АСЕМ: Үндэсний Зөвлөлийн хурал боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АСЕМ: Үндэсний Зөвлөлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

АСЕМ: Үндэсний Зөвлөлийн хурал боллоо

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо

2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэх юм.

Уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамж болон Жапан таун хотхоны автозамыг Удирдлагын академийн хойд талаар Зайсангийн автозамтай холбох, Богд-уулын арын авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлыг ирэх хавар хийхээр төлөвлөж байна. 

АСЕМ-ын Дээд түвшний  11 дэх уулзалтад 50 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан 4000 орчим зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!