Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ? | News.MN

Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ?

Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ?

Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ?

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сенсаци дарагдаж, допингийн хэрэг явдлын зангилаа тайлагдаж чадахгүй байсаар дараагийн наадамтай золгох нь. Ойрын өдрүүдэд Үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой допингийн хэрэг эргэн сэргэж байна.


Уг хэргийн гол эзэн болоод буй Э.Оюунболд өөрийнхөө нэр төрийг сэргээлгэж, ДНК-ийн шинжилгээ хийлгэх, лабораторид байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлт гаргасан. Тэрбээр тухайн үед “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж байсан бол одоо шинжилгээ дахин өгөх хүсэлтээ өгчээ. Угтаа бол бөхчүүд, тамирчид “А” сорьцын шинжилгээ гарснаас хойш 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээгээ өгөх ёстой. Харин Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан.

Станазол төрлийн 5-10 мг бодис 10 хоног, мелдониум төрлийн 500-1000 мг бодис 4-6 долоо хоног, гидрохлортиазид төрлийн бодис 3.5 өдөр тус тус хүний биед хуримтлагдаж байж бүрэн ангижирдаг тухай drugs.com мэдээлжээ. Үүнээс харахад Э.Оюунболд тэр даруй шинжилгээ өгөөгүй нь учиртай.

Харин түүнтэй хамт допингийн хэрэгт холбогдсон улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох “А” сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй “Б” сорьцын шинжилгээ өгсөн ч БНСУ-д шинжилсэн шинжилгээний хариу нь “А” сорьцтойгоо таарсан юм. Нөгөө талаараа Э.Оюунболдын зүгээс зохион байгуулалттайгаар түүний шээсний шинжилгээг сольсон, эсвэл дээрх бодисуудыг хольсон хэмээн гомдол гаргаад намар, өвөл, хаврыг үзээд байна.

Авлигатай тэмцэх газарт гаргасан түүний гомдлын мөрөөр хууль хүчний байгууллага явсан ч тусыг эс олсон. Энэ долоо хоногийн эхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс мэдэгдэл хийж "Баяр наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас Э.Оюунболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д.Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах, мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн. Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулжээ.

Мөн сүүлийн өдрүүдэд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадам цуцлагдах талаар хүчтэй яригдаж эхлээд байна. Хэрвээ наадам хуваарийн дагуу зохион байгуулагдвал Э.Оюунболдын хэрэг бас нэгэн асуудал болно биз. Наадмаас өмнө энэхүү асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол Э.Оюунболдыг барилдах эрхтэй гэж үзэх болно.

Та бүхэн санаж байгаа бол цагаан сарын барилдаанд Э.Оюунболдыг зодогловол олон бөхчүүд барилдахгүй гэдгээ зарлаж байсан. Гэвч цагаан сарын барилдаан covid-19 цар тахлын уршгаар зохион байгуулагдаагүй. Тэгтэл одоо наадам. Энэ янзаараа шүүх шийдвэрээ гаргаж чадахгүй, үүний улмаас ерөнхийлөгч Х.Баттулга ч Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, аварга цол болон түрүү бөхийн бай шагналыг нь хураах шийдвэр гаргаж чадахгүй наадамтай золгох нь.

Бөхчүүд ч бүтэн нэг жилийн хугацааг нэг наадамд зориулж бэлтгэлээ хийдэг тухай С.Мөнхбат аварга ярьсан. Нэг жилийн турш урсгасан хөлс, хүч, хөдөлмөрөө допингийн эсрэг зориулж “бойкот” зарлах нь хайран. Тиймээс Э.Оюунболд барилдвал дагаад барилдахаас өөр аргагүй байдалд хүрэхийг үгүйсгэхгүй.

Харин наадам цуцлагдвал түүнд нэр төрөө сэргээлгэж, цолоо бардам хүртэх, өөрийгөө допинг хэрэглээгүйг батлах дахиад хугацаа гарч ирнэ. Хамгийн муугаар бодоход л Э.Оюунболд наадам зохион байгуулагдвал нутгийнхаа бөхчүүдтэй л барилдана.

Үнэхээр тэрбээр улс төр, бохир спортын золиос болж хэрэгт гүтгэгдсэн үү, эсвэл түүнд допингийн шинжилгээг "аргална" гэж хэн нэгэн итгүүлж хэрэглүүлсэн үү. Хэнтий нутгийн хүү уг нь 2015 онд Дархан Аварга Б.Бат-Эрдэнээс хойш нутгийнхаа 16 жил тасраад байсан наадмын түрүүг 2019 онд 20 жил тасраад байсан аварга цолыг авчирсан юмсан.

Ямартай ч хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг бөхийн хорхойтнууд төдийгүй наадамладаг бүхий л монголчууд тэсэн ядан хүлээсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аварга аа дэмжинж шүү 2020-04-24 122.201.20.194

Халхын босоо аварга шүү, … Түүхээ сөхвэл манай Сэцэн хан аймаг угаас эв эеийг хичээж ирсэн дайчин ард түмэн. Хүн бүр барилдаад байдаггүй ч барилдах нэг нь барилдсан шиг барилддаг.

Avatar

ZOCHIN 2020-04-24 202.131.230.174

Zika virus ENKHBOLD helsen dee 2 jil margaan shuuheer urgeljilnee gej gehdee OOBOOg oiriin 3 4 n jildee barj diileh buh ene halhiin havtgaid biahgui shu hoorhii uls toriin zolois bolloo doo

Avatar

Buduun gahai 2020-04-24 64.119.19.141

Baterdene ba bohiin holboonii nohoduud ene yumni uchir medehgyi gahaig avaad zailaach

Avatar

Зочин 2020-04-24 192.82.64.216

Шүүх харин хурдан шийдэх гээд байгаа юм биш үү.

Avatar

zochin 2020-04-24 122.201.23.226

UY GESEN UG VE,IIM TODORHOI ZUIL DEER,DURMIIN DAGUU TSOLIIN HURAAJ,ERHIIN 2-3 JIL HASDAG BZDE

Avatar

Зочин 2020-04-24 202.55.191.205

ХАЛХЫН ЗАЛУУ БОСОО АВАРГА Э.ОЮУНБОЛДОО

Avatar

Зочин 2020-04-24 100.15.93.159

Энэ бас явдаг жо – гоо дуурайсан орк. Мал

Avatar

Зочин 2020-04-24 202.126.88.61

Энхтүвшин гэж ямар ч толгойгүй боол хариуг ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн шийдвэр 14 хоногийн дотор гарна гэсэн юу болов.Женко ямар санаатай нийгэмд хагарал жонхуурал үүсгэх гээд хав дараад байна.Шийтгэлээ авсан бол энэ гахайгын 1 жил нь дуусах байлаа.2 жил жонхуурах женкод хэрэгтэй юу.

Avatar

Зочин 2020-04-24 202.55.191.205

ЗӨВ БҮХНИЙГ ЯЛНА ШҮҮ ОБО АВАРГАА УРАГШАА, БЯР ХҮЧ БАЙХАД ХЭН ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЭЭЭ

Avatar

Бат 2020-04-24 68.100.237.110

Угаасаа нийгэмдээ хийж бүтээсэн юмгүй гэдэснүүд

Avatar

Бат 2020-04-24 68.100.237.110

Цол , шагналыг нь хураагаад барилдах эрхийг нь 5 жил хас. Хойчдоо сургамж болно . Нялцагнах хэрэггүй .

Avatar

Монгол бөхийн хорхойтон 2020-04-24 202.55.191.205

Бяр хүч байхад тэр допинг мэтийн зүйлс хэнд хэрэгтэй юм, бэлтгэлээ тултал хийж чадаагүй, хийсэн ч хаашдаа л барахгүй нөхдүүдийн башир аргад унана гэж юу байхав дээ.

Avatar

зочин 2020-04-24 202.131.251.130

anhnaas n Uvsin hurgenii tsoliig huraah n yasan yum, anhnaas n huraalgui asuudliig daamjruulsan baij odoo halh hun avarga bolonhuut ingej bolohgui l dee. urid n Monhbat, Batsuuri deer ali alind n doping ilersniig mongoor haagaad ongorson shuu dee.

Avatar

Зочин 2020-04-24 202.21.109.49

Shagnal huraagaach naad glgoo 5 jil buh geeech um ruu bithii shagailga umhii bandi

Avatar

Зочин 2020-04-24 100.15.93.159

Энэ явдаг жорлон одоо болио.Ингэж нутаг ус багш дэмжигчидээ хөгийн байдалд оруулж яанаа.Эргүүнөхөр юмаа.Батэрдэнэ багш шигээ нууж чадахгүй л байна даа

Avatar

БИ МОНГОЛ ХҮН 2020-04-24 192.82.64.208

УХААНТАЙ НИЙТЛЭЛ БОЛЖЭЭ. НЬЮС.МН ДЭЭРЭЭС ХОЙШ ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН УВСЧУУДЫН БОХИР ҮЙЛДЛИЙГ ХАМГААЛАГЧ ШИГ БАЙСАН

Avatar

Зочин 2020-04-24 66.181.187.188

АВРАГА ЦОЛЫГ НЬ ҮЛДЭЭГЭЭД УЛСЫН НААДАМД ГУРАВААС ТАВАН ЖИЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСЧИХ ЦОЛ ХУРААЖ УНАСАН БӨХӨД ОЛГОНО ГЭДЭГ МОНГОЛ БӨХИЙН ЖУДАГТ НЭГ Л ТОХИРОХГҮЙ ЮМ ,ЯМАР Ч АТУГАЙ УНАСАН БӨХӨД ЦОЛ ӨГӨХ НЬ НҮГЭЛ Ч ЮМ ШИГ ОЮУНБААТАР САНААТАЙ УУВ УУ ӨВЧИН ТУСААД ӨӨР ЭМ УУВ УУ ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨВ ҮҮ ГЭДЭГИЙГ ЯЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ,

Avatar

бб 2020-04-24 192.82.64.216

Ха ха ямар оюунбаатар вэ. Допинг хэрэглэсэн бол шийтгэлээ хүлээх ёстой.

Avatar

Зочин 2020-04-24 192.82.76.208

Shuuh hurdan shiidver gargah heregtei

Avatar

Зочин 2020-04-24 202.9.46.153

Б сорьцын шинжилгээ өгнө гэж байдаггүй, өмнө нь өгсөн сорьцыг дахин шинжилдэг гэдгийг ойлгоогүй юугаа бичээд байгаа мал вэ? ДНК – ийн шинжилгээгээр өмнөх сорьц нь өөрийнх нь мөн эсэхийг баталж болно. Үүнийг хэзээ ч хийхэд оройтохгүй.

Avatar

бодлын хулгайч 2020-04-24 66.181.167.53

ИЙМ ШҮҮХТЭЙ БАЙГААД ЯАХ ЮМ . ҮНЭН МӨНИЙГ ОЛЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨ Л ӨГЧ БАЙВАЛ ХЭНИЙ Ч ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ. ШҮҮХИЙГ ТАТАН БУУЛГАЯ

Avatar

Гал 2020-04-24 202.126.89.198

Энэ нэг бөхчүүд гэж усан толгойтой хэлэх муу үг олдохгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж