Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

онгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Монголын Хуульчдын холбоотой хамтран боловсруулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т мөн тодорхой асуудлуудыг тусгасан.

Тиймээс шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон тэдгээрийн үзэл баримтлал, нэгтгэсэн танилцуулгыг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.10

"Нохой өвс зажилсан юм шиг" юм хийгээ байлгүй дээ!?!?!

Avatar

Zochin 2020-04-23 202.9.46.139

Eronhiilogchoos buusanii daraa huleej baigaa ylnaasaa multrah zamaa tseverleh uil ajilgaa hiih baihdaa.Enenees oodtei yum garahgui omhii tovd.

Avatar

Жанхуу огцор. 2020-04-23 122.201.31.6

сэжгийн өмхий төвд н**ш Монголоос зайл аа. Монголыг хагалган бутаргах даалгаврыг Оросоос авсан жанхуу пиздааг нэн даруй огцруул.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2020-04-23 122.201.24.186

Бөөн сунжирсан юм болох нь. Үндсэн хууль хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн санал гээд яаж гацлаа. яг тэр замаар Шүүхийн тухай хууль явах нь.Ерөнхийлөгч миний саналыг авсангүй гээд хориг тавих юм байна.Хаврын чуулганы ирц хэцүү гэдгийг биеэрээ мэдэрсэн хүн би юм.. Нэр дэвшсэн нь сонгуулиа бодоод, дэвшээгүй нь дараагийн ажлаа хөөцөлдөөд. Гишүүд тааллаараа хуралдаанд оролцож, тааваараа ажиллаж болохгүй. Цаг сунгаж хуралдах, бүтэн хагас сайнд ажлын хэсгүүд ажиллах гэх мэт шуурхайлах арга юу байнав ??

Avatar

бат. 2020-04-23 66.181.183.33

Шүүгч нарыг томилдог ерөнхийлөгчийн үүргийг шинэ үндсэн хуулиар үгүй болгосон.Тэрийг л босгож ирэх гэж байгаа биз.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.109

энэ өөдтэй юм хийхгүй

Avatar

Зочин 2020-04-23 192.82.74.47

Шүүхийг аттестачлах шаардлагатай ялангуяа Хөвсгөлийн ШҮҮХИЙГ.

Avatar

Шүүх үнэхээр ялзарсан 2020-04-23 64.119.16.168

Шүүх үнэхээр балиартсан. Элбэгдоржийн тавьсан шүүгчид. Зориуд эрж хайж байгаад авилгачдыг олж байгаад тавьчихсан юм шиг. Тэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар тавьсан байсан хүн нь согтуу машин барьж яваад жаахан охин дайрч алсан хүн байсан. Түүнийг нь мэдээгүй байсан гэвэл тэрүүн шиг худал юм байхгүй. Бүр гайхаад байдаг юм, зориуд шүүхийн нэр хүндийг унагааж байгаа юм шиг. Шүүгчид нь тэр бүхнийг хараад цагаандаа гарсан л даа. Одоо шүүх засаглалд нүүрлэсэн энэ аймаар байдал Элбэгдоржтой холбоото

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж