Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ нь улс төрийн хүчнүүдээс 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.
Тус хороонд өнөөдөр /2020.04.23/ Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн байна. Харин өчигдөр Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам болон Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр одоогоор нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд буй ажээ.
Холбоотой мэдээ