Tулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Tулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Tулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж байна

Дэлхийн хотууд “Зөвлөлдөх санал асуулга”-аар тулгамдаж буй асуудлаа иргэдийн оролцоотой шийдвэрлэж байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгыг дэлхийн өндөр хөгжилтэй олон хотуудад зохион байгуулж, төрийн байгууллагын үйлчилгээ, шийдвэрт иргэдийн оролцоог бодитойгоор тусгасаар байна.

Тухайлбал, АНУ-ын Техас мужид нийт 8 удаа зөвлөлдөх санал асуулга явуулж, үр дүнд нь нарны болон салхин эрчим хүч авахад илүү төлбөр төлөхийг зөвшөөрсөн иргэдийн тоо нэмэгдэж 52-84 хувь болжээ. Тус муж нь 1996 онд салхин эрчим хүчний үйлдвэрлэлээр АНУ-ын хэмжээнд дооггур орж байсан бол 2007 онд энэ салбарт тэргүүлэгч болж чадсан байна. БНХАУ-д анх 2005 онд зөвлөлдөх санал асуулга явуулсан бөгөөд Вэнлинг хот Зэгуо дүүргийн удирдлага болон намын байгууллагаас зөвлөлдөх санал асуулгыг санаачлан, санал асуулгаар сонгогдсон 12 төслийн саналыг Ардын хуралд уламжилж, төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнээс хойш тус дүүрэгт жил бүр зөвлөлдөх санал асуулга явуулдаг болсон байна. Мөн Япон Улсад 2011 оны 5 сард ард иргэдийн төлөөлөл болох хэсэг хүмүүс Япон дахь тэтгэврийн тогтолцооны цаашдын асуудлаар зөвлөлдөх санал асуулгад оролцож, санал асуулгаар одоогийн тогтолцооны санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэн хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Харин 2012 оны 6 сард Японы парламентын доод танхим хэрэглээний татварыг нэмэгдүүлэх хуулийг баталж, дээд танхимд өргөн мэдүүлээд байгаа юм. Дээрх улс, хотуудын туршлага, санал асуулга явуулсан үр дүнг үндэслэн Улаанбаатар хотод анх удаа Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тусгагдсан 14 томоохон төсөлд иргэдээс санал авах гэж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЗОЧИН 2015-12-02 202.21.116.54

УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА АА, БИДЭНД ЦЭЦЭГ, НОГООН УУТ ХЭРЭГГҮЙ. ЗҮГЭЭР Л ЭНЭ ӨМХИЙ ҮНЭРЭЭ ДАРААД ӨГӨӨЧ