РЖД тасалбар худалдаалах журмаа өөрчиллөө | News.MN

РЖД тасалбар худалдаалах журмаа өөрчиллөө

РЖД тасалбар худалдаалах журмаа өөрчиллөө

РЖД тасалбар худалдаалах журмаа өөрчиллөө

Оросын төмөр замын РЖД компани өнгөрсөн жилээс тасалбараа онлайнаар борлуулж эхэлсэн. Харин энэ долоо хоногоос онлайнаар худалдаалах журамдаа өөрчлөлт оруулсан байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 23-наас онлайнаар тасалбар худалдан авах иргэд холбоо барих мэдээллээ заавал өгөх хэрэгтэй боллоо. Утасны дугаар, эсвэл цахим шуудангийн хаягаа мэдүүлэх шаардлагатай болж байгаа ажээ.

Өмнө нь холбоо барих мэдээллээ өгөх албагүй байсан юм. Цахим шуудан болон гар утасны мессэжээр тасалбар захиалсан галт тэрэгний маршрутын мэдээллийг үнэгүй өгнө. Харин энэ хаягаар ямар нэг зар сурталчилгааны мэдээлэл түгээхийг хориглож байгааг РЖД компанийн төлөөлөгч онцолллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-24 59.153.113.195

Дэлхий нийтийн нэгдсэн жишгийг дагаж үнээ нэмэх

Avatar

Зочин 2020-04-24 202.179.24.26

үхсэн ацны РЖД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж