zaaval ingej medreh alba bhgi

Avatar

Зочин 2020-04-24 43.242.241.210

Albaita geegui yrn ehner chn turuhdu yu medersen be gedgiig baga ch blov medred uz gsen bna!

Avatar

зочин 2020-04-24 182.160.32.217

мэдэрлээ гээд яахав, эр хүн гаднаа биш дотроо уйлдаг хүмүүс, түүнийг нь бас мэдрэх хэрэгтэй шүү, адилхан байя гэвэл адилхан л байя, даварсан феминистүүд

Avatar

Zochin 2020-04-24 192.82.70.150

Ehneree zovooh nuhur bndaa! Setgehguigee uurchil zaluu mini. Cham shig ymnuudaas bolj gants biy eejuud ihseed bna. Cham shig iim ymtai amidarsnaas gantsaaraa nasiig barval burhanii beleg gj huleej avah heregtei ym bn! Nusan chavh mn!

Avatar

zochin 2020-04-24 103.57.95.82

mongol erchuuded sain tal ni davuu baih gedegt itgedeg, er amitan l bolson hoino hun l bolson hoino sain bas muu ni baij l baigaa, ali neg huisiin chigleliig het undurt urguh, bas muulah hereggui, undesniihee ontslogt tulguurlaj l ger bul hugjuh baih, heterhii ih emegtei hunii erh yariad baival tedentei gerleh erchuud baihgui l bolno, harin ch manaih ih ontslogtoi emegteichuudiin erhiin tuhaid bol delhiid bish gehed azidaa deeguurt shuu, erchuud ajiltai orlogotoi, medlegtei, bolovsroltoi l baig

Avatar

Зочин 2020-04-24 66.181.186.90

Hiih yumgui daljiganasan yumnuudiin eliirel shuu dee. erchuud tegvel bas uursdiin tuuldag gantsaardal, shartalt geh met zovlong huuhnuuded uzuuley l dee.

Avatar

Зочин 2020-04-24 103.10.22.32

Henii umnuus arhi uuchaad shartaj zovood baigaa yum!!!

Avatar

зочин 2020-04-24 182.160.32.217

хэний өмнөөс төрөх гэж өвдөж зовоод байгаа юм, чам шиг үглээ, сэтгэл зүйн хүчирхийлэгчдээс болж архи уудаг юм, гэхдээ тэр бол зовлон биш, эр хүний зовлонг мэдрээгүй байж эмэгтэйчүүд л ингэж донгосч шалчигана л даа

Avatar

Zochin 2020-04-24 192.82.70.150

Chinii huuhdiig turuuleh gj l zovnoshd ehner chn. Har mal mn. Chi turuh ni baitaguia gants suldia eriin gariin ay daahaargui shavar l bnshude. Huurhi mn uruvdultei gj bichsen commentig chn unshad tarhi tolgoindo salhi orulasai gd uruvdchihluu. Archaagui maliin b**s mn !

Avatar

zochin 2020-04-24 202.9.46.161

naad shartalt gantsaardliig chn hench mederchihej chadna uhsen gawiya yum medruuliildee ntr arai shu ymar oligtoido iim yum medred gantsaaraa bhwde

Avatar

Зочин 2020-04-24 66.181.189.206

ийм дэмий балай үйлдэл хийж байхаар өөр хэрэгтэй зүйлд цаг зарцуулбал таарна

Avatar

Зочин 2020-04-24 150.129.141.231

Чи дэмий балай сэтгэгдэл бичиж суухаар өөр хэрэгтэй сэтгэл бичиж бай. Адуу минь!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж