Н.Цэдэнбал: Чи өөрийн хүсэлтээр багаас гар, байраа өг гэсэн | News.MN

Н.Цэдэнбал: Чи өөрийн хүсэлтээр багаас гар, байраа өг гэсэн

Н.Цэдэнбал: Чи өөрийн хүсэлтээр багаас гар, байраа өг гэсэн

Н.Цэдэнбал: Чи өөрийн хүсэлтээр багаас гар, байраа өг гэсэн

Монголын Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, 2018 оны "Алтан бөмбөг" шагналын эзэн, “Эрчим” клубын тамирчин, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооны ерөнхийлөгч Норжмоогийн Цэдэнбалтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа "Улаанбаатар Сити" клуб болон таны хооронд үүссэн асуудлаас эхэлье гэж бодлоо. Энэхүү асуудлаас л улбаалан тоглогчдын холбоо байгуулахаар шийдсэн байх.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие “Улаанбаатар Сити” клубт элсээд, гурав дахь жилдээ тоглож байсан боловч клубтэйгээ асуудалтай болсон. Энэхүү асуудал нь юунаас болов гэхээр анх өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд “Улаанбаатар Сити” клуб Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр бэлтгэл хийж байсан юм. Тухайн үед багийн ахлах дасгалжуулагч, серб мэргэжилтэн Вояхан Брасулич “Бэлтгэл хийхэд хүн дутаад, 1-2 хүн хэрэгтэй байна” гэсэн тул багийн ахлагч намайг нэг хүн олж ирээч гэж хэлсэн л дээ. Үүнийх нь дагуу миний бие бэлтгэл дээр нэг хүн дуудаж, багийнхаа бэлтгэлд туслуулсан. Гэтэл бэлтгэл дууссаны дараа багийн эзэн Г.Дашням “Чи энэ багт дураараа хүн авчрахгүй шүү. Хэнийг авах, хэнийг авахгүйг чи мэддэг болоо юу? Гэрээг чинь цуцлана шүү. Байраа өгөөд хурдан яв” гэх мэтээр мессэж бичиж дарамт үзүүлсэн. Харин би тайлбар өгөхдөө “Нэгдүгээрт, би дураараа хүн авчраагүй. Хоёрдугаарт, надад хүн авчрах эрх мэдэл нь байхгүй. Хэрвээ хүн авахаар болвол гэрээ хийж, тамга тэмдгээ дарж байж шийддэг асуудал. Би зүгээр л дасгалжуулагчийн хэлснээр бэлтгэлд нэг хүн оролцуулж туслуулсан” гэж хэлсэн боловч энэ байдлыг ойлгоогүй. Утсаар болон мессэжээр янз бүрээр хэлж доромжилсон. Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд би яг энэ байдлаараа “Гэрээ цуцалсан юм бол надад яг албан бичгээр хариу өгөөч. Хэрвээ гэрээгээ цуцлаагүй бол би гэрээгээ шинэчилмээр байна" гэж хэлсэн.

"Дуртай үедээ чи яв, гэрээг чинь цуцлана шүү, байраа өгөөд яв” гэх мэтээр дарамт үзүүлж болохгүй шүү дээ.

Мөн дээрээс нь байгуулсан гэрээ маань хуулийн дагуу бус, учир дутагдалтай гэрээ байна гэж уламжилсан. Би "Намайг ажлаас халсан бол халсан гэсэн албан бичгээ өгөөч ээ" гэж клубт албан бичгээ хүргүүлсэн. Гэвч надад ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Угтаа бол би хоёрдугаар сарын 03-ны дотор хариу өгөөрэй гэсэн юм. Хариу өгөхгүй байхаар нь хоёрдугаар 06-ны өдөр миний бие Монголын хөлбөмбөгийн холбоонд хандаж ийм асуудал үүслээ, шийдэж өгөөч ээ гэсэн боловч хөлбөмбөгийн холбооноос “Энэ асуудлыг манай холбооноос шийдэх боломжгүй. Тамирчин болон клуб хоорондоо тохиролцож шийдэх асуудал байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх юм байна” гэсэн хариу өгсөн. Хөлбөмбөгийн холбооны гурван хороо руу хүсэлтээ явуулсан. Сахилгын хороо, Эрх зүйн байдлын хороо, Ёс зүйн хороо гээд эдгээр хороод руу ерөнхийдөө ийм асуудал үүссэн, шийдэж өгөөч ээ гэж хүсэлтээ явуулсан боловч бүх хорооноос ерөнхийдөө хоорондоо тохиролцохыг хүссэн албан бичгүүд ирсэн. Энэ явдлаас хойш гуравдугаар сарын 06-нд “Ийм байдалтай би тоглож чадахгүй, танай клубын тавьсан шаардлагын дагуу би байрыг чинь буцааж өгч клубээс гаръя” гэсэн ч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Яагаад хүлээж аваагүй гэхээр “ Чи өөрийнхөө хүсэлтээр энэ багаас гар. Байраа өг. Гэхдээ эргэж байрны талаар ямар нэгэн нэхэмжлэл, гомдол гаргахгүй, өнгөрсөн хугацааныхаа цалинг нэхэхгүй гэсэн бичиг хийж өгвөл чамайг багаас гаргаж болно” гэсэн хариуг МТ группийн хуульч болон багийн ерөнхийлөгч Г.Дашням нар өгсөн. Тухайн үед би шүүхээр гомдол гаргаад явбал хоёр жил гаруй хугацаа шаардагдах байсан учир надад тэр хүсээд байсан хүсэлтийг нь бичиж өгөхөөс өөр арга байгаагүй. Хэрвээ тэрхүү хүсэлтийг нь бичиж өгөөгүй бол хоёр жил гаруй хугацаанд хөлбөмбөг тоглох боломжгүй болно шүү дээ.

Би чинь одоо 32 настай. Надад дээд түвшинд тоглох 2-3 жилийн нөөц бололцоо л байна.

Энэ хугацаандаа өөр багт бэлтгэлээ хийж, хөлбөмбөгөө тогломоор байсан учир надад өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Тиймээс л хүсэлтийг нь бичиж өгөөд дараагийн багтаа орсон доо.

-Одоогийн байдлаар энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Дараа долоо хоногоос AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо болон FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хороодод энэ байдлынхаа талаар албан ёсны мэдэгдлүүдээ хүргэнэ. Ийм л байдалтай байна даа.

-Монголын хөлбөмбөг тоглогчдын холбоо хэмээх хөлбөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгууллаа. Шинэхэн холбооныхоо бүтэц, зохион байгуулалт мөн цаашдын хийж хэрэгжүүлэх ажлуудаас яриач?

Тоглогчдын холбоо яагаад байгуулсан бэ гэвэл сүүлийн жилүүдэд тоглогчдын эрх ашиг маш ихээр хөндөгдөж, клубын эзэд худал амлалтууд өгч, гэрээндээ заасан үүргээ биелүүлэхгүй, шударга бус гэрээ байгуулж байна. Энэ бүх асуудлыг одоо л цэгцэлж, шударга ёсыг сахиулах хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр холбоогоо байгуулсан. Бүтэц, зохион байгуулалтын хувьд холбоо маань одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Миний бие болон шигшээ багийн тоглогч Д.Төрбат, лигийн тамирчид болох н.Чинсанаа, н.Батцэнгэл, н.Анархүү, хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан н.Энхжин, эмэгтэйчүүдийн төлөөлөл н.Алтантуяа гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Харин тоглогчдын холбооны маань хийх ажлууд төлөвлөгдөөд явж байна. Эхний ээлжинд Олон улсын тоглогчдын холбоонд захиа бичиж, цаашдын чиг үүрэг, зөвлөгөөнүүдийг авах гэж байна. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоо болон клубүүдтэй хамтарч ажиллах санамж бичгүүдээ ирэх Даваа гаригаас эхлэн өгнө. Үүний хажуугаар тамирчдадаа ч сургалт, семинар, хуулийн мэдлэг олгох гэх мэт ажлуудыг төлөвлөөд явж байна. Хөл хорионы үед олон хүн цуглуулахгүй байх үүднээс гишүүд элсүүлэх үйл ажиллагаа маань зохион байгуулагдах боломжгүй байна. Тиймээс хэрхэн гишүүдээ бүртгэх вэ, цахимаар, эсвэл багийн ахлагчдаар нь дамжуулж анкет хэлбэрээр бүртгэх үү гэж ярилцаж байна. Тун удахгүй тодорхой мэдээллүүд хүргэнэ.

-Монголын хөлбөмбөгийн тамирчид клубтэйгээ хэрхэн гэрээ байгуулдаг вэ?

Манай тамирчид өөрсдийнхөө хууль тогтоомж, эрх үүргээ төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Яг л клубын гаргасан гэрээн дээр шууд гарын үсэг зураад явж байна. Тэрхүү гэрээ нь олон улсын стандартын дагуу бус, зөвхөн тухайн клубын эрх ашгийг бодсон, тамирчдын эрх ашиг маш багаар тусгагдсан гэрээнүүд л байсаар ирсэн. Харин миний асуудал хөндөгдсөнөөс хойш Монголын хөлбөмбөгийн холбоо тоглогчдын гэрээг шинэчлэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Саяхан AFC болон FIFA-ийн стандарт гэрээнүүдийг Монголын хөрсөнд буулгаж, бүх клубын бүх тамирчны гэрээг албан ёсоор шинэчлэх ажлууд хийгдэж байх шиг байна. Ирэх лиг эхлэхээс өмнө бүх тамирчин шинэчилсэн гэрээтэй болно.

-Монголын хөлбөмбөгийн тамирчдын цалин, хөлс хэр байдаг вэ. Сүүлийн жилүүдэд лигүүдийн шагналын сан өссөн?

Цалин хөлсний хувьд янз бүр л байгаа. Яг тамирчдын тодорхой цалинг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг үеэ бодвол бас ч бүх тамирчин цалинтай болсон.

-Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн үед янз бүрийн хэрэгт холбогдож, дуулиан шуугиантай байна. Та холбооныхоо одоо явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Холбоог тойрсон асуудлууд гарч л байна. Гэхдээ алдаа, оноотой зүйлүүд байгаа байх. Миний бодлоор дөрвөн жилийн өмнөх үеэ бодвол шинэ бүтэц, зохион байгуулалтад ороод, олон алхам урагшилсан байх гэж бодож байна. Хуучин хөлбөмбөгийн холбоо маш хэцүү байсан. Авлига авсан хэрэгт олон хүн холбогдож, тамирчдадаа тавих анхаарал халамж бага, тэмцээн уралдаан маш цөөхөн зохион байгуулагддаг байлаа. Одоогийн шинэ холбоо маань бас ч тэр үеэ бодвол гадаад дасгалжуулагчдаар ажлуулж, бүхий л боломжтой тэмцээн уралдаануудад оролцож байна. Нэг үеэ бодвол холбоо маань урагшаа шат ахисан.

-Монголын хөлбөмбөгийн хөгжлийг та юу гэж дүгнэж байна. Үндэсний шигшээ баг маань ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийлээ?

-Хөлбөмбөг гэдэг агуу том спорт учир амжилтад хүрье гэж бодож байвал тамирчид маань юуны түрүүнд мэргэжлийн тамирчин байх хэрэгтэй. Гэтэл Монголын тамирчид хагас мэргэжлийн л гэж явж байна шүү дээ. Өөрийгөө 100 хувь хөлбөмбөгт зориулж чадахгүй, ихэвчлэн 50 хувийг нь хөлбөмбөгт, 50 хувийг нь өөр ажил төрөлд зориулж байна гэх ч юм уу. Аль алийг нь амжуулаад явдаг. Мэргэжлийн тамирчин гэдэг 100 хувь өөрийгөө бэлтгэл сургуулилтдаа зориулаад, 100 хувь өөрийгөө хөлбөмбөгт зориулж байж том амжилтад хүрнэ. Гадаадын тамирчид яг л энэхүү зарчмаар явж байна. Манай улсын хувьд хараахан тийм болох болоогүй ч тэр зүг рүү тэмүүлж байгаа. Хөлбөмбөгийн холбооны маань шинэ бүтэц, бүрэлдэхүүн гараад удаагүй байна. Яваандаа гадны орнууд шиг болно гэж боддог.

-ДАШТ-ий урьдчилсан шатанд Японы шигшээ багтай тоглох тэр мэдрэмж ямар байсан бэ. Дандаа л зурагтаар хардаг хүмүүстэй нэг талбайд гарна гэдэг сайхан байх?

Тэгэлгүй яах вэ. Биднийг бага байхад зурагтаар харж өссөн хүмүүс тэнд байлаа. Японтой хийх тоглолтын өмнө Камбожийн шигшээ багтай тоглоход  дасгалжуулагч нь бидний хувьд ДАШТ-ээр гоол хийхийг нь харж, ийм л болох юмсан гэж бодож байсан Кэйсүкэ Хонда байлаа шүү дээ. К.Хондагийн дасгалжуулж байгаа Камбожийн шигшээ багтай тоглож байхад мөрөөдөл ч биелээд байгаа юм шиг сайхан санагдсан. Мөн яг энэ цаг үед Европын топ лигүүдэд тоглож байгаа бүх тамирчинтай нэг талбайд гараад тоглох үнэхээр сайхан мэдрэмж байсан. 65 мянган хүний суудалтай "Сайтама" цэнгэлдэхэд Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн үндсэн гарааны 11 тоглогч, мөн Европын топ лигүүдэд тоглодог 21 тамирчны хажууд байж, туннельд хамт зогсож, талбайд гарч тоглоно гэдэг гайхалтай байсан.

-Хөл хорионы үед та бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ6 Хөлбөмбөгийн спортод формоо хадгалах чухал шүү дээ?

Одоогийн нөхцөл байдал жаахан хэцүү л байна. Тамирчид бүгд бэлтгэл хийх боломжгүй. Улсаас хөл хорио тогтоочихлоо. Төр засгийн шийдвэрийг дагах л хэрэгтэй. Тамирчид маань гэртээ л сунайж, гэдэсний таталт хийж, биеийн хүчний бэлтгэлээ хангаж байна даа. Заримдаа хувиараа гүйх зэрэг л бэлтгэл хийж байна.

-Саяхан Эрчим клубтэй гэрээ байгуулсан. Эрчим багаас өөр бусад багуудаас таньд санал тавьсан уу?

-Миний хувьд ерөнхийдөө олон багтай холбогдоогүй ээ. Учир нь Монголд яг үйл ажиллагаа нь жигдэрсэн, тогтмол цалингаа өгч чадах, худлаа амлалт өгдөггүй, чанартай 1-2 баг л байна гэж харсан. Тиймээс шууд Эрчим клубыг сонгож, уулзаад л гэрээгээ байгуулсан.

-Шинэ багийнхан, эсвэл дасгалжуулагчтайгаа уулзаж ярилцсан уу. Шинэ багт нэгдсэн учир шинэ үүрэг рольтой болж таарах байх?

Мэдээж Эрчим клубын олон тамирчин шигшээ багт тоглодог учир бие биенээ мэддэг, таньдаг, мөн дээрээс нь Эрчим клубын дасгалжуулагч маань шигшээ багийн туслах дасгалжуулагч. Бүгд бие биенээ сайн мэдэх тул ойлголцоход ч амар. Хөл хорио дуусвал багийнхантайгаа бэлтгэлд хамрагдаж, лигтээ тоглоно доо.

-Та залуу үеийн тамирчдадаа хандаж юу хэлмээр байна вэ?

Залуучууддаа хандаж хэлэхэд, сая тоглогчдын холбоо маань байгуулагдсан учир та бүхэн маань өөрсдийнхөө эрхээ мэдэж, үүргээ биелүүлж, зөв шударга гэрээнүүд байгуулах хэрэгтэй. Манай холбоонд нэгдээрэй, бид чадлаараа тоглогчдынхоо төлөө, зөв шударга зүйлийн төлөө явах болно.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 202.179.27.126

үнэхээр сэтгэл гонсойлоо. Монголд хэзээ спорт спорт шиг хөгжих юм бэ. Хоёр хүү минь хоёулаа бөмбөгний хоббитой. Ганц манай хүүхдүүд ч биш бусдын хөвгүүд ч сонирхож байгаа. тиймээс ээж аавууд ирээдүйд ийм асуудлууд бага үүсгэхийн тулд одооноос үнэний төлөө дуугарч баймаар байна аа

Avatar

Зочин 2020-04-24 192.82.69.116

Yamar muuhai yum be? Bi gmobile aa barimaargui sanagdchlaa

Avatar

Зочин 2020-04-24 192.82.78.179

мт жи мобайль эдр угааса лалрын газаршд

Avatar

Зочин 2020-04-24 223.62.173.23

Муу нохойн шээс жи мобайл сахалтай захирал.чи муу нохой хэзээч спорт хийж чадахгүй чамайг хөөргөж бж бүхнийг чинь салгах чадалтай хүмүүсрүү нэгэнт орчихож чи гөлөгөө

Avatar

zochin 2020-04-24 202.9.46.159

Ene Dashka aav Ganzorigtoigoo taarsan helsen ugneesee butsdag hugiin gar, ajilchdaa hun gej uzehgui. MT, Gmobile ajilladag hun bolgon ed nariin hen gedgiig ni heleed ugnu.

Avatar

Зочин 2020-04-24 202.170.67.221

МТ ийн залуу нь юм үзээгүй, баян аавын бацаан бн л даа. Хүн бүрийг боол мэт харьцсаар байгаад сайн тоглогчоо ч алдаэ нэрээ ч бузарлаж. Удахгүй ИТ эзнийхээ эрх бацаанаас болж дампуурсан гэвэл гайхалтгүй л юм байна.

Avatar

Зочин 2020-04-24 122.201.24.12

uzele changa yarigch asadag zalgadag zolbin tsagdaad ochood meduuleg absan uilaal ami guigaal bildag zobi baiy. dahiad 2 honood uzele zalgaad hudlaa hemhertel to tom yum yarial ongirood ehelsen. dahiad tsagdaad abrigdaad eey duu 2 uilaal irsen guigal 1-han teyedeg geel bildag min iim zobi baiy yun archaagui huuramch bayan bol ichel dee

Avatar

Зочин 2020-04-24 192.82.64.157

hund oilgogdohoor yum bichmeer yum yu ch oilgogdsongui.

Avatar

Zochin 2020-04-24 64.119.16.245

Olon ulsiin baiguullaguudtai sain hamtar, durem zurchij bval sain helj zuvulguu av, naad holboonii chin shugamaar olon tuslamj irdeg bh, shudarga bj chadaj bj gadnaas av gn hel duu min. Naaduul chin shudarga bish ajillaval gadnii tuslamj n haagdana.

Avatar

Зочин 2020-04-24 49.0.147.146

Bairan deeree l unjtsan ym bna shtee haha

Avatar

Зочин 2020-04-24 202.170.68.162

Энэ Дашням гэж эр.гүү с.д.а МУИС-н урд Жи-н салбар дээр оюутнуудаар бөмбөг өшиглүүлээд л зогсож байдагын. Хийх ажлаа олж ядсан боловсрол мэдлэггүй нөхөр байх шиг.

Avatar

zochin 2020-04-24 66.181.183.115

uxer mongolchuud bainga bie bieniigee daramtalj baidag yum uxej dald or

Avatar

Н 2020-04-24 66.181.186.245

Хүний хөлсөөр олсон мөнгөөр хөлжсөн баячууд олшорсон цаг.

Avatar

ner 2020-04-24 103.111.68.3

ДА-ША юм үзсэн хүн шиг бл да

Avatar

Зочин 2020-04-24 66.181.190.241

Одоогоор монголд хэрэггүй спорт. Баян орны тоглогч шиг доллар авахгээгзй бол бүгд таксинд явсан чинь дээр.

Avatar

Эрлэг 2020-04-24 192.82.74.62

СУПЕР МАНГУУ АМЬТАН БЭ!

Avatar

Зочин 2020-04-24 66.181.168.131

Хохь нь ээ хохь нь. Үхсэнээ хийж өдий болтол улсдаа татвараа төлж хөрөнгө оруулалт хийхгүй алцагнаад бөмбөг хөө гэсэн юм. Бөмбөг хөөж энд тэнд янхантаж заваартаж явсаар байгаад байр ч үгүй банзан б**с ч үгүй хоцорч дээ. Ёстой заяа чинь тэр дээ.

Avatar

Bold 2020-04-24 172.58.21.120

Ulgeriin baataruud mini ta nariin hul bumbug gej nohoin jogorhoi shdee.xugeer ajil hiij amidraa za

Avatar

Болдсайхан 2020-04-24 202.55.188.82

Өөрөө л тоглох нөөц байгаа гэсэн болохоос дууссан л харагдаж байна. Бөмбөг хөөсөөр насаа 32 хүргэж байгаа бол харамсалтай. Байраа өөрийн нэр дээр болгоогүй бсан бололтой. Мөнгөтэй улсын дургүйг хүргэж дээ

Avatar

Зочин 2020-04-24 193.128.205.126

Togloh nasan deer ni gereelj avchirchaad heden jiliin daraa ni nas ni yvaad ireheer ingej zailuulah ni zov gej chi helj bgain bna gej oilgoloo. Iim bval hen ene sportiig mongold hogjuuleh gej neg nasaa zoriulah ve dee!!! Muu ch sain ch mongold shigshee bag ni bgaad jijig ch gesen ligtei bh ni zuitei.

Avatar

Зочин 2020-04-24 103.229.122.213

суниах, сунайх- зөв бичиж чаддаггүй сэтгүүлч мөн юм уу

Avatar

Зочин 2020-04-24 192.82.75.55

сунайж гээд шал буруу бичдэг хүн байна

Avatar

зочин 2020-04-24 66.181.184.125

Амжилт хүсье. Тоглогчдын эрхийг хамгаалахаар холбоо байгуулж байгаа нь зөв. Мэдээж эзэдтэй эхнээсээ гэрээгээ хэрхэн байгуулах вэ гэдэг тал дээр хуулийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар гэрээний эрх гэж яригдахад нөгөө талд хариуцлага, үүрэг гэж чухал зүйл байгаа. Тамирчдыг гэгээрүүлэх буюу гэрээнд тусгагдсан цалин мөнгөө авахгүй байх шалтгаанууд юу байна? тэр алдаа зөрчлийг гаргахгүй байх тал дээр хууль эрхзүй, ёс суртахуун, сэтгэл санаагаа хэрхэн удирдах талаар сургалтуудыг сайн хийгээрэй

Avatar

Зочин 2020-04-24 66.181.168.131

Угаасаа наад хогийн спортыг чинь нохой ч тоохоо больсон цаг

Avatar

Зочин 2020-04-24 139.5.216.140

Бүдүүн авилгач хөдөөний бөхчүүдээ шүтээд явж бай гөлөг минь (өхөөрдөж хэлээгүй болно)

Avatar

Зочин 2020-04-24 66.181.161.70

Заваан зохиолын дуугаа сонсоод приусээ унаад явж бай.

Avatar

Юм үзэж нүд тайлсан хүн 2020-04-24 64.119.22.99

Чиний хүүхдүүд тун удахгүй хөл бөмбөг тоглоод хөдөөний чамайг гөлөг болгоод өгнө

Avatar

Зочин 2020-04-24 202.21.96.212

Чиний IQ сайн нохойноос илүү байж чадахгүй дээ.

Avatar

ккк 2020-04-24 192.82.72.236

asuudliig shiidehgui neg l olon holboontsor darga nar хөгийн гарууд медаль авахаар нь дагаж далбилзаад л патиараа татуулна

Avatar

Zochin 2020-04-24 202.179.27.214

b** schantar, unen zovoo schalguul ,sportiin amjilt chuseei

Avatar

Зочин 2020-04-24 202.131.228.62

Holbombogoor togloh goyo shuu

Avatar

Зочин 2020-04-24 66.181.190.254

Shuuhdeed unen zuvuu shiiduuleech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж